2014 оны 9 сарын 24
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байсан Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Сарангэрэл, Х.Гэрэл нарын дөрвөн охинд хар тамхи худалдан авсан, хэрэглэсэн гэж 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм. Хоёр шатны шүүхээс Г.Сарангэрэлийг гэм буруутайд тооцсон ч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар энэхүү хэргийг анхнаасаа зохион байгуулалттай байсан гэж мэдэгддэг.