-
2017 оны 5 сарын 02
Польшийн кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер Кжиштоф Занусси анх удаа Монголд ирэх гэж байна. Түүнийг дэлхий дахины кино уран бүтээлчид андахгүй бизээ. Тэрбээр энэ сарын 8-11-нд “iCinema” кино театрт болох өөрийнхөө нэрэмжит кино өдөрлөгт оролцож, кино уран бүтээлчдэд тусгайлан сургалт зохион байгуулах гэнэ.
Өдгөө 78 настай тэрбээр Польшийн хамгийн алдартай найруулагчдын нэг бөгөөд бүтээлүүдээрээ Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотын кино наадмын шагнал хүртэж байжээ. Түүнчлэн Милан, Ром, Палермо, Вонн, Москва, Бремен хотын театрт жүжиг болон дуурь найруулж тавьсан байна.
Кжиштоф Занусси 1939 онд Варшав хотноо төрсөн бөгөөд 1959 онд Ягеллоны их сургуулийн физикийн тэнхим, 1967 онд Лодзь хотын Киноны дээд сургуулийг төгсчээ. 1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирлаар ажиллаж байна.
Уран бүтээл туурвихын зэрэгцээ Лодзь хотын Киноны дээд сургууль, Их Британийн Үндэсний кино урлагийн их сургууль, Колумбийн их сургууль, Ейлийн их сургууль, Калифорнийн Берклийн их сургууль, Кэмбриж, Индианагийн Нотр Дам их сургууль, Москвагийн Кино сургуульд багшилж, 10 гаруй орны 12 сургуулийн хүндэт профессор цол хүртэжээ. Мөн түүний бичсэн номнууд 10 гаруй оронд хэвлэгджээ. 1969 онд анх ”Болорын бүтэц” уран сайхны киногоороо уран бүтээлээ эхлүүлж байсан бөгөөд өдгөө телевизийн 11, уран сайхны 27 кино, мөн тооны жүжиг дуурь найруулсан гэдэг.
Кжиштоф Занусси Европын кино академийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Итали, Украин, Орос, Франц зэрэг орны хүндэт медалиар шагнуулсан байна.
-
2017 оны 5 сарын 02
Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
Эдгээр хүүхдүүд Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийнх бөгөөд Эрүүл мэндийн сайд хүүхдүүдэд эмчлүүлээд эрүүл саруул болоод ирэхийг ерөөж гарын бэлэг гардуулав.
БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлсэн бөгөөд ирэх сард мөн 6 хүүхдийг зүрхний мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар болсон юм.
-
2017 оны 5 сарын 02
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд урлагаар өрсөлдөх гэж байна.
-
2017 оны 5 сарын 02
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 790,000 гаруй тээврийн хэрэгсэл, 1,400,000 орчим жолооч байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч болох иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь насны онцлог, мэргэжлийн ур чадварын төвшинөөс ихээхэн хамааралтай гэж үздэг.
Замын цагдаагийн албанаас Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн жолооч болсон жилээр нь судалгаа хийхээд 0-5 жил жолоо барьсан жолооч дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд тэд бүдүүлэг авир гаргах нь их байдаг.
Тэдний хувьд хурд хэтрүүлэх, зай барихгүй байх, дүрммийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагдана. Энэ нь 1-5 жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой ажээ.
Нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдыг зөв сонгох, маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх чадвар, анхаарал нь харьцангуй суд байдагтай холбоотой юм.
Мөн Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаанаас үзэхэд 18-29 насны залуу хүмүүс зам тээврийн осол гаргадаг нь тогтоогджээ. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг бөгөөд үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг байна.
-
2017 оны 5 сарын 02
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
Сүхбаатар дүүрэг
12:30-13:30 цагт: 7, 9, 11-р хороо Алтайн-1, 11, 22, 25, 26, 28, Нуурын 7, 8, Рашаантын 28, Барилгачны 3-р гудамж, Монгол хурд, Ганбогд, Бат-Эрдэнэ трейд, Тод газар, НЛЧУ, Их азар ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
Чингэлтэй дүүрэг
11:00-15:30 цагт: 9-13-р хороо Дэнжийн 31-45, 47, 48-р гудамж, 51-р дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:00 цагт: 1, 4-р хороо Барилгачдын талбай, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /Барилгын яам/, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Хууль сахиулгчдын эмнэлэг, НЦГ, ТЕГ, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШШГЕГ, ЭЦГ, Монгол банк, УМБГ, УЕПГ эрүүгийн хэргийн төв архив, УЕПГ, УНДЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, НТЗ-ны 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30 цагт: 9-14-р хороо Дэнж, Хайлааст, Сургууль, Булагийн 1-3, Нуурын 1, 2, 6, 7, 15-18, 22, 23-р гудамж, Түшиг гранд, Горгаз , ЧД-ийн Улаан загалмайн хороо, Эрдэнэ суварга, Алт сар, Дашваанжил, Тэлмэн импекс хоршоо, Халаалтын зуух, Ану сервис, Харвест десерт, Хөхийн дуулга, Эвийн хөдөлмөр, Эрэг чулуу, Ентүн ХХК-ууд, ЭМ-ийн 2-р төв болон эдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
15:00-17:00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Магнай трейд, Ойн бирж ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор11:30-18:00 20-р хороо 29-р бааз 50 машины гараж, Жаст, Шунхлай ШТС-ууд, Говь ХХК, Сэргээгдэх эрчим хүчний газар болон эдгээрийн ойр орчмоор,
Хан-Уул дүүрэг
11:30-18:00 цагт: 1, 11, 15-р хороо Скай 30, Зайсан 27А, Б, Зайсан 17, 19, 21/1, 21/2, 21/4, 24/5, 32, 34, 59, 61-р байрууд, Богдын өндөр 52, Ноблисс 66, 68, 72, 74/1, Удирдлагын академийн 84 айл, Зайсан гудамж болон эдгээрийн ойр орчмоор,
12:30-13:00 цагт: 12-р хороо Биогийн орон сууцууд, Сонгинын дээд, доод амралт, Био асралт эмнэлэг, Био АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал болон эдгээрийн ойр орчмоор
13:00-13:30 цагт: 12, 13-р хороо 013, 120, 326-р Цэргийн ангиуд болон эдгээрийн ойр орчмоор
14:00-14:30 цагт: 12-р хороо Гоц халдварт
14:30-15:30 цагт: 14-р хороо Өлзийт хороо,
Сонгинохайрхан дүүрэг
11:30-18:00 цагт: 22-р хороо Баянголын ам, зуслан Т-368 , Найрамдал хотхоны хойд талаар.
-
2017 оны 5 сарын 02
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг зогсоожээ.
Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсаны улмаас ийнхүү 12 айлын хашааны газар, хоёр айлын байшин шатжээ. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалж чадлаа.
Дашрамд дуулгахад, хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч зуслангийн чиглэлд гал түймрийн дуудлага буурахгүй байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үүнд:
Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.
Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан:
Иргэнийг 1000-50.000 төгрөгөөр,
Албан тушаалтныг 30.000-60.000 төгрөгөөр,
Байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу:
– Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, /240.000 төгрөг/
– Аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480.000 төгрөгөөр/тус тус торгож харуцлага хүлээлгэдэг журамтай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 02
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж,
хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 5 сарын 01
Хөрөнгийн бирж дээр өнөөдөр өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 1.217.002 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байсан байна.
-
2017 оны 5 сарын 01
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017.04.29-05.03-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.05.01/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 5 сарын 01
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.БаярхүүМонголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчилах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байгаа юм. Уг санамж бичгийг байгуулж, хоёр тал ийнхүү гарын үсэг зурснаар дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, талуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, харилцан туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 01
5 дугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа, 3-нд нутгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах тул зорчигч, тээвэрчдэд хүндрэл, саатал учируулж болзошгүй нөхцөл үүсэж байгааг анхаарна уу.
-
2017 оны 5 сарын 01
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагаагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан.
-
2017 оны 5 сарын 01
Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэлэлцээгүй байна
-
2017 оны 5 сарын 01
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд “Эрх ашгаа хамгаалъя” уриатай тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо иргэд, гишүүдийнхээ өмнөөс тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар санал бодлоо илэрхийлж байлаа.
-
2017 оны 5 сарын 01
“Билиг” дээд сургуулийн төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Сургуульдаа ном хандивлах аян”-ыг дүгнэн
-
2017 оны 5 сарын 01
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно”-2017 олон улсын сургалт, дадлага сургууль өнөө өглөө Өмнөговь аймагт эхэлсэн.
Сургуулийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, УИХ-ын гишүүн Д.Амарзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Женнифер Зимдал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар оролцож үг хэллээ.
Энэ удаагийн “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцож байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2017” зургаа дахь удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран анх удаагаа өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
Өмнөх таван удаагийн “Говийн чоно” сургалтууд нь Монгол Улсад тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн, гамшиг, төмөр замын тээврийн болон уул уурхайн ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, гамшигтай тэмцэх төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж бидэнд сургамж, туршлага, түүх болж үлдсэн.
“Говийн чоно” сургалтын хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын түвшинд хүрч, гадаад улс орон, олон улсын байгууллага, оролцогчдын тоо жилээс жилд өсч, гамшгаас хамгаалах сургалт, дадлагын хувьд бас нэг Монгол бренд болж байна.
“Говийн чоно-2017” сургалт, дадлага сургууль нь өмнөх сургалт, дадлагуудаас хэд хэдэн зүйлээр онцлогтой юм. Тухайлбал, тус дадлага сургууль нь энэ жил “Мэдлэгээ түгээе, туршлагаа хуваалцъя” уриан доор зохион байгуулагдаж, оролцох гадаад улс орон, олон улсын байгууллагын тоо нэмэгдлээ. Анх удаагаа “Говийн чоно” сургалтыг өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа төдийгүй өмнөд бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад оролцож байна хэмээн онцлон дурдлаа.
Мөн тэрбээр, “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн аймгийн Засаг дарга, удирдлага болон сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газар, хошууч Т.Мортон ахлагчтай АНУ-ын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Сургалт, дадлага сургуульд оролцож байгаа та бүхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дээшлүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй байх талаар хичээж оролцохыг хүсье” гээд олон улсын сургалт, дадлага сургуульд оролцохоор ирсэн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, гадаад улс орны цэргийн төлөөлөл, Олон улсын байгууллагын оролцогчид, Өмнөд бүсийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд баярласнаа илэрхийлж сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сүүлийн жилүүдэд говийн бүсэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 24 цагийн дотор 0.7-3.8 магнитудын хүчтэй 52 удаагийн газар хөдлөлт чичирхийлэл мэдрэгдсэн.
Мөн тус аймагт уул уурхайн ослууд их тохиолдох болсон байна. Тиймээс “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдийг хээрийн эмнэлэгт эмчлэх ажиллагаа, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үеийн хээрийн эмнэлэг дэлгэх, Даланзадгад сумын ард иргэд аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх дадлага, Цогтцэций суманд уурхайн ослын хор уршгийг арилгах, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 01
Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК –нд 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Баатарням, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга С.Очгэрэл нарын хэлтсийн удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулав. Ажлын хэсэг тус газарт ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах юм.
-
2017 оны 5 сарын 01
Хараагүй иргэд өлсгөлөн зарлахаар сууж эхэллээ. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч
-
2017 оны 5 сарын 01
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ.
-
2017 оны 5 сарын 01
БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.