-
2016 оны 10 сарын 16
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.00 цагаас шууд дамжуулан цацах гэж байна. Энэ сарын сугалааны хонжворын сан нь 675.0 сая төгрөг юм.
Харин супер шагналын эзэн 250.0 сая төгрөг хожих юм байна.
-
2016 оны 10 сарын 16
30 минут идэвхэй хөдөлгөөн хийгэрэй
-
2016 оны 10 сарын 16
1945 оны аравдугаар сарын энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн олон улсын агентлаг байгуулагдсан ба энэ өдрийг Дэлхий нийтийн хүнсний өдөр хэмээн зарлажээ. Өдгөө дэлхий нийт хүн амаа хангаж чадах хүнстэй ч 82 орны хүн ам хагас өлсгөлөн амьдарч байна. Хоол хүнсээр баян дүүрэн үлгэрийн Конань гэх орныг том Питер Брейгель ингэж зурсан ХV зууны хүмүүс өдөр бүр цадталаа идэхийг мөрөөддөг байлаа.
-
2016 оны 10 сарын 16
НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил туссаны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарьж эхлээд байна.
Өнөөдөр ногоон байгууламж, мод үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн “Тод Газар” ХХК-ийн ажилчид Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн урд талбайд 5 метр өндөртэй 90 гаруй нарс мод тарилаа. Өмнө нь Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмсэн гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Н.Гантөмөр хэллээ. Мөн энэ сардаа багтаагаад Зүүн дөрвөн замаас Их дэлгүүр хүртэл шинэ технологийн дагуу шилмүүст мод тарихаас гадна мод нөхөж суулгах ажлыг мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн Толгойт өртөөнөөс Амгалан хүртэл, Яармагийн гүүрнээс Буянт-Ухаа хүртэл замын 2 талаар шилмүүст мод тарихаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 16
Казахстан улсТусгаар тогтносны 25 жилийн ой арванхоёр дугаар сарын 16-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан казах хэлтэй уншигчдад соёл, хэл, шинжлэх ухааныг танин мэдүүлэх, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор тус улсын Элчин сайдын яамнаас монгол, казах, орос хэлээр түүх, эдийн засаг, улстөр, нийгэм, уран зохиолын 820 гаруй ном Үндэсний номын санд хандивлажээ. Тухайлбал, үүнд Казахстан улсын Төрийн тэргүүний номын сангаас тусгайлан авчирсан, Ерөнхийлөгч Н.Назарбаевын ном болон Эдгар По, Эрнест Хемингуэй, Онореде Бальзак тэргүүтэй алдарт зохиолчийн бүтээл багтжээ. Цаашид тус улсын ЭСЯ-наас байнга ном хандивлахаар болсон байна.
-
2016 оны 10 сарын 15
Нийслэлийн Тээврийн газраас Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг 1,3 дугаар хороодын Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кинотеатар” чиглэлийг тус тус шинээр нээжээ.
-
2016 оны 10 сарын 15
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг байна.
-
2016 оны 10 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
-
2016 оны 10 сарын 15
Сэтгэлд нийцсэн эх бүтээл олох, худалдаж авахад хэтэвчний нимгэн зузаанаас эхлээд олон асуудал тулгардаг. Иймээс алдартай зураачдын гарын үсэгтэй бүтээлийг цөөн тоогоор хэвлэж урлаг сонирхогчдод хүргэх нь олон улсад элбэг болжээ.
-
2016 оны 10 сарын 15
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ.
-
2016 оны 10 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюу
-
2016 оны 10 сарын 15
Өнөөдөр олон улсын стандартын өдөр. Энэ өдөр бол стандарт боловсруулах, хөгжүүлэх үйлсэд хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн түншлэл, стандартыг хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн баярын өдөр. Олон улсын стандартчилалын байгууллагаас жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Стандарт Итгэл төрүүлнэ” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд олон улсын стандарт “ISO”-ын сургалт, баталгаажуулалтын Монсертф компани нь гадаад харилцаагаа өргөжүүлж Турк, Австри, Энэтхэг, Австрали зэрэг орны олон улсын стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагатай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий стандартууд Монголд нэвтэрч байна. Эдгээр байгууллагууд нь нэр хүнд бүхий итгэмжлэлийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн FQC, TQCSI, UDEM, TUV зэрэг олон улсын стандартын баталгаажуулалтын топ брэнд компаниуд юм. Монсертф компани нь Британийн стандартын байгууллага BSI –н Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд BSI Академиар дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний сургагч багш, аудиторуудыг бэлтгэдэг ба BSI –ийн баталгаажуулалт нь бизнесийн байгууллагуудад нэр хүндийн илэрхийлэл болдог давуу талтай юм. Тус компани нь дээрх стандартуудыг Монгол улсад яаж хэрэгжүүлэх аргыг сургалтаар олгоно. Монголын байгууллагууд стандартыг хэрэгжүүлэх аргаас суралцаж өөрийн аж, ахуй нэгжид хэрэгжүүлснийхээ дараа албан ёсоор стандартыг авна гэсэн үг.
Энэхүү ажил нь Монголын бизнес эрхлэгчдэд олон улсын стандартын сургалт, баталгаажуулалтыг авах үнийн эрх чөлөөг олгох юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандартын дэлхийн топ байгууллагуудаас үйлчилгээ авах үнийн хувьд уян хатан байх нөхцөл бүрдэж байна. Ингэснээр бизнесийн байгууллагууд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх хөрөнгийн биржүүдэд хувьцаа гаргах, хөрөнгө босгох, олон улсын тендерт оролцох боломж бүрэн нээгдэж байгаа гэдгийг тус стандартыг нэвтрүүлсэн албаныхан онцолж байна. .
Дэлхийн стандартын байгууллага Монголтой хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр албаны хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа.
- И.Гэрэлмаа: Хувийн хэвшлүүд олон улсын банкнаас зээл авах бололцоо бүрдэж байна
Үйлсийн зам ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа өөрийн компанид энэхүү стандартыг нэвтрүүлж байгаа юм. Тэрбээр уг стандартыг авсны давуу талыг “ Бид байгууллагын доторх менежмент, чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр бидэнд маш олон давуу талтай. Олон улсын стандартыг авснаар гадаадын тендерүүдэд оролцох боломжтой болж байна. Мөн олон улсын банкнаас зээл авах боломжтой болно” гэж тайлбарлалаа.
- Стандарчлал хэмжил зүйн газрын дэд дарга Дарь Сүхбаатар: Монголчууд чанартай үйлчилгээ авдаг болж буй нь чухал юм
- Жижиг дэлгүүрээс эхлээд Ерөнхийлөгчийн тамгын газар хүртэлх бүх газрууд чанартай, шударга, үнэн зөв, хэрэглэгчдэд хүрсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй болох ёстой. Энэ нь өөрөө монгол хүмүүст зөв үнэн, чанартай үйлчилгээг хүргэх гээд байгаа юм. Монгол хүн өөрөө чанартай үйлчилгээ авах нь хамгийн чухал. Монголын эдийн засаг удахгүй өснө. Эдийн засаг өсөхөд залуусын хийж буй энэ үйл ажиллагаа их чухал. Ер нь стандартын баталгаажуулалтын үйл ажиллагаанд төрийн оролцоо маш бага байх ёстой юм. Манай улсад төр засаг нь стандартын баталгаажуулалтын үйл ажиллагаанд байнга оролцдог. Учир нь тэд стандартын талаар ойлголт муутай. Манайд бол Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, яамдын тамгын газар гэх мэт төрийн байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоо, стандартыг оруулбал энэ талаар аяндаа ойлголттой болно.
Олон улсын баталгаажуулалтын FQC, TQCSI, UDEM, TUV байгууллагын төлөөлөгч Махмуд Албиков: Монгол улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх ёстой
- Энэ стандартыг ашиглаад тухайн байгууллага өөрийнхөө удирдлагын тогтолцоог бий болгоно. Зардлаа багасгаж ашгаа нэмэгдүүлнэ. Эдгээр стандарт нь олон улсын стандартын шилдэг туршлагуудыг багтаасан байдаг. Монголын байгууллагууд тэр туршлагуудыг ашиглаад өөрсдийнхөө менежементийн тогтолцоог нэвтрүүлээд ач тусыг нь хүртэж болно. Жишээ нь хувийн байгууллагуудад хүнсний аюулгүй байдлын баталгаа их чухал байдаг. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байгууллага нь хэрэглэгчдэд үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ аюулгүй, чанартай байгаагаа баталгаажуулахыг хүсдэг. Хэрэглэгчдийн зүгээс чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлсэн байхыг хүсдэг. Тэгэхээр хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь чанартай байгааг мэдэх нэг боломж бүрдэх юм. Бүр нийтийн салбарын хувьд хүмүүс байгаль, орчны удирдлагын тогтолцоог маш их сонирхдог. Хүмүүсийн хэрэгцээ янз бүр. Миний бодлоор Монгол улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх ёстой гэж бодож байна. Учир нь түгжрэл маш их байдаг. Хэн ч явган зорчигчид зам тавьж өгөхийг хүсдэггүй.
-
2016 оны 10 сарын 15
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ сарын 19-нд болно. Энэ өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.
-
2016 оны 10 сарын 15
Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын үзүүлэлт 36,9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
-
2016 оны 10 сарын 15
НИТХ-ын Тэргүүлэгчдийнтогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
-
2016 оны 10 сарын 15
”Скай Хайпермаркет ХХК-иас хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих ашгийн бус ”Өдөрт 5” аяныг энэ сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. Аяны зорилго нь эрүүл, зөв хооллолтыг хэвшүүлэхийн тулд өдөрт тав болон түүнээс дээш төрлийн жимс ногоо идэх, өнгө өнгийн жимс ногооны ашиг тусыг сонирхолтой сургалтаар дамжуулан хүүхэд бүрт хүргэхэд оршино.
Мөн тэднийг ирээдүйн үйлчлүүлэгч болоход нь туслан дэлгүүрээс худалдан авалт хийх дадлагад сургах болно.
Хамрах хүрээ:
Сургуулын өмнөх насны хүүхдүүд (5-6нас)
Бүртгэл хийх:
БЗД-ийн 1,3,15-р хорооны цэцэрлэгүүдэд хүргэсэн урилгын дагуу бүртгэнэ
Имарт хайпермаркетын үйлчлүүлэгчдийн хүүхдийг бүртгэн оролцуулна
Цаашид бусад дүүргийн цэцэрлэгт урилга хүргүүлэн хүүхдүүдийг оролцуулна
Үргэлжлэх хугацаа:
2016.10.14- 2016.12.31 дуустал баасан гараг бүр өглөөний 10:00 цагт эхэлнэ. Дулааны улирал эхэлмэгц дахин үргэлжлэх болно.
Хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих ашгийн бус аяны нэг удаагийн арга хэмжээнд 20 хүүхэд оролцох боломжтой. Аяны анхны өдөрлөгт БЗД, 122-р цэцэрлэгийн Дэлгэржаргал багштай ”БОЛЖМОР” бүлгийн хүүхдүүд амжилттай оролцлоо. Үйлчлүүлэгч та ”ӨДӨРТ 5” аянд хүүхдээ хамруулахыг хүсвэл Имартын Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан бүртгүүлээрэй. Мэдээлэл хүргэх утас: 7611-0101
Эх сурвалж: www-emart.mn
-
2016 оны 10 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.
Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд эсээ нь
- Сэдвийн агуулгад нийцсэн байх
- А4 хэмжээтэй цаасан дээр үгийн тоо 800-1000 байна
- Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх
- Arial 12 фонтоор шивж ирүүлсэн байх
- Дэлгэрэнгүй мэдээлэл /өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги/ зэргийг хангасан байх шаардлагатай юм.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцож буй оюутнууд сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Ирүүлсэн эсээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас томилсон комисс шалгаруулж тэмцээний дүнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.
Тэмцээний шагнал
1-р байр 1 /Өргөмжлөл, 1 000 000 төгрөг/
2-р байр 1 /Өргөмжлөл, 800 000 төгрөг/
3-р байр 1 /Өргөмжлөл, 500 000 төгрөг/ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 14
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөрийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс 10 сарын 13-ны өдөр хүртэл “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-гөөр Баянзүрх дүүрэгт 807780 мкв, Чингэлтэй дүүрэгт 256642 мкв, Сүхбаатар дүүрэгт 821752 мкв, Баянгол дүүрэгт 544020 мкв, Хан-Уул дүүрэгт 1091760, Сонгинохайрхан дүүрэгт 1352200 мкв, Сүхбаатарын талбайн 102400 мкв, нийт 4930574 мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллалаа.
Уг удирдамжийн дагуу Тохижилт үйлчилгээний албаны 12 хэсгийн, 215 зам талбайн үйлчлэгч болон ногоон байгууламжийн ажилтнууд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, алслагдсан замыг цэвэрлэж, гарсан хог хаягдлыг өдөр тутам 12 машинаар тээвэрлэв. Мөн Эрчимжүүлсэн ажлын хүрээнд нийт 22 гудамжинд зам цэвэрлэгээний зургаан машин, долоо хоногт 3 удаагийн давтамжаар замын нуухын цэвэрлэгээг хийсэн байна.
Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын хүрээнд 231 ширхэг сандал, 5276 ширхэг авто замын тусгаарлах хайс хашлага, 316 ширхэг хогийн савыг угааж, авто зам болон ногоон байгууламжаас гарсан 1080,109 тн хог хаягдлыг тээвэрлэлээ гэж “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 14
116-р сургууль өөрсдийн брайль сурах бичигтэй боллоо
Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийнхан брайль сурах бичгээ өөрсдөө хэвлэх болжээ. Тодруулбал, Японы “Taipei Tian Mo rotary” клуб болон Олон улсын ротари клубийн санхүүжилтээр 116 дугаар сургуульд хамгийн сүүлийн үеийн гурван төрлийн брайль принтер, хоёр компьютер, сурах бичиг хэвлэх программыг тусламжаар олгосон байна. Өнөөдөр энэ үйлдвэрийн нээлт боллоо.
Ингэснээр харааны бэрхшээлтэй сурагчдын суралцах томоохон боломжийг олгож байгаа юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 14
Их наран улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо.
Манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” виз олгож байна.
Б.Цэцэг