Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Буянт-Ухаа 2”-ын захиалгын товыг маргааш зарлана

2015-8-27
0
ЖИРГЭХ

“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн захиалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос дараах тодруулга ярилцлагыг авлаа.

 

 -“Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын барилгын ажлын явц хэдэн хувьтай байна вэ? Хэзээ ашиглалтад орох уу?

 

- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 28 га газарт баригдаж байгаа  “Буянт-Ухаа 2” хороолол нь нийт 6500 айлын цогцолбор хороолол юм.  Төслийн 1-р ээлжийн 2592 айлын 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины 7 давхар нэгдсэн автограж, 6 ширхэг 5 давхар үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл  62.3  хувьтай /2015.08.18/ үргэлжилж байна.


"Буянт-Ухаа 2" хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажлын явц 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Эхний ээлжийн 30 ширхэг 1620 айлын орон сууцны барилгыг 2015 оны 10-р сард бүрэн ашиглалтад оруулна. Үлдсэн барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгнө.

- Эхний ээлжийн барилгын захиалгыг хэзээ авч эхлэх вэ?

 

- Бид маргааш буюу 8-р сарын 28-ны өдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж нэгдсэн мэдээлэл өгнө. Уг хэвлэлийн бага хурлаар “Буянт-Ухаа 2” хорооллын үнэ, журам болон захиалга хэзээ эхлэх талаар тодорхой мэдээлэл өгөх болно.

 

“Буянт-Ухаа 1” хорооллын журмын босго өндөр байсан. “Буянт-Ухаа 2” хорооллын журам иргэдэд хэр их боломжийг бүрдүүлж байна вэ?

 

- “Буянт-Ухаа 1” хорооллын журамд тусгагдсан 15 жил худалдан борлуулахгүй, түрээслэхгүй гэсэн заалтыг хүчингүй болгох тухай Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Мөн хувийн хэвшилд ажиллаж байгаа болон хувиараа бизнес эрхэлж байгаа 35 дээш насны иргэдэд нээлттэй байдлаар журмыг баталсан. Харин хувийн ашиг олох зорилгоор түрээслэхгүй, худалдаа үйлчилгээ явуулахгүй гэсэн журам хэвэндээ мөрдөгдөнө.

 

- Иргэд “Буянт-Ухаа 2” хорооллыг “Буянт-Ухаа 1” хороололтой өрөөний зохион байгуулалтаараа адилхан гэж ойлгоод байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх юу?

 

- “Буянт-Ухаа 1” хороолол давхартаа 7 айлтай байсан бол “Буянт-Ухаа 2” хороооллыг 6 айлтайгаар шийдэж өгсөн. Нийт  2-3 өрөөнөөс бүрдэж байна. Үүнийг иргэдийн худалдан авах сонирхол, эрэлт зэргээс харгалзан үзэж шийдсэн. Давхартаа  68,59мкв 3 өрөө байр хоёр ширхэг,  49,23 мкв 2 өрөө 2 ширхэг,  39,30 мкв 2 өрөө 2 ширхэг байхаар зургийг нь гаргасан. Бас нэг зүйлийг онцлоход байр болгоны нэг давхарт 56,08 мкв 2 өрөө байр нэг ширхэгийг шийдэж өгсөн. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан шийдсэн гэж ойлгож болно. Орц гарцаар гарахад хялбар байдлыг чухалчилсан. Дээд давхаруудад 56,08 мкв 2 өрөө байр байхгүй зөвхөн нэг давхарт шийдсэнийг дахин хэлье.

 

- Иргэд “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгөхдөө ямар зүйлсийг анхаарах шаардлагатай вэ?

 

- “Буянт-Ухаа 1” хороололд орох журмын шаардлага хангасан боловч сугалаагаар байр авч чадаагүй 3000 гаруй иргэд байгаа. Тэдгээр иргэд “Буянт-Ухаа 2” хорооллоос тэргүүн ээлжийнд байр авах давуу эрхтэй. Шинээр захиалга өгөх хүсэлтэй иргэд нэн түрүүнд банкны орон сууцны 8 хувийн зээлийн журмыг судалж, зээлд  хамрагдаж чадах эсэхээ мэдэх шаардлагатай. Учир нь “Буянт-Ухаа 1” хороололд байр авах боломж нь бүрдсэн ч банкны 8 хувийн зээлээс болж байргүй үлдсэн иргэд цөөнгүй бий. Үүний дараа манай байгууллагад хүсэлтээ гаргаж, хэдэн давхарт хэдэн өөрөө байр авах  өргөдлөө өгнө. Мөн байрны урьдчилгаа 10 хувийг манай байгууллагын дансанд байршуулна. Энэ нь иргэн тухайн байраа баталгаажуулж байна гэж ойлгож болно. Байр бүрэн ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсны дараа үлдэгдэл 20 хувиа төлж, банкны 30 хувийн зээлд хамрагдан байрандаа орно доо. Хэрвээ орон сууцны байрны урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох таван талт гэрээ хийгдэж, мөрдөгдөж эхэлвэл үлдсэн 20 хувиа төлөхгүй байрандаа орох боломжтой.

 

- Захиалгаа өгч, урьдчилгаа мөнгөө төлчихөөд байраа буцаах тохиолдолд хэрхэн шийдэх вэ?

 

-  Захиалгаа өгч, урьдчилгаа 10 хувиа төлчихөөд байраа буцаасан тохиолдолд тухайн мөнгөн дүнгийн 5 хувийг торгуулд авна. Үүний шалтгаан нь тухайн иргэний сонгосон байрыг хэдэн ч иргэн авах сонирхолтой байж болно. Магадгүй байргүй үлдэх тохиолдол ч гарна. Эдгээр иргэдийг хохироохгүйн үүднээс тухайн захиалагчийг хариуцлагатай байлгах нөгөө талаас олон талын чирэгдэл үүсгэхгүй, цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх үүднээс гаргасан. Тиймээс “Буянт-Ухаа 2” хороололд байр сонирхож байгаа иргэд банкны 8 хувийн зээлийн  шалгуур хангасан эсэхээ зээл авах гэж байгаа банкнаасаа  судалсан байх шаардлагатай.  Банк зээл гаргах боломжгүй байхад захиалга өгсөн тохиолдолд хариуцлагыг тухайн иргэн өөрөө хүлээнэ.

 

“Буянт-Ухаа 2” хорооллын өрөөний нэг мкв-ийн үнэ ямар байх вэ?

 

-Нэг мкв-ийн үнэ 1 сая 3 зуун тавин мянган төгрөг гэж гарсан. Манай байгууллагын зүгээс ”Буянт-Ухаа 2” хорооллыг аль болох “Буянт-Ухаа 1” хорооллын үнээр иргэдийн гарт хүргэхийг зорьсон ч зарим нэг гүйцэтгэлээс шалтгаалж үнэ нэмэгдсэн.  “Буянт-Ухаа 2” хороолол маань шинэ суурьшлын бүс. Тиймээс инженерийн дэд бүтэц, цахилгаан дулаан, бохирын шугамын асуудалд нилээн хөрөнгө зарсан. Мөн тус хороололд нийгмийн дэд бүтэц болох  сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, 7 давхар нэгдсэн автограж зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Гадаад орчин, агаар сайтай бүсд харьяалагдаж байгаа гээд олон давуу талтай.

ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    20 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    1 цаг 13 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    1 цаг 15 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    1 цаг 29 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    1 цаг 34 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 51 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    3 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    5 цаг 21 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    6 цаг 7 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    6 цаг 7 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    6 цаг 32 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    6 цаг 48 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    7 цаг 16 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    7 цаг 18 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    7 цаг 54 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    7 цаг 58 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    8 цаг 10 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    8 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    8 цаг 28 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК