Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорих 407 дугаар анги албан тушаал горилогч эсвэл дэвшигчдийн дамжлага бааз болжээ

2016-5-25
0
ЖИРГЭХ

Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг халах солих асуудлыг ярих бүрт орных нь хүнд “Сахал”, “Боевик” хочтой Бригадын генерал Б.Билэгтийн л нэр дуулддаг. Түүнээс өөр супер эрхэм энэ салбарт алга гэж эндүүрмээр. Тэр нь очсон газар бүртээ хэл ам дагуулах нь зуршил болсон. Тагнуул, цагдаа харин одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Аз уу, эз үү энэ дундаас хожих нэгэн байхад хохирсон нь олон гэлтэй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байдал ямар байгааг Авлигатай тэмцэх газраас Төрийн албаныхны томилгоонд хийсэн судалгаа харууллаа. Өнөөдөр дэлгэсэн энэ судалгаанаас харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамгийн олон томилгоо хийснээрээ толгой цохьж явна. Эдгээр нь хууль зөрчсөн эсэхийг бид дараагийн дугаарууддаа баримттайгаар хүргэх болно. Ийнхүү хардах бас нэгэн үндэслэл нь ШШГЕГ-т ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан гэх гомдолтой 12 алба хаагч өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагад хандаад явж байна. Тэднийг хууль зөрчин ажлаас нь халсныг шүүх байгууллага эхнээс нь тогтоогоод байгаа. Харин энэ удаад ганцхан жилийн дотор хорих ангийн даргыг дөрвөнтээ сольсон явдлыг онцлохыг хүслээ. Жилийн дотор хийсэн энэхүү томилгоог хууль ёсных гэж харахад хэцүү. Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Ганхуягийг тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлж энэ асуудал өдгөө шүүхийн шатанд явна. Хэл амтай халсан Ганхуяг даргын оронд хурандаа Б.Амардоржийг томилсон байна. Гэтэл ажилдаа дадаж байсан хурандаа Б.Амардоржийг өөр хорих анги руу шилжүүлж, оронд нь Д.Алимаа гэгчийг томилжээ. ШШГЕГ-т удирдах албан тушаалтны томилгоо тоглоом болсны илрэл энэ. Ингээд дуусахгүй. Хорих 407 дугаар ангийн даргаар томилогдоод удаагүй Д.Алимаа нь удалгүй ШШГЕГ-ын Сургалт хариуцсан тасгийн даргаар суга дэвшжээ. Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн хорих  407 дугаар анги албан тушаал горилогчдын, эсвэл дэвшигчдийн дамжигч бааз болоо юу гэлтэй. Өдгөө тус хорих ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг ажиллаж байна. Түүнийг ШШГЕГ-ын дарга Б/458 тоот тушаалаараа томилсон ч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулаагүйн дээр Д.Уранчимэгийн нөхөр ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир аж. Нөхрийнхөө татаасаар энэ албан тушаалд очсон гэх хардлага байдаг ч энэ бүхнийг холбогдох газраас шалгаж тогтооно биз ээ. М.Алтан-Очирын хувьд хорих ангид данстай мал дутаасан хэрэгт холбогдож байсан нэгэн. Түүний энэ болоод бусад хууль бус үйлдлийг хэсэг сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг “Хар дэвтэр”-т баримттайгаар нийтэлсэн байдаг билээ.   

Энэ бүгдийг түр орхиод ШШГЕГ-ын даргын хууль зөрчсөн томилгоо руу эргэн оръё. Өдгөө тус газрын Сургалт хариуцсан тасгийн даргаар ажиллаж байгаа хурандаа Д.Алимаа нь Багануур дэх Хорих 427 дугаар ангийн хянагчаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өнгөрсөн жил буюу 2015 онд Цагдаагийн академи төгссөн ч ганцхан жилийн дотор дэд хурандаа, хурандаа гэх эрхэм цолыг гэрлийн хурдаар хүртсэн азтай эмэгтэй. Ажилласан жил, хийж бүтээснээрээ цол нэмж, албан тушаал ахидаг хатуу дэг журамтай энэ салбарт түүн шиг аз шовойсон нэгнийг олоод ир гэвэл алга биз ээ. Хамгийн гол нь энэ бүгд хууль журмын дагуу байсан уу гэвэл эргэлзээтэй. Зангарагтай, хариуцлагатай энэ албанд насаараа ажиллаад ч, мөрөөдөөд ч  энэ цолонд ийм богино хугацаанд хүрнэ гэдэг нарнаас гал гуйхтай адил. Харин хурандаа Д.Алимаа хэний татаасаар, хэрхэн энэ албан тушаалд хүрснийг бид эргэн хүргэх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Алимаа (66.181.184.235)
    Би 5-хан сарын дотор ахлах дэслэгчээс хурандаа цолтон болсон азтай эмэгтэй дээ.
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • unen (202.131.242.66)
    unen gj bdgimaa
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • alimaa (150.129.140.112)
    Gutamshig
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.134)
    Alimaa gaigui sain huuhen shuu dee
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.31.113)
    Билэгт даргад өөрийн албанд өмч хөрөнгө хулгайлаж байгаа баригдсан ня-бо,нярав, нарын талаар ШШГЕГ-ын удирдах ажилтан нарын зөвлөлгөөн дээр Сэлэнгэ аймгийн дарга танилцуулахд шинээр томилсон залуу даргыг дэмжихийн оронд шууд нөгөө ня бо,нярав нарыг өмөөр ч албаны дарга залууг загнаж дарамтлаж байсан. Энэ мэтээр залуу нярав,ня бо нарт их ХАЙРТАЙ хүн дээ
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Сониучхан (43.242.243.5)
    Ангийн даргаас тасгийн дарга болсон нь албан тушаал буурсан юм бишvv?
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.93.225)
    АРМИАС НЬ ЭХЛЭЭД 19 ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮНД ХУРАНДАА ЦОЛ ӨГӨХӨД ЮУ НЬ БОЛОХГҮЙ ГЭЖ.ХҮМҮҮС ЯАГААД ИЙМ АТААРХУУ БАЙДАГ ЮМ БОЛ.АЛБАН ТУШААЛЫН ЦОЛЫГ ХЭНЧ АВЧ БОЛНО ШДЭЭ.АМЖИЛТ АМЖИЛТ.ИДҮҮЛСЭН БУТ УРГАЖ ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРДАГ ЮМДАА КК.
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Албан доторх яриа (139.5.219.240)
    Алтан.бөгстэй бүсгүй гээд л яриад байх юм билээ. Дэслэгчээс хурандааруу хагас жилийн дотор Хайрт Билэгт даргынхаа татаасаар.
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.219.254)
    armid ahlagch,shvvhiin shiidvert hyanagchaas garaagaa ehelbel sain bish vv buun turshlaga daa kkkk.
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.21.44)
    АлтанОчирыг явахад Хэнтийн хорих анги ямар ч малгүй үлдээд бүх малыг нь Алтаночир тууж явсан гэдэг юм билээ.Эхнэр нь нөхрийнхөө ажлыг хийдэг байсанг мэдэх юм байна.
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • би (103.212.117.21)
    Хэнийч татаас хэрэглэхгүй,ажлын эрх ашгаар татуулсан Алимаагийн талаар элдвийн юм яриад ямар ч унац унахгүйдээ орхи цаашаа
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    4 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    12 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    23 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    31 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    40 мин
  • Үйл явдал: Ерөнхийлөгчийг огцрох эсэхийг хэлэлцэх чуулган болно
    45 мин
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    15 цаг 55 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    16 цаг 25 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    16 цаг 52 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    17 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 9 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    18 цаг 28 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    18 цаг 41 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    18 цаг 56 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    19 цаг 27 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    19 цаг 37 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    19 цаг 49 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    20 цаг 1 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    20 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    20 цаг 22 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК