-
2015 оны 4 сарын 16
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 16
Ухаалаг троллейбусыг туршиж эхэллээ
-
2015 оны 4 сарын 16
Шууданчид жагсаж, ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
-
2015 оны 4 сарын 16
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Боловсролын үнэлгээний төв энэ жилийнхээ элсэгчдийг хоёрдугаар сарын 9-нөөс eec.mn цахим хаягаар бүртгэж эхэлсэн.
-
2015 оны 4 сарын 16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/284 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний салбар, үйл ажиллагааны чиглэлээр ангилсан жагсаалтыг хавсралтаар баталлаа. Үүнд:
-
2015 оны 4 сарын 16
Жолооны шалгалтыг цахимаар авдаг болно
-
2015 оны 4 сарын 16
2015.4.16, Пүрэв гараг / Билгийн тооллын: 27
Хаврын дунд шарагчин туулай сар
Шувуун хушуут одтой, хар нохой өдөр
Аргын тооллын: 2015.4.16, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.15-19.45
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
-
2015 оны 4 сарын 16
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 4 сарын 15
Нөөцийн махыг гулуузалж зарахаар бэлдэж байна
-
2015 оны 4 сарын 15
Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 онд уул уурхайн салбарын үйл ажиллагаанд хүний эрхийн үнэлгээг хийхээр төлөвлөж байна. Тус ажлын хүрээнд туршлага судлах зорилгоор ХЭҮК-ын төлөөлөл Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран Филиппин Улсад ажиллаад ирлээ.
-
2015 оны 4 сарын 15
Үндсэн хууль зөрчсөн хэсгийг түдгэлзүүлэв
-
2015 оны 4 сарын 15
Цаг агаар тогтворгүй байна
-
2015 оны 4 сарын 15
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-нд дуусна
-
2015 оны 4 сарын 15
Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 100 оюутан сургана
-
2015 оны 4 сарын 15
Хаврын тариалалтын бэлтгэл ид өрнөж байнаа энэ үед тариалангийн төв болох Сэлэнгэ, Дархан-Уул аймаг тариаланчдынхаа уулзалт зөвлөгөөнийг хийлээ.
-
2015 оны 4 сарын 15
МХЕГ-аас эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнимпортлогч аж ахуйн нэгжүүдэд ”Импортын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах нь” сэдвээр сургалт явууллаа.
-
2015 оны 4 сарын 15
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/253 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT /Bus rapid transit/ төслийг Монгол Улсын Их Хурлаар батлуулах бэлтгэл ажлыг энэ сарын 20-ны дотор хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.
Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтын ажлын үр дүнг нэгтгэж тайланг энэ оны 05 дугаар сарын 18-ны дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 15
Цахилгаан станцын үнсээр хийсэн явган хүний замын хавтантай холбогдох албаны хүмүүс танилцлаа.
-
2015 оны 4 сарын 15
Ерөнхийлөгч, Унгарын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийв
-
2015 оны 4 сарын 15
Үйлдвэрлэлийн ослоор 90 хүн амиа алджээ