Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга “ЭХБУТрест” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-7-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.07.04/ “ЭХБУТрест” ХХК-ийн барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав.

 

УИХ-ын даргыг компанийн удирдлагууд угтан авч, Полиуретан дулаалгатай сэндвич хавтангийн үйлдвэр болон Төмөр хийцийн үйлдвэр, Нугалмал хөнгөн ган араг хийцийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн явц, шат дамжлагыг танилцуулсан юм. Тус компани 888 төслийн хүрээнд 2014 оны 11 дүгээр сард Чингис  бондын хөрөнгөөс 5 жилийн хугацаатай зээл авчээ. Жилийн 9 хувийн хүүтэй 3.6 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгө дээрээ компанийн ашгийн хуримтлал, санхүүгийн бусад эх үүсвэрүүдийн хөрөнгө оруулалтыг нэмж нийт 8 сая ам.долларын өртөг бүхий 3 үйлдвэрийг ашиглалтад оруулаад байгаа аж.

Төмөр хийцийн үйлдвэр нь бүрэн автомат шугам бүхий  Японы Daito , БНСУ-ын Maiko компанийн Q235, Q345 маркын гангаар иргэний болон үйлдвэрийн зориулалтаар ашиглагдах даацын болон даацын бус бүх төрлийн төмөр хийцийг стандартын дагуу үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр жилд 10.000 тонн төмөр хийцийг захиалагчдын хүсэлтийн дагуу инженерийн зураг, тооцооллоор шугамын компьютерийн программ хангамжийн тусламжтайгаар үйлдвэрлэх хүчин чадалтай болохыг “ЭХБУТрест” компанийн ерөнхий захирал С.Сүхтөмөр УИХ-ын даргад танилцуулав.

Мөн БНСУ-ын К Industrial  компанийн автомат шугам бүхий Полиуретан дулаалгатай сэндвич хавтангийн үйлдвэр нь өдөрт 3300 м.кв, жилдээ 1.000.000 м.кв полиуретан  дулаалгатай сэндвич хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Тус үйлдвэрийн дулаалгын материалаар угсармал орон сууцыг дулаалахад нэн тохиромжтой бөгөөд туршилт амжилттай болсон талаар УИХ-ын даргад тус компанийн тэргүүн дэд захирал С.Жаргалсайхан танилцуулав. 4 орцтой 60 айлын угсармал орон сууцыг дулаалахад 800 орчим сая төгрөгийн өртөгтэй болжээ. Дулаалгын туршилт хийхдээ оршин суугчидтай тохиролцон орон сууцны дээр дахин 1 давхар нэмж, тэдгээрийг худалдаалж олсон орлогоор зардлаа нөхөх зарчмаар гүйцэтгэсэн байна. Дулаалгын явц 1 сар үргэлжилсэн байна. Улаанбаатар хотын нийт угсармал барилгуудыг дээрх технологиор дулаалах юм бол дулаан алдагдлыг тодорхой хувиар бууруулж, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай болохыг мөн тэрээр дуулгасан юм.

Полиуретан дулаалгатай сэндвич хавтангийн үйлдвэр, Төмөр хийцийн үйлдвэр, Нугалмал хөнгөн ган араг хийцийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд ижил төрлийн импортын барилгын материалуудаас 20 орчим хувийн хямд байдаг байна. Барилгын томоохон компаниуд тус үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг ч борлуулалтын тал дээр төр засгаас бодлогын түвшинд дэмжих шаардлага байгаа хэмээн үйлдвэрийн удирдлагаууд УИХ-ын даргад танилцуулав.

УИХ-ын дарга З.Энхболд Нугалмал хөнгөн ган араг хийцийн үйлдвэртэй өмнө нь танилцаж байсан бөгөөд тухайн үед иргэдэд зориулсан хямд өртөг бүхий амины орон сууц хийх зөвлөмж өгч байжээ. Өнөөдөр “ЭХБУТрест” компанийн удирдлагууд УИХ-ын даргын зөвлөмжийг ажил хэрэг болгон, тус компанийн мэргэжилтнүүдийн зураг, төлөвлөгөөний дагуу уг үйлдвэрт үйлдвэрлэсэн  төмөр хийцээр хямд өртөг бүхий байшин барьж байгаа талаараа танилцууллаа.

Үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд аж үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр  УИХ-аар хэлэлцэгдэж буй хууль, тогтоолуудын төслийн талаар мэдээлэл өгөв. Мөн үйлдвэрийн удирдлагууд, мэргэжилтнүүдтэй барилгын материалын зах зээлийн талаар болон барилгын компаниудын үйл ажиллагааг төрөөс хэрхэн дэмжих талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм.

УИХ-ын даргыг барилгын үйлдвэрүүдтэй танилцах үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    7 цаг 32 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    8 цаг 24 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    8 цаг 26 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    8 цаг 41 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    8 цаг 46 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 2 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    10 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    12 цаг 32 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    13 цаг 19 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    13 цаг 19 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    13 цаг 43 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    14 цаг 0 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    14 цаг 27 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    14 цаг 29 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    15 цаг 5 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    15 цаг 10 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    15 цаг 22 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    15 цаг 33 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    15 цаг 39 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК