-
2015 оны 4 сарын 13
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар огцом дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 4 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А/250 дугаар захирамж гаргалаа.
-
2015 оны 4 сарын 13
НИТХ-ын төлөөлөгч, “УБ Хотын Гэр Хорооллыг Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр” төслийн зохицуулагч Л.Сайнтөгстэй ярилцлаа.
-
2015 оны 4 сарын 13
Жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ сарын 14-ны өдөр буюу ирэх мягмар гарагт чуулна. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран Төрийн ордонд зохион байгуулах уг чуулганаар бизнес эрхлэгчид алдаа оноогоо хэлэлцэж, цаашид хэрхэхээ ярилцана.
Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл 350 орчим үйлдвэрлэгч оролцох юм. Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын 200 хүн оролцож санал бодлоо солилцох юм.
-
2015 оны 4 сарын 13
Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд нийт нутгаар дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Тиймээс малчид, ард иргэдийг онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу явахгүй байх, малаа хол бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холын замд гарахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 4 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм.
Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 4 сарын 13
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 12
“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” уулзалтад оролцогчдыг бүртгэж байна
-
2015 оны 4 сарын 12
Оюутан залуус мэргэжлийнхээ дагуу цагийн ажил хүсч байна
-
2015 оны 4 сарын 12
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид чуулна
3 цаг 7 минутын өмнө
Нийгэм
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид чуулна
Жижиг дунд бизнес эрхлэгчид ирэх мягмар гарагт чуулна. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран Төрийн ордонд зохион байгуулах уг чуулганаар бизнес эрхлэгчид алдаа оноогоо хэлэлцэж, цаашид хэрхэхээ ярилцана.
Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл 350 орчим үйлдвэрлэгч оролцох юм. Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын 200 хүн оролцож санал бодлоо солилцох юм.
-
2015 оны 4 сарын 12
Монгол улсын гурван сая дахь иргэний чацуутан Бээжин хотноо мэндэлжээ
Saturday, Apr 11 2015
Бичсэн Ш.Эрдэнэчимэг
Хэвлэх
Email
Монгол улсын гурван сая дахь иргэний чацуутан Бээжин хотноо мэндэлжээ
Бээжин хотноо Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ричардын Ананд мэндэлжээ.
2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар Ананд болон түүний гэр бүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун мэндчилгээг дамжууллаа. Үүний зэрэгцээ элчин сайдын яамны удирдлага Анандын гэр бүлийг хүлээн авч баяр хүргэн, аз жаргал хүсч дурсгалын зүйл гардууллаа.
-
2015 оны 4 сарын 12
Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холын замд гарахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 4 сарын 12
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
-
2015 оны 4 сарын 12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
-
2015 оны 4 сарын 11
Үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах “ХОРЕКА-2015” олон улсын тэмцээн эхэллээ.
-
2015 оны 4 сарын 11
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Танд туслая” компанит ажлыг Цагаан давааны хогийн цэг дээр амжилттай зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 11
”Хохирогчийг хамгаалах өрөө” байгуулахаар санаачилж, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү өрөөний тохижилтыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтанд орууллаа.
-
2015 оны 4 сарын 11
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа “Цахилгаан шат болон эмнэлгийн тоног төхөөрөмж” хүлээлгэн өгчээ.
-
2015 оны 4 сарын 11
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 6 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.