Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2834 2835 2836 2837 2838 2839 2840
  • Хүүхдийн их наадамд оролцох багт Төрийн далбааг гардуулна
    2015 оны 8 сарын 19
    Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулж, үдэн гаргах ёслол энэ сарын 24-нд буюу ирэх даваа гарагт Спортын төв ордны өмнөх талбайд 10.00 цагаас болох юм.

    Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч үзнэ. Өмнө нь манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн V Их Наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байжээ.
  • Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцана
    2015 оны 8 сарын 19
    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна.

    Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажээ.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 8 сарын 19
    Наймдугаар сарын 19-ний Лхагва гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр
    2015 оны 8 сарын 19
    Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  • Ихэнх нутгаар бороо орно
    2015 оны 8 сарын 19
    нөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 20-22 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
  • ”Бид ялав” үзэсгэлэн нээлтээ хийнэ
    2015 оны 8 сарын 18
    Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейд өнөөдөр 12.00 цагаас ”Бид ялав” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнгээр дайны үеийн бүхий л зэвсэг, гэрэл зураг гээд түүхэн үзвэрүүд нээгдэж байгаа аж.
  • Шөнийн цагаар интернэт орохыг хоригложээ
    2015 оны 8 сарын 18
    Их сургуулийн дотуур байранд шөнийн цагаар интернэт орохыг хориглосонд Өмнөд Солонгосын оюутнууд сэтгэл гонсгор байна.

  • Цахим картаа авахгүй бол 1000 төгрөгөөр зорчино
    2015 оны 8 сарын 18
    Нийслэлийн тээврийн газраас ирэх сарын 1-нээс автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 500 төгрөг төлөхгүй, 1000 төгрөг төлдөг байхаар шинэ зохицуулалт хийхээр болсон байна. Учир нь, нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэн бүрийг “U-money” карттай болгох шаардлагатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа учраас карттай иргэд, бэлэн мөнгөөр зорчигчдоос давуу эрх эдлэхгүй байгаа тул ийн зохицуулалт хийхээр төлөвлөснийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам дуулгалаа.



    Нийтийн тээвэрт ухаалаг системийн үйлчилгээг анх нэвтрүүлж эхлэхдээ албаныхан сэлгэн суултыг үнэгүй байлгана хэмээн амлаж байсан ч өнөөдөр эсрэгээрээ бэлэн мөнгөөр зорчиж буй иргэдийг боомилж, хоёр дахин илүү төлбөр авдаг байхаар тусгасан байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.



  • Цэцэрлэгийн хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэнэ
    2015 оны 8 сарын 18
    Цэцэрлэгийн хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэнэ

    Мягмар, 8 сарын 18 2015
    Бичсэн Ариунзаяа

    Хэвлэх
    Email
    Цэцэрлэгийн хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэнэ

    Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хүлээн авах боломжтой хэмээн мэдэгдлээ.

    Улсын хэмжээнд 2-5 насны 116 мянга гаруй хүүхэд байгаа аж. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг урт дараалал үүсгэж, маргаан гаргахгүйн үүднээс “Элсэлтийн тасалбар”-ыг хороо, дүүрэгт тараахаар болжээ. Ингэснээр эцэг, эхчүүд хорооноосоо уг тасалбарыг авч, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх юм байна. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн жил “Элсэлтийн тасалбар” арга хэмжээг хоёр цэцэрлэгт туршжээ. Энэ арга хэмжээний хүрээнд тухайн хорооны цэцэрлэгийн насны хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, цэцэрлэгүүдэд хуваарилах юм байна. Ингэснээр бүртгэлийн ажиллагаа хэл амгүй, ил тод, шударга болно хэмээн албаныхан хэллээ.

    Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өмнө нь заавал 2 нас хүрсэн хүүхдийг авах шаардлага тавьдгийг цуцалжээ. Тодруулбал энэ хичээлийн жилд 2013 онд төрсөн хүүхдүүдийн сарыг харгалзахгүйгээр бүртгэх юм байна. Харин хүүхдийн шээсний, цагаан хорхойны шинжилгээг энэ сарын 22-ноос авч эхлэх гэнэ. Шинжилгээг зөвхөн улсын эмнэлэгүүд хэмээн хязгаарлалгүйгээр лабораторийн үзлэг, шинжилгээ хийх эрх бүхий эмнэлгийн хариуг үндэслэх юм байна. Түүнчлэн шинжилгээний хариуг цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нээс авч эхлэх аж.

  • Улиастай-Гачууртын зам хаалттай үед тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулна
    2015 оны 8 сарын 18
    Улиастай-Гачууртын 11 км авто замын ажлын хүрээнд Улиастайн уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх 600 метр газрыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний 07 цагаас 08 дугаар сарын 24-ий 07 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхээр болжээ.
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх сард авна
    2015 оны 8 сарын 18
    Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх сард авна
  • Чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталлаа
    2015 оны 8 сарын 18
    Дотоодоос худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталлаа
  • ОУ-ын Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулна
    2015 оны 8 сарын 18
    Олон Улсын Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулна
  • Даваа гарагаас эхлэн цахим дугаар олгоно
    2015 оны 8 сарын 18
    Ашигт малтмалын газраас уртрагийн 104 градусаас баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг энэ оны 1 сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэв. Одоогийн байдлаар 452 (2.55 сая гектар буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн. Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Иймд 2015 оны 8 дугаар сар 24-ний өдрийн Даваа гарагаас цахим дугаар олгож эхэлнэ.

    Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1,138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1,076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байна.
  • Энэ онд хувьчлах байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэлээ
    2015 оны 8 сарын 18
    2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа
  • ”АСЕМ Вилла”-ийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ
    2015 оны 8 сарын 18
    Ази-Европын Дээд түвшний уулзалтын үеэр гадаад улсуудын төрийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрлөө. - See more at: http://zasag.mn/news/view/10650#sthash.w0fIWPx2.dpuf
  • Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ
    2015 оны 8 сарын 18
    Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ
  • Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ны хооронд явагдана
    2015 оны 8 сарын 18
    Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2015-2016 оны хичээлийн жилийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсруолын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын асуудал харицсан мэргэжилтэн З.Болормаа, Б.Мөнхзаяа нар оролцлоо. Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт 62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан дүнтэй. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: Хамрагдалтын хувь 78.4 Цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.49 болсон үзүүлэлттэй. (Төрийн өмчийн цэцэрлэг 1.9; төрийн бус өмчийн цэцэрлэг 1.07.) Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, (Хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ барилга) төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: 116570 Хамрагдалтын хувь: 78.6 Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай. Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна. 2012-2013 оны хичээлийн жилийг энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өссөн байна.
    Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28ны хооронд явагдах бөгөөд бүртгэлтэй холбоотойгоор дараахь зөвлөмжийг гаргажээ.

    НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ
    АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ

    Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн энэхүү зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.
    I.Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

    Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллах
    Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг байгуулах нээн ажиллуулах санаачилгыг хууль эрх зүй, арга зүйгээр зөвлөн дэмжиж хэрэгжүүлэх
    Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг дүүргийн цэцэрлэгүүдийн тодорхой хувьд нь “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар холбогдох зааврын дагуу зохион байгуулж үр дүнг тооцох
    Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаар гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах[1]
    Элсэлтийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт 2015 оны 09 дүгээр сарын 05-ны дотор тайлагнах

    II. Цэцэрлэгийн эрхлэгчдэд
    “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

    Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл[3], хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих
    Хамран сургах тойргийн нийт хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, үндсэн болон хувилбарт сургалтад элсүүлэх дээд боломж, бүлэг тус бүрд шинээр элсүүлэх хүүхдийн тоо, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн[4] талаар нээлттэйгээр мэдээлэх, сурталчилгаа таниулга хийх
    Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад[5] анхаарч ажиллах
    Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалтын хувийг ахиулан ажиллахад анхаарах
    Тухайн байгууллагын ажилтан ажиллагчдын хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр элсүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх
    Цэцэрлэгт элссэн хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, тэдний эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах[6]

    Бүртгэлийг явуулахдаа

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 24-өөс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах
    Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2013 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх
    Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх
    Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, тэднийг бүртгэлийн талаарх бодитой мэдээллээр хангаж ажиллах
    Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
    Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх
    Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
    Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах

    III. Эцэг эх, асран хамгаалагчдад

    Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
    Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
    Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах
    Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
    Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх
    Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]
    Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
    Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах

    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/10653#sthash.W0kB0n5d.dpuf
  • Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ
    2015 оны 8 сарын 18
    Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ
  • Тарваган тахал өвчнөөр дахин нэг хүн өвчиллөө
    2015 оны 8 сарын 18
    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн)-ыг өвчих явцдаа халдвар авч, 8 дугаар сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна.
2834 2835 2836 2837 2838 2839 2840
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    1 цаг 13 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    3 цаг 24 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 27 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    9 цаг 36 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    9 цаг 45 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    9 цаг 56 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Өчигдөр 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК