зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2169 2170 2171 2172 2173 2174 2175
  • Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
    2017 оны 4 сарын 19
    2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов.

    Өнгөрсөн удаагийн хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус зохион байгуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Токио хот агаарын бохирдолтой хэрхэн тэмцдэгээ танилцуулав
    2017 оны 4 сарын 19
    Хотын дарга С.Батболд Токио хотод айлчлах үеэрээ тус хотын Агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав. Хүрээлэн буй орчны судалгааны төвийн захирал Накамура Тохик хот он удаан жил агаарын бохирдолтой тэмцэж ирсэнийг эхлээд дуулгалаа. Агаарын бохирдлын эсрэг Токио хот ямар арга хэмжээ авдаг талаар хотын захиргааны Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга Такеаки Орихара танилцуулав. Түүний хэлснээр утаа, агаарын бохирдлоосоо салахын тулд эхлээд аж үйлдвэр, станцаас гарч буй утааны эсрэг арга хэмжээ хэрэгжүүлжээ. Токио хотыг эрчим хүчээр хангадаг TEPCO цахилгаан станцтай хотын захирагаанаас гэрээ байгуулсан байна. Эрчим хүч гаргахдаа нэн бага хүхрийн агууламжтай газрын тос ашиглах гэрээ байгуулжээ. газрын тосон дахь хүхрийн агууламжийг тогтоох тогтоол гаргаж, 2003 онд дизель хөдөлгүүртэй автомашинуудыг зохицуулах дүрэм журам гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Токио хотод Энгийн орчны агаарын бохирдлыг хэмжих төв 47, Зам дагуух агаарын бохирдлыг хэмжих цэг 35 бий. Үүнээс гадна өндөрлөг газар, ой доторх агаарын чанарыг хэмжиж харьцуулсан судалгаа хийдэг байна.

    2003 оноос дизель машинд хязгаарлалт тавьснаас хойш агаарын бохирдол байнга буурч ирсэн гэнэ. Агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ 10 жилийн хугацаанд 50 хувь буурсаныг хотын дарга С.Батболдод танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид автомашинаас ялгарч байгаа утаа, хийнд хэмжилт хийдэг лабораторитой мөн танилцав. Токио хотод 2 жилд нэг удаа автомашинуудыг үзлэгт оруулж, замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийддэг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөг болно
    2017 оны 4 сарын 19
    НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

    “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан төрийн байгууллагууд, тэдгээрийн ажлын албаны ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломж олгох зорилгоор номын өдөрлөгийг Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд өнөөдөр /2017.04.19/ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “”Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгох юм байна.

    Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнд хандивын ном гардуулж, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос УИХ-ын Тамгын газрын номын санд ном хандивлах арга хэмжээ болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 1000 айлын түр оршин суух орон сууцны төслийн ажлыг хурдасгана
    2017 оны 4 сарын 19
    Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсий эдийн засаг, худалдааны
  • Шороон шуурганы улмаас нэг хүн амиа алджээ
    2017 оны 4 сарын 19
    Цаг агаар муудаж сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, шороон шуурга шуурсан.
  • Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл зарлагдлаа
    2017 оны 4 сарын 19
    Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа.

    Хөтөлбөр тус бүрийн удирдамж, өргөдлийг хүлээн авах хуваарийн тов болон шаардлагатай бүрдүүлэх материал, авах шалгалтын жагсаалт зэрэгтэй дараах холбоосоор орж танилцана уу.

    Хөтөлбөрийн жагсаалт
    Их сургуулийн үндсэн оюутан
    Техникийн коллеж
    Мэргэжлийн сургууль
    Судлаач оюутан

    Жич:
    1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
    http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1

    2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.
  • Пирамид сүлжээнд хууртахгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 4 сарын 19
    Элдэв нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна.

    Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

    Иймд иргэдийг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар мэдээлэл нь гарч буй элдэв төрлийн нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагаанд оролцож, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохирол амсахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
  • Б.Бат-Эрдэнэ: Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн
    2017 оны 4 сарын 19
    Ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан цэргийн талаар бид мэдээлсэн.
  • Цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
    2017 оны 4 сарын 19
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан түр хязгаарлана.
  • Байнгын хороодын ажлын дэд хэсгийн хуралдаан болно
    2017 оны 4 сарын 19
    Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд болно.

  • НИТХ-ын ээлжит IX хуралдаан энэ сарын 27-нд болно
    2017 оны 4 сарын 18
    НИТХ-ын ээлжит IX хуралдаан энэ сарын 27-нд болно
  • “Адидас” пүүзтэй эмэгтэйн шарилаас гарсан эд зүйлийг үзэсгэлэнд дэлгэнэ
    2017 оны 4 сарын 18
    Ховд аймгийн музейн судлаачид Алтайн нурууны 2,803 метрийн өндрөөс Түрэг угсааны эмэгтэйн шарилыг өнгөрсөн онд нээн илрүүлсэн. Монголын үндэсний музейд уг булшны үзэсгэлэнг нээхээр болжээ.
  • Зарим нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
    2017 оны 4 сарын 18
    Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Ханхилс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон 2 хувааж 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.

    Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай,

    Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ.

    Үйлчлэх цагийн хуваарь:

    Ажлын өдөрт 6:40 цаг 22:30 цаг

    Амралтын өдөрт 8:00 цаг 22:00 цаг хүртэл үйлчилнэ.

  • Баянзүрх дүүрэгт 1000 оюутан эргүүл хийж байна
    2017 оны 4 сарын 18
    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт зөвлөгөөн болсон билээ. Зөвлөгөөнөөр гэмт хэрэг, захиргааны зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газруудын нарийвчилсан судалгааг гаргах, их дээд сургууль болон ТББ-тай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтарсан эргүүлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.

    Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн 1000 оюутантай “хамтарсан эргүүл”-ийг ажиллуулж эхлээд байна.

    Хамтарсан эргүүлийн багийнхан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж, өөрчлөлт оруулах зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Сүүний үхрийн өрхийн аж ахуйгаас хэд хэдэн зөрчил илэрчээ
    2017 оны 4 сарын 18
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-01/148 тоот удирдамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Туулын 11 дүгээр гудамж 13 тоотод байрлах иргэн Бархассүрэнгийн Энх-Амгалангийн сүүний үхрийн өрхийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “Сүүний чиглэлийн мал аж ахуйд мал эмнэлэг ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн мөрдөлтийг шалгах” 1.17 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 56 хувь буюу их эрсдэлтэй байна.

    Шалгалтаар:Тус өрхийн аж ахуй нь малын өвчлөлийн сүүлийн 3-аас доошгүй жилийн судалгаа, бүртгэлгүй, бруцеллёз, сүрьеэ өвчний шинжилгээнд хамрагдсан тухай нэг бүрчилэн бүртгэсэн судалгаагүй, аж ахуйд хэрэглэж байгаа малын нэмэлт тэжээл нь гэрчилгээ баталгаажилтгүй,хаваржаа, өвөлжөө бууцанд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй, зах зээлд борлуулсан сүүний өдөр тутам бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчил илэрлээ.
  • Төрийн ордонд номын өдөрлөг болно
    2017 оны 4 сарын 18
    УИХ-ын Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу маргааш Төрийн ордны 2 давхрын фоенд номын өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
  • С.Зоригийн тоглож байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэргийг олонд дэлгэнэ
    2017 оны 4 сарын 18
    Ардчилсан хувьсгалын оюун санааны нэгээхэн илэрхийлэл болсон МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг
  • Шуурхай: Цаг агаарын улмаас зарим нислэг хойшилжээ
    2017 оны 4 сарын 18
    МИАТ-ийн өнөөдрийн зарим нислэг цаг агаарын таагүй нөхцлийн улмаас тодорхой бус хугацаагаар хойшилжээ.
  • “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2017” хөдөлмөрийн яармаг болно
    2017 оны 4 сарын 18
    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болох гэж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • “Career Expo-2017” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно
    2017 оны 4 сарын 18
    Монгол-Германы Гүүр” ТББ нь гадаадад төгсөгч залууст зориулан “Career expo-2017”-г 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
2169 2170 2171 2172 2173 2174 2175
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    38 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК