Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Путин яагаад Монголыг 2-р зэрэглэлд тавив

2015-5-11
0
ЖИРГЭХ

БИД ЯАГААД 2-Р ЭГНЭЭНД ЗОГСОВ?

Эх орны дайны үед ЗХУ-ын Ази дахь цорын ганц холбоотон улс байж, бүхий л нөөц бололцоогоо дайчилсан БНМАУ-ын/тухайн үеийн нэршил/ өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их ялалтын 70 жилийн ойн баярт оролцож буй төрийн тэргүүнүүдийн эрэмбэд Путины ард II эгнээнд, II зэрэглэлд зогсжээ. Харин Путиний хоёр талын хүндтэй байр Хятадын Си, Казахын Назарбаев хоёрт ногдсон байна. Ер нь олон улсын томоохон уулзалт, арга хэмжээнүүдийн үеэрх төрийн тэргүүнүүдийн байршил, зогсолтын цаана ч улс төрийн бодлого, хандлага илрэх нь бий. Ц.Элбэгдорж яагаад II эгнээнд зогсож, яагаад Назарбаев, Си нар Путиний дэргэд шадарлана вэ? Монголчууд бид тэднээс бага хувь нэмэр оруулсан гэж үү?


Олон нийтийн сүлжээнд буй зарим мэдээллийг үзвэл үүнд бага зэрэг эмзэглэж буй өнгө аяс байна. "Уг нь бид чинь энэ их ялалтад оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх бүхнээ тооцвол тэргүүн эгнээнд зогсож байх учиртай шүү дээ. Бид тоогдсонгүй. Орос Их гүрний дээрэнгүй үзэл гаргалаа" гэх мэт. Үнэхээр ч тэргүүн эгнээнд залрахад бидний зүгээс ер гайхах зүйлгүй мэт сэтгэгдэнэ.

Гэвч, бодит байдал арай өөр юм.


НЭГД:


Эх орны их дайны ялалтад Казах болоод Хятад улсуудын оруулсан хувь нэмрийг сонирхож үзье.


КАЗАХЫН ТУХАЙД:


Казахын хувьд тухайн үед ЗХУ-ын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг болсон БНУ байв. Тэд Монголоос илүүгээр хамаг хүч нөөцөө Эх орны дайнд зарцуулсан байна. Эх орны дайны үед Казахстаны 5 хүн тутмын нэг нь буюу 1, 2 сая хүн фронтод явсан. Казахстан иргэдээс 12 буудлагын дивиз, 4 морьт дивиз, /үүнээс нэг нь цэвэр казах үндэстнээс бүрдсэн/, 7 буудлагын бригад фронтод тулалдаж байжээ. Мэдээж хэрэг тэдний нэлээд хувь нь орос үндэстнүүд... Москваг хамгаалах тулаанд шалгарч, домог болсон Панфиловын дивизийнхэн Казахстанчуудаас бүрдэж байж. /Казахуудаас биш шүү/. Дайны жилүүдэд үйлдвэрлэсэн нийт сумны 5-ны дөрвийг нь Казахстанд хийж байсан гэдгээрээ тэд бахархдаг. 1941 оны сүүлээр нөхцөл байдал хүндрэхэд ЗХУ-ын гол гол аж үйлдвэрүүдийг арагш нь, фронтын гүн ар тал руу шилжүүлэхэд Казахстанд 140 гаруй үйлдвэрийг шилжүүлж, 460 гаруй үйлдвэр завод, цехийг шинээр барьжээ, гэх мэт.... Тэд мөн л бидний адил "БҮХНИЙГ ФРОНТОД, БҮХНИЙГ ЯЛАЛТАД" гэсэн уриан дор ажиллаж, 5 тэрбум орчим рублийг фронтод зориулсан байна.


ХЯТАДЫН ТУХАЙД:


Тухайн үед Хятадууд Гитлерийн германий гол холбоотон япончуудтай аль 1937 оны 7 сараас 1945 оны 9 сарын хүртэл тасралтгүй 8 жил хатуу ширүүн тулаан тэмцэл хийжээ. Тэр хэмжээгээрээ Японы 4 сая орчим хүнтэй их хүчийг барьж байсан байх юм. Энэ дайнд хятадууд 3.2 сая цэргийн хүчээ, нийт 7.7 сая гаруй хүнээ алдсан байна.

ХОЁР:


Өнөөдрийн улс төрийн бодлогыг Оросын өнцгөөс харвал Хятад, Казахын ерөнхийлөгчид Путины хоёр талд зогсож буйд нэг их гайхах юмгүй мэт.


КАЗАХЫН ТУХАЙД:


Казах улс нь хөгжлөөрөө Дундаж Азийн гол тоглогч болон гарч ирсэн. Тэд Барууны үзэл суртлын эсрэг хийж буй шинэ үеийн хоёрдугаар шатлалын ХҮЙТЭН ДАЙН-д Оросын талд баттай зогсож буй. Ази, Ойрхи Дорнод төдийгүй дэлхийд ч Назарбаев өндөр нэр хүндтэй, жин нөлөөтэй удирдагч.



ХЯТАДЫН ТУХАЙД:


Хятад дэлхийн том гүрэн болоод байна. Цаашид тэдний хүч нөлөө улам өсөх магадлалтай. Хэрвээ Орос АНУ тэргүүтэй Барууны ертөнцтэй шууд цэрэг зэвсгээр шөргөөцөлдвөл оросын талд Хятад бат найдвартай зогсох магадлал маш өндөр... Өнөөдөр өрнөж буй Шинэ үеийн хоёрдугаар шатлалын хүйтэн дайнд, Улс төр-Эдийн засгийн шөргөлцөөнд ч Хятад улс Оросын талд байна. Мөн дэлхийн улс төрийн тавцанд Си удирдагч хүчтэй, нөлөөтэй том фигүр.


Харин БИДНИЙ хувьд тухайн цаг үед ЗХУ-ын Ази дахь тусгаар тогтносон ганц найдвартай холбоотон нь мөн ч өнөөдөр улс төрийн байр суурийн хувьд оросын талаас харвал ихээхэн эргэлзээтэй байх нь аргагүй мэт.


Энхийг дэмжих зорилготой олон улсын хамтарсан сургууль нэртэй ч үнэн хэрэг дээрээ АНУ-ын бодлогыг дэмжсэн “Khaan Quest”- "Хааны эрэлд" цэргийн хамтарсан сургуулийг эх нутаг дээрээ хэдэн жил дараалан хийсэн.


Тэр ч бүү хэл монголд АНУ-ын цэргийн бааз байгуулах тухай ч яриа гараад амжсан.
Оросын хувьд өнөөдөр Монголын улс төрийн гадаад бодлого тодорхой биш, эргэлзээтэй, ялангуяа АНУ талыг идэвхтэй барьдаг АН намыг эрх барьж байх үед энэ эргэлзээ нь улам тод болж, илэрдэг.


Нөгөө талаар өнөөдөр Монгол Улсын олон улсын тавцанд гүйцэтгэж буй улс төр, эдийн засгийн үүрэг, нөлөөлөл юу билээ? Хөгжлийн чадамж ямар түвшинд байгаа вэ? Хятад, Казахтай харьцуулвал ямар вэ? Манай Ерөнхийлөгчийн нэр нөлөө юу билээ?


Бодит байдал нэг иймэрхүү.


Их ялалтад оруулсан Монголчууд бидний хувь нэмрийг үнэлээгүй биш үнэлсээн. Бид зохих эрэмбэндээ, байх ёстой дэсдээ л байгаа харагдана. Харин нэгэн цагт бид хөгжөөд, хүчирхэгжээд, үнэлэгдэж, хүндлэгдэж, нэгдүгээр эгнээнд уригдан залагдах цаг ирнэ л гэж найдаж байна.
За тэгээд геополитк мэддэг нь нарийн ширийн зүйлсийг тодруулж, ялгаад тайлбарлана биз ээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • батаа (195.19.48.179)
    энэ хятадын эрлийз пиздааг хамгйин ард зогсоосон ч яадаг юм.
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (103.23.51.2)
    өнгөрсөн дайныг шинэ үеийнхэнд сануулах, өөрсдийн хүч чадлыг дэлхийн улс оронд харуулах сануулах гэсэн нь ойлгомжтой, гэсэнч манай аврага эхний эгнээний голд нь биш юм гэхэд захдуухан байх л байсан юм, ядаж нугалуур шигийг нь бодолцох хэрэгтэй байсан.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.195.225)
    Оросууд Монголчуудыг хундэлж улаан талбайдаа манай цэрэгуудийг дэлхий нийтэд харууллаа. Элбэгээ оороосоо больсон дандаа Америкыг шутэж явдаг хун энэ АНынхан
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    за бүр хойд захд нь зогсоогоогүй нь яамай... манай эбэд энэ зэргийн зогсоол олдож байгаа нь их юм.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • mgl (124.158.78.108)
    ebee shatan deegvvr yabaal shoobdor hvvhed shig bnlee
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.202)
    Зсссссссс худлаа дэмийрээд бай л даа. мэдээжийн асуудал шүү дээ. Путин элбэгдоржийг л авч хэлцэхгүй байна шүү дээ. Бусдаар бол Могнол түүнд ямар хамаатай юм бэ???? Монголыг хүндэлж л байгаа шүү дээ. Үгүй бол яахин манай парадыг нэлээн дээгүүр явуулж, манай парад командлагчийн нэрийг БОЛД гээд овогтоой нь хамт дуудах билээ. Элэбэгдорж л ямар нэр хүндтэй нь ил тод харагдаж байна.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • mm (103.23.51.1)
    iiim ymand emzegleh t1 eg bahgui bailgui de
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Биеэ засъя (153.156.40.53)
    Энэ явдал бидэнд мдээж таалагдахгүй байгаа. Гэхдээ бурууг эхлээд өөрөөсөө хайж сурвал бидэнд л хэрэгтэй. Их гүрэн бол жижиг улсад байж байгаа хэрэнд нь тааруулж л харьцана. Оросын буруу байсан ч биднийг илүү хүндэтгэн харьцдаг болох хэмжээнд хүртэл бид өөрсдөө өөдлөх ёстой!!!
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (5.136.166.44)
    За ер тэгээд олигтой хүн чанартай ч биш, лигтой ерөнхийлөгчтэй ч биш юундаа солиороод байгаа юм. Саяхан л Бат үүл тэргүүтэнгүүд Лениний хөшөөг нураагаад л сонин сонин юм яриад л бсан биз дээ. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгч болж дээ. Эба дандаа энд тэнд шавар шалны алчуур болж явах юм даа
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Баяр (202.126.89.160)
    Пүтиний илтгэлд бусад оролцсон орон үндэстэнгүүд нэг жагсаалтанд хамрагдаж байсан бол Монгол улс, монголын ард түмэн тусгай нэг өгүүлбэр болон орсон талаас авч үзвэл болоо юм биш үү. Бид өөрийгөө дөвийлгөн бусдыг багад үзэж, мэдэмхийрдэг өвчнөөсөө салмаар юм.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.70.42.36)
    Ингэхэд энэ ялалтын баярт Монгол оролцсон нь л чухал болохоос манай төлөөлөгч хаана зогсох, хаана суух нь ямар хүртээлтэй байдаг байнаа. Мэдээж ерөнхийлөгчийг төв индэрт бусад улс орнуудын төрийн тэргүүнүүдийн хавьд л суулгана. Инэхэд манай хүмүүс ямар сонин, ямар хачин болчихсон вм бэ??? Ёстой нөгөө хамрын дор хагархай гэдэг шиг утгагүй хийрхэж яадаг байна. Манайх тухайн үед хэр хэмжээнээсээ давсан тусламж дэмжлэгийг оросд өгсөн үү гэвэл тийм. Харин хэдэн зуун, хэдэн мянган цэрэг дайчид очиж байлдаагүй шүү дээ. Уулаасаа цэргийн бие бүрэлдэхүүн явуулах боломж байхгүй байсан даа Эрхэм үү дээ. Иймээс дайнд шийдвэрлэх үүрэгтэй оролцсон бусад улсуудтай байр суурь булаацалдах огт хэрэггүй. Хэр хэмжээндээ л байх шиг сайхан юм байхгүй. Ер нь оролцсон нь л гол үйл явдал боллоо. Өөр яах ёстой билээ. Дахин хэлэхэд ороцсон нь чухал. Тэгээд л боллоо.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.192)
    Монголд Оросын лобби их байна шүү Дургүй хүн 1000 шалтаг гэгчээр Оросуудаа өмөөрсөн хамгаалсан шалтаг заавал олно новшнууд Дайны үед Казахстан Монгол шиг өөрийн гэсэн армитай байсан уу Казахстанд Зөвлөлтийн хууль мөрдөж байсан Хуулийн дагуу Казахстанд дайчилгаа явагдаж дайнд цэргүүдээ явуулна шүү дээ Манайханы магтаад байгаа Казахстанд ойрын үед Исламын заналхийлэл тархаж болзошгүй байгааг Путин гадарлаж Назарбаевыг хажуудаа суулгаж дэмжсэн хэрэг шүү дээ Монголын ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаярыг дэмжсэн айлчлал хийж байсантай адилхан Монголчууд Путинд салаавч өгч Элбэгдоржийг дэмжсэн
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Зсссссссс худлаа дэмийрээд бай л даа. мэдээжийн асуудал шүү дээ. Путин элбэгдоржийг л авч хэлцэхгүй байна шүү дээ. Бусдаар бол Могнол түүнд ямар хамаатай юм бэ???? Монголыг хүндэлж л байгаа шүү дээ. Үгүй бол яахин манай парадыг нэлээн дээгүүр явуулж, манай парад командлагчийн нэрийг БОЛД гээд овогтоой нь хамт дуудах билээ. Элэбэгдорж л ямар нэр хүндтэй нь ил тод харагдаж байна.
      2015 оны 05 сарын 11
    • Зочин
      Элбэгээг дэлхийд хир олон хүн таних билээ. Путины хажууд байвал харин гадаадынханд сонин харагдах байх
      2015 оны 05 сарын 11
    • зочин
      Чи оросуудыг хараагаад яах вэ дээ. Мал минь. Орос байгаггүй бол чи өнөөдөр байхгүй байсан шүү.
      2015 оны 05 сарын 11
  • Зочин (103.26.193.192)
    Тэр үеийн Зөвлөлт улсад Монгол гаралтай 1 сая гаруй Буриад Халимаг Тува бусад жижиг овгууд байсан шүү Ядаж тэр үеийн Зөвлөлтийн Буриад гэхэд Буриад Монгол нэрээр явдаг байсан Хятад Казахстаныг хоёр талд суулгасан шалтгаан Оросын ирээдүйн геополитикийн бодлогод чухал үүрэгтэй гэдгийг харууллаа Манай зарим нөхдүүдийг бишрүүлсэн Назарбаевын гайхамшиг гэх сүүдрийн цаана Казахстатны эдийн засгийг Путин атгаж байна Назарбаев гайхамшигаа Путинд дээрэмдүүлсэн оновчтой Монголоор дүүрсэн Оросын лоббичид Орос ах гэж далдагнахаа болих хэрэгтэй
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шударга (202.21.116.162)
    Үхэр монголчууд аа гэж, үүнд эмзэглэх юм алга байна.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • bi (182.160.33.102)
    mash zuv um l bichsen bn shd,mongolchuud ugaasaa l baritsgui er ni ih urvamtgai humuus gej bi boddog shuu,engiin amidral deer ch haragddag shd,dandaa doligonoj guildeg novshiin humuus bi uuruu mongol hun l dee gehdee iim zand yasnii durgui,
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • suhee (94.180.218.13)
    Bodit bdal yg l iim shuu dee ergelzeh hereggui uursuddee l dugnelt hii
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.181)
    найрамдалд харш мэдээ байна. монголчууд орос нөхдийг хятадаас илүү хүндэлдэг.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • ер нь монголчууд (103.26.192.146)
    бид АНУ гэж далдагнаж байхаа боливол таарна шүү. зовох цагт нөхрийн чанар танигддаг гэж сая анугийн элчин юу гэхийг хараа биз дээ. Муусай цагаачидтай харьцах даа нэгийг бодож байвал таарна шүү.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • би ху.жаагийн хийсэн (103.26.192.146)
    чингис киног үзэж байхад чингис хаанаас мэнлэг эцэгт өгсөн шагналыг эхнэр голж байгаа тухай гардаг тэгэж байгаад хүү тэвтэнгэр бөө нь алуулдаг тэр нь шиг л юм бичсэн байна даа. Хаана зогсох нь тийм чухал биш. харин ч монголыг цохон тэмдэглэж байна лээ шүү. болоо ш дээ бид хэн билээ. харин ч том дэвшил шүү.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.59)
    За хөө, тархиа угаалгах нь угаалгана биз дээ...Энд бичсэн логикоор бол АНУ-тай харилцсан монголчуудын нэр хүнд унаж, Оросуудын хувьд хоёрдугаар зэргийн улс болсон юм бол НҮБ-ын Ерөнхий НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Бан Ги Мун Монголын Ерөнхийлөгчтэй зэргэцээд хоёрдугаар эгнээнд зогссон нь юутай холбоотой байж болох вээ...
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙЖ ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААД СЭВ СУУЛГАВ. ЕР НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ТА НАР ЖААХАН БАРИМЖААТАЙ ХУЦАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. БИ Л ГЭСЭН ШИГ ХҮССЭНЭЭ БИЧИЖ БАЙДЫН ДАНДАА
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Дэндэв (150.129.143.64)
    Ямар хэрэгтэй гэж ийм тэнэг юм бичиж байгаа юм бэ Шалихгүй байж чадахгүй байж дандаа зэрэг зиндаа ярьж байдаг хөдөө гаралтай жалга довны үзэлтэнгүүд л ийм юм бичиж байгаа даа
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.225)
    Путин Монголыг 2-р зэрэгт тавиагүй юмаа,харин Эээбээг л Арын зоонд тавьсан юм. тавихаас өөр аргагүй,тэр бол улстөрч биш,зүгээр л шоучин. Элбэгээ бол АНУ-ийн агент гэж Обама хэлээ биз дээ. Тиймээс түүнээс зай барих нь зүйн асуудал.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
    • баяр
      маш зөв. элдэгдорж сайханбилэг нар бол ану-н гар хөл
      2015 оны 05 сарын 11
  • монгол (103.9.90.140)
    үнэн зүйл бичжээ. манайхыг ан ы засаг барьж байгаа юмнуудыг нэг элчин авгайн үгээр ордог өөрийн толгойгүй бацаанууд гэж байхгүй юу. сая нөгөө авгай нь үгэнд орохгүй бол монголд галзуу хүн л хөрөнгө оруулна гээд доромжилж өөрсдийгөө фашист германчууд шиг ари үндэстэн мэтээр хэллээ ш дээ. яг ийм хүмүүс олширвол дэлхий дахин гашуун дайны зовлон амсах нь гэдгийг оросууд сэрэмжлүүлж хэлээд байгаа юм биш үү
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • сүрэн (112.72.13.220)
    Дэлхийг эзэгнэсэн Амазон онлайн аар өргөн борлогдож буй Орос, Xятадын завсaр дахь Монгол ном Баруунд шуугиан тарьж байна httpwww.amazon.comMongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnyedp3659592781ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8qid=1415521666sr=8-1-fkmr0keywords=mongoliabaasansuren
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    15 цаг 21 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    16 цаг 14 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    16 цаг 16 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    16 цаг 30 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    16 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 52 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    18 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    20 цаг 22 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    21 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    21 цаг 8 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    21 цаг 33 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    21 цаг 49 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    22 цаг 17 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    22 цаг 19 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    22 цаг 55 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    22 цаг 59 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    23 цаг 11 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    23 цаг 23 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    23 цаг 29 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК