Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Сайнтөгс: Дэд төвийн зорилго нь иргэн төвтэй хот болох

2015-4-13
0
ЖИРГЭХ

        НИТХ-ын төлөөлөгч, “УБ Хотын Гэр Хорооллыг  Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр” төслийн зохицуулагч  Л.Сайнтөгстэй ярилцлаа.

 

Нийслэлээс Азийн хөгжлийн банк, Европын Хөрөнгө Оруулалтын банкуудтай хамтран гэр хорооллыг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Олон нийт Улаанбаатар хот дэд төвүүдтэй болох юм байна гэсэн л ерөнхий ойлголттой байх шиг байна. Энэ хөтөлбөрийн зорилго чиглэл, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

 2013 онд УИХ-аар батлагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг 29 дэд төвтэй байхаар тусгасан. Үүнээс үүдэн энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэх эрхзүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. 29 дэд төвийн эхний 6-9 дэд төвийг байгуулахад Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Монгол Улсын Засгийн газраас санхүүжилт хийгдэх юм.  Энэ төслийн нийт санхүүжилт нь 320 сая ам.доллар, үүнээс Засгийн Газар 96 сая ам.долларыг гаргахаар гэрээнд тусгасан байгаа. Харин үлдсэн санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банк, Европын Хөрөнгө Оруулалтын банк, Азийн Хөгжлийн Сангуудаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хөрөнгө оруулахаар болсон.

 

Дэд төв байгуулах ажлын хүрээнд чухам ямар ажлууд хийгдэх вэ? Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг байгуулна гэж хөтөлбөрт тусгасан байсан?

 

 Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг эхлүүлсэн нь тодорхой учир шалтгаантай. Азийн Хөгжлийн Банк судалгаа явуулж,  ямар байршлуудад дэд төв байгуулахыг сонгосон.  Эхний ээлжид дэд төвүүдийг хүн амын нягтаршил өндөр, гэр хорооллын бүсэд байгуулах нь  зөв гэж тэд үзсэн. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хувьд  газар зүйн байрлалаас шалтгаалан хооронд нь авто замаар холбох бүрэн боломжтой гэж үзсэн учраас эхний ээлжинд сонгосон. Дэд төвүүдийг байгуулснаар гэр хороололд төрийн үйлчилгээ болон дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр иргэд заавал хотын төв рүү ирж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй болно. Хоёрдугаарт, айл өрхүүдэд дэд бүтэц ойртуулж  өгснөөр иргэд байшин барих уу, хамтаараа нийлж орон сууц барих уу  гэсэн шийдлээ өөрсдөө гаргах боломжийг бүрдүүлж өгөх юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гадна мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хоёр, цэцэрлэг хоёр 8.4 Мвт хүчин чадалтай таван ширхэг уурын зуух, хорооллын доторх авто замын сүлжээ,  ногоон байгууламж, гэрэлтүүлэг, зэрэг ажлууд цогцоороо хийгдэх юм. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд  тухайн бүсэд амьдарч буй иргэдийг   хамруулна. Цаашид бүтээн байгуулалтын ажил хийх аж ахуй нэгжүүдийг, тус төвд суралцсан иргэдийг ажлын байраар хангах шаардлага тавьж байгаа юм. Ингэснээр тухайн бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчныг сайжруулахаас гадна тогтвортой  ажлын байраар хангана гэсэн үг.

 

Ажил ямар шатандаа явж байгаа вэ? Дээр яригдсан хоёр дэд төвд бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн үү?

 

Төслийн нэгдүгээр үе шат 2014-2017 оны хооронд хэрэгжинэ гэсэн төлөвлөгөөтэй. Эхний шатанд Сэлбэ, Баянхошуу дэд төв, дараагийн ээлжид Хайлааст, Дэнжийн мянга орчмын хоёр дэд төвийг байгуулах юм. Одоогоор нарийвчилсан зураг төсөл тендерийн баримт бичиг боловсруулах болон барилгын ажлын хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ маань шалгараад байна. Нэгдүгээр үе шатны ажлын явцад нийслэлээс 50 айлын хоёр орон сууц барих юм. Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж  буй айлуудыг тухайн байранд түр байршуулах зорилготой. Эцэст нь тухайн айлуудыг одоо амьдарч байгаа амьжиргааны төвшинг нь бууруулахгүйгээр хэрхэн нүүлгэн шилжүүлж суурьшуулах асуудлыг шийдвэрлэх юм. Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж буй айлууд гэдэгт, дэд төвүүдэд шинээр баригдах барилга байгууламжийн газарт орсон айлууд багтаж  байгаа. Одоогоор Баянхошуунд баригдах орон сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. Сэлбэ дэд төв дээрх орон сууцны тендер зарлагдаад байна.  Мөн хоёр дэд төвд бохирын хоолой тавих ажлын тендер зарлагдлаа. Энэ ажлын хүрээнд нийт 9км ариутгах татуургын хоолой тавих юм. Сэлбэ дэд төвийн  бохирын хоолой нь  Долоон буудлаас Зуун айл хүртэл, харин Баянхошуу дэд  төвийнх  Баянхошууны эцсээс Ханын материал хүртэл татаж, тэндээ төв шугамд холбохоор зураг төсөл нь батлагдаад ажил нь эхлэх гэж байна.

 

Тендерт дотоодын компаниуд оролцох боломжтой юу?

 

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор анхны тендерийн ажил зарлагдсан. Азийн хөгжлийн банкны зүгээс зээл авч буй тухайн улсын дотоодод зарлах тендер болон олон улсын тендерт тавьдаг босго үнийн шалгуураа шинэчилж  5 сая ам.доллараас дотогш үнэтэй ажил болон 2 сая ам.доллар хүртэлх үнийн дүнтэй барааны худалдан авалтын тендерт дотоодын компаниуд оролцох боломж нээгдсэн. Иймээс тендерт дотоодын компаниуд оролцох бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалтын хувьд Азийн Хөгжлийн Банкны худалдан авах журмын дагуу явдаг.

 

Гэр хорооллын бүсэд дэд бүтцийн асуудал шийдэгдчихээр газрын үнэ өснө. Нүүлгэн шилжүүлэлтэд өртөх айлууд газраа өгөх сонирхол мэдээж байхгүй байх?

 

Одоогоор ариутгах татуурга буюу бохирын шугам тавих тендер зарлагдсаны зэрэгцээ нүүлгэн шилжүүлэлтийн баг ажиллаж байна. Баянхошуу дэд төвд 121 айл, Сэлбэд 29 айл нүүлгэн шилжүүлэлтэд өртөхөөр байгаа юм. Бид тухайн өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж хөтөлбөрөө танилцуулсан. Айлуудтай  уулзаж үнэлгээ хийх ажил явагдаж байна. Бүх айлтай хэлцэл хийж тохиролцсоны дараа нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг эцэслэн батална.  Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн Хөгжлийн Банкнаас газар чөлөөлөх явцад мөрддөг журамд, тухайн айл өрхүүдийг  одоо байгаа амьжиргааны төвшнөөс бууруулж болохгүй гэж заасан байдаг. Энэ хэмжээнд нь нөхөн төлбөрийг нь ч олгох ёстой. Иймээс ч бид тухайн айл тэр газартаа зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй буусныг  нь үл харгалзан нөхөн төлбөр олгох ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж ажиллаж байна.

 

Нэгдүгээр үе шатны ажил төлөвлөсөн хугацаандаа багтах уу?

 

Өнөөдрийн байдлаар хугацаанаасаа хоцорсон ажил байхгүй.  2017 оны нэгдүгээр сард эхний үе шатны ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Эдийн засгийн хямралтай байгаа үед Засгийн Газраас санхүүжүүлэх 96 сая ам.долларын асуудал хэрхэн шийдэгдэх бол. Энэ санхүүжилтийг ямар эх үүсвэр, шат дамжлагаар олгохоор төлөвлөсөн вэ?

 

Одоогоор батлагдаад буй 320 сая ам.доллароос хөтөлбөрийн эхний үе шатанд 104 сая ам.долларыг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний 22,4 сая ам.долларыг зээлийн ерөнхий хэлэлцээрт хүлээсэн үүргийнхээ хүрээнд нийслэл өөрийн төсөвтөө суулгаад явж байна. Энэ жилийн хувьд ямар нэгэн санхүү мөнгөний хүндрэл гарахгүй гэж ойлгож болно.  Иймээс ч Азийн Хөгжлийн Банкнаас ирсэн хяналтын баг нийслэл өөрийн хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн төдийгүй төслийн нэгжийн үйл ажиллагааг сайн байна гэж дүгнэн буцсан.

 

Дэд төвүүдийг байгуулах ажлын хүрээнд эрчим хүчний асуудал яригдаж байна. Эрчим хүч, дулааны шинэ хэрэглээг ямар эх үүсвэрээр хангах вэ?

 

Сэлбэ дэд төвийн хувьд цахилгааны эрчим хүч бүрэн шийдэгдсэн. Одоо байгаа эх үүсвэрээс холболт хийх бүрэн боломжтой. Харин Баянхошуу дэд төвийг Ханын материалд баригдах дэд станцаас холбох аль эсвэл МҮОНРТ-ийн хажууханд баригдсан дэд станцаас холбох гэсэн шийдлүүд хариугаа хүлээж байгаа. Харин дулааны хувьд, дээр ярьсанчлан  бие даасан уурын зуух барихаар төлөвлөсөн.

 

Хөтөлбөрийн эцсийн үр дүн, зорилго дахин төлөвлөлтөөс юугаараа ялгарах вэ?

 

 Дахин төлөвлөлт болон дэд төв байгуулах төслүүдийн үйл ажиллагааны механизм ондоо. Харин хүрэх үр дүн нь ижил юм.  Энэхүү хөтөлбөр бол хүн суурьтай төв байгуулах явдал. Хөтөлбөр хэрэгжиж дууссанаар тухайн бүсэд амьдарч буй иргэн бүрийн амьжиргааны төвшин одоо байгаа төвшнөөсөө хэдий хэмжээгээр дээшлэв гэдгийг хэмжиж үр дүнгээ тодорхойлно. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ амьжиргааны эх үүсвэр, санхүүгийн нөөц бололцоог тэлэхэд голлон анхаарч байна. Санхүүгийн гэсэн томьёололд иргэдэд мэргэжил эзэмшүүлж, тогтвортой ажлын байраар хангах асуудлыг хамааруулан ойлгож болно.

 

Сонгуулиас сонгуулийн хооронд улс орны хэмжээнд хэрэгжиж байсан томоохон төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд ордог жишиг тогтоод байна. Зөвхөн уул уурхай гэлтгүй нийгмийн хөгжил, дэд бүтцийн салбарт хийгдэж буй  хөтөлбөрүүд ч мөн адил. Танай дэд төв  байгуулах хөтөлбөрийг 2016 оны сонгуулиар зогсонги байдалд орох вий гэсэн болгоомжлол бас байна?

 

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны санхүүжилтээр нийслэл хотын бие даан хийж байгаа анхны томоохон төсөл хөтөлбөр юм. Энэ төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн төсөл хөтөлбөр УИХ-аар соёрхон батлагдсан. Ийм учраас сонгуулиас сонгуулийн хооронд мартагдаж зогсонги байдал орохгүй гэдгийг хэлмээр байна. 

 

Зав гаргаж ярилцсанд баярлалаа.

 

Баярлалаа. 

 

Ц.Батгэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    5 цаг 17 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    5 цаг 22 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    5 цаг 27 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    6 цаг 3 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    6 цаг 24 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    6 цаг 56 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    7 цаг 3 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    7 цаг 23 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    7 цаг 27 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    7 цаг 44 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    7 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    7 цаг 49 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    7 цаг 53 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    7 цаг 56 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    10 цаг 9 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    10 цаг 24 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    11 цаг 14 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    11 цаг 20 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    11 цаг 24 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    11 цаг 34 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК