Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эх орны дайны 70 жилийн ойд

2015-5-01
0
ЖИРГЭХ

Гитлер нэртэй улаан цэрэг

 

 

Эх орны дайнд улаан цэрэг Семен Константинович Гитлер гэсэн нэртэй нэгэн байлдагч оролцжээ. Тэрбээр еврей үндэстэн байсан гэнэ. Мөн муугүй тулалдсан тул “Байлдааны гавьяаны”  медалиар шагнагдаж байжээ. Харин шагналын тодорхойлолтод Гитлер гэсэн нэр бичих нь нэг л зохимжгүй байсан тул дарга нар нь өөрчлөн Гитлев болгон бичээд явуулсан байдаг аж.

 

“Войтек”-ийн байгуулсан гавьяа

Дэлхийн II дайны үеэр Польшийн армийн дайчид Иранд байлдаж байгаад нэгэн бамбарууш олжээ. Цэргүүд түүнийг хаясангүй, харин ч тэжээн хүн бүхэн анхаарал тавьдаг болсон байна. Заримдаа жаахан шар айраг ч уулгачихдаг байж. Түүнийг “Войтек” хэмээн дууддаг байсан бөгөөд их бууны ангийн хангалтын 22 дугаар ротод дансалсан байна. Уг бамбарууш тэдэнтэй хамт Итали хүрсэн төдийгүй Монте-Кассиногийн дэргэдэх тулалдааны үеэр цэргүүдийн хамт их бууны сум морин тэрэгнээс буулган галын цэг рүү зөөж тун их тус болжээ. Эдүгээ Польшийн армийн 22 дугаар ротын бэлгэдэл дээр “Войтек”-ийн хөргийг зурсан байдаг ажээ.

 

Шарил хөндсөнөөс болоогүй

 

 

1941 оны зургадугаар сарын 21-ны өдөр Зөвлөлтийн эрдэмтэд Тамерланы шарилыг тагийг нээсэн тул дэлхийн II дайн эхэлсэн гэж үзэх хүмүүс байдаг. Мөн хааныг бунхалсан шарилын хайрцагны таг дээр түүний амгалан тайван байдлыг эвдсэн нэгнийг ихээхэн гай дайрах тухай бичээс байсан гэх нэгэн ч байдаг. Тэр ч бүү хэл бунханыг битгий хөнд хэмээн тун өндөр настай гурван өвгөн анхааруулж байсан тухай яриа ч байдаг ажээ. Гэвч үүнд итгэхгүй байх нэг үндэс бий. Учир нь Гитлер ЗХУ-д халдан довтлох энэ өдрийг тун эртнээс товлосон байдаг билээ.

 

Хийлчээ нуусан арга

 

 

1941 онд Норвегийн нийслэлийн концертын их танхимд сонгодог хөгжмийн тоглолт болж байх үеэр герман цэргүүд түүний гоцлол хийлчийг баривчлахаар дайран орж иржээ. Тэрбээр еврей үндэстэн байсан аж. Үүнийг мэдсэн хөгжмийн удирдаач Харальд Хейде хөгжимчиддөө Норвегийн сүлд дуулал тоглохыг тушаасан байна. Зааланд байсан хүмүүс ч гэнэтхэн концертын хөтөлбөр өөрчлөгдсөнд гайхан шуугилдаж, улмаар босч зогсох үеэр хийлч Эрнаст Глазер германчуудаас нуугдаж амжжээ.

 

“Динамо” багийнхний эмгэнэлтэй хувь заяа

 

 

1942 оны наймдугаар сард фашистууд Киевийг эзэлсэн амжилтаа улам бататгаж, үзэл суртлын хувьд өрсөлдөгчөө улам дарахын тулд тухайн үедээ “Старт” нэртэй байсан “Динамо” нийгэмлэгийн тамирчидтай хөл бөмбөгмйн тэмцээн зохиожээ. Эхний тоглолтод сонирхогч офицеруудаас бүрдсэн германчуудын багийг маш амархан буюу 5:1 гэсэн харьцаагаар хожжээ. Тэгэхээр нь германчууд энэ багийнхаа талыг мэргэжлийн хөл бөмбөгчдөөр бүрдүүлэн дахин тоглосон байна. Мөн үүнийхээ зэрэгцээ заавал хожигдох талаар сэтгэл зүйн ихээхэн дарамт үзүүлжээ. Гэвч “Динамо” багийнхан 5:3-аар дахин хожсон байна. Уг тэмцээний дараа энэ багийнхнаас нэг хэсгийг нь буудан хороож, нэлээдийг нь бөөнөөр хорих лагерь руу илгээсэн байдаг ажээ.

 

“Фанта” мэндэлсэн түүх

 

 

Дэлхийн II дайны эхээр Германы “Кока- Кола” ундаа савладаг үйлдвэрүүдэд Америкаас түүний орцонд ордог дагавар бүтээгдэхүүнүүдийг нь нийлүүлэхээ больсон тул өөрийн эрхгүй хаалгаа барихаас аргагүй байдалд хүрчээ. Гэвч угийн туйлбартай германчууд алимны хальс зэргийг ашиглан хийжүүлсэн ундаа хийж эхэлсэн байна. Түүнийгээ “Фанта” хэмээн нэрлэсэн агаад энэ нь “фантази” гэсэн үгнээс гаралтай аж. Ингэхэд энэ үйлдвэрийн захирал Макс Кейт фашист үзэлтэй нэгэн байгаагүй гэнэ. Тиймээс  “Фанта“ ундааг нацистууд зохиосон гэх буруу ойлголт байдаг аж. Дайны дараа Кейт “Кока-Кола” компанийн удирдлагатай холбоо барин уг үйлдвэрийн суурин дээр өөрийнхөө зохион гаргасан “Фанта” ундааг үйлдвэрлэх эрхээ авчээ.

 

Зүрхийг нь үхүүлэх арга

 

 

Дэлхийн II дайны үед Германы Юнкерс-87 онгоцонд угтах салхины хүчээр ажиллах маш хүчтэй дуугардаг дохиоллын систем тавьдаг байжээ. Ийм онгоц бөмбөгөө хаяхаар доошоо хурдтайгаар шумбах үед аймшигтай муухай чимээ гарган, ингэснээрээ дайсныхаа зүрхийг үхүүлэх тооцоотойгоор хийсэн ажээ.

 

Эрдэмтний үгэнд итгээд

 

 

Германчууд дэлхийн дайны төгсгөл хавьцаа ФАУ маягийн нэлээд хэдэн төрлийн пуужин үйлдвэрлэсэн боловч тэдгээрийн заримыг нь дайсныхаа эсрэг хэрэглэхээс Рейх татгалзсан байдаг юм. Тухайлбал, Вернер фон Брауны зохион бүтээсэн маш хүчтэй пуужинг юуны учир татгалзсан бэ гэхээр сансарт аварга том мөснүүд бөөн бөөнөөрөө хөвж явдаг гэсэн эрдэмтэн Ганс Гербигерийн үгэнд итгээд, уг пуужинг хэрэглээгүй байна.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ALIBABA (203.194.113.198)
    ХАРИН ШАРИЛЫГ БУЦААН ХИЙСЭНЭЭС ХОЙШ ОРОСУУД ЯЛАЛТ БАЙГУУЛАЖ ЭХЛЭСЭН БАЙДАГ
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.113.106)
    Тамерлан гэж Доголон Төмөр хаан гэдгийг энэ хөлдүү сэтгүүлч мэдэж байгаа болов уу? Хүмүүст тайлбарлаад өгчих хэрэгтэй шд.
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Энэ зочин өөрөөсөө бусдыг тэнэг гээд бодожчихсон гар бөйна алиугаар нь нэрэлсэнч уншигчид мэднэ шдээ ккк
      2015 оны 05 сарын 01
  • Зочин (150.129.143.215)
    1941 оны зургадугаар сарын 21-ны өдөр Зөвлөлтийн эрдэмтэд Тамерланы шарилыг тагийг нээсэн тул дэлхийн II дайн эхэлсэн гэж үзэх хүмүүс байдаг. Мөн хааныг бунхалсан шарилын хайрцагны таг дээр түүний амгалан тайван байдлыг эвдсэн нэгнийг ихээхэн гай дайрах тухай бичээс байсан гэх нэгэн ч байдаг. Тэр ч бүү хэл бунханыг битгий хөнд хэмээн тун өндөр настай гурван өвгөн анхааруулж байсан тухай яриа ч байдаг ажээ. Гэвч үүнд итгэхгүй байх нэг үндэс бий. Учир нь Гитлер ЗХУ-д халдан довтлох энэ өдрийг тун эртнээс товлосон байдаг билээ. ХАРИН ШАРИЛЫГ БУЦААН ХИЙСЭНЭЭС ХОЙШ ОРОСУУД ЯЛАЛТ БАЙГУУЛАЖ ЭХЛЭСЭН БАЙДАГ
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    16 цаг 48 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    17 цаг 40 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    17 цаг 42 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    17 цаг 57 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    18 цаг 2 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 19 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    19 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    21 цаг 48 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    22 цаг 35 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    22 цаг 35 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    22 цаг 59 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    23 цаг 16 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    23 цаг 43 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    23 цаг 45 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК