-
2015 оны 7 сарын 03
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12:00 цагаас Налайх дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх талбайд зохион байгуулах гэж байна. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Налайх дүүргийн удирдлага, Налайх хотын оршин суугчид оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 03
Байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
-
2015 оны 7 сарын 03
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болов.
-
2015 оны 7 сарын 03
Нийслэлийн Засаг дарга “Ил тод Улаанбаатар академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай А/567 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчлэх зорилго бүхий нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” - Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа. Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.
-
2015 оны 7 сарын 03
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 07 дугаар сарын 04-нийн өдөр буюу маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
-
2015 оны 7 сарын 03
Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-
2015 оны 7 сарын 03
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж өөрийгөө Хатанболд, Хатнаа гэж танилцуулах хүмүүсийн луйвар хэрээс хэтэрсэн байна.
-
2015 оны 7 сарын 03
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор авто зам хаах хуваарь
-
2015 оны 7 сарын 03
Үндэсний их баяр наадмын үеэр хилийн боомтууд ажиллахгүй. Монгол-Хятад болон Монгол-Оросын хилийн авто замын боомтууд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд амрахаар болжээ. Харин 13-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу ажиллахыг Хил хамгаалахыг ерөнхий газраас мэдээллээ. Харин олон улсын нислэг, Алтанбулаг боомт 24 цагаар амралтгүй ажиллах аж.
-
2015 оны 7 сарын 03
2015 оны 07 сарын 03-ны өдрийн 11.00 - 17.00 цагийн хооронд Өргөө кинотеатрын урд талбайд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүйдлийг эсрэг өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 7 сарын 03
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хууль тогтоомжийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ. Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршиж байна.
-
2015 оны 7 сарын 03
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 03
2015 оны 07 дугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 7 сарын 02
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цагдаагийн байгууллага болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, цагдаагийн алба хаагч нь эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг хангах чиглэлээр дүүрэг, хороодын Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй газар, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өртөж болзошгүй иргэдийн тоо, гаралтын түвшинг бууруулах зорилгоор “Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдаан зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 7 сарын 02
МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар улс оронд үүсээд байгаа асуудал, улстөрчдийг эсэргүүцэн Чингисийн талбай дээр өчигдөр үсээ хусуулсан.
-
2015 оны 7 сарын 02
Хэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч өөрөө 80 хувийн түлэгдсэн.
-
2015 оны 7 сарын 02
Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
-
2015 оны 7 сарын 02
МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид, аймгийн МХГ-ын улсын байцаагчидтай хамтран ажиллаж байна.
-
2015 оны 7 сарын 02
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг давжээ.
-
2015 оны 7 сарын 02
Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн номын ордон гэснийг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилж, тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасан байна.