
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд энэ намрын ургацын дүнг танилцууллаа. 1990-ээд оноос хойш хамгийн өндөр ургацыг энэ онд хурааж авлаа гэсэн дүн мэдээ гарсан байна. Хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх зорилтын хүрээнд тариалангийн зээлүүдийг шийдвэрлэсэн. 910 иргэн, ААН 139,7 тэрбум төгрөгийг эргэлтийн зээлийг олголоо. Хаврын тариалангийн үеэр бензин шатахууны асуудал гарч байсан. Тухайн үед шатахууныг хамгийн бага ханшаар нийлүүлж ажилласны үр дүнд 1,4 сая тонн ургац хурааж авсан байна.
Цаашид манай салбарт анхаарах хэд хэдэн асуудлууд байна. Нэгдүгээрт, малын вакцины асуудалд онцгой анхаарна. Годронгийн вакцины асуудал ерөнхийдөө шийдэгдэж байна.
Дараагийн асуудал бол арьс ширтэй холбоотой асуудал. 10 гаруй мянган хонины арьсыг хаяхгүйгээр авч чадсан байна. Эхний ээлжинд үхрийн арьсыг хаядаггүй байх, ингэхийн тулд арьс ширний урамшууллыг үхрийн арьсаа тушаасан айлд шууд өгдөх байх зэрэг зохицуулалтыг хийнэ.
Гаднаас зөвшөөрөгдөөгүй эцэг малыг хууль бусаар оруулж ирдэг тогтолцоо удаан явж болохгүй" гэв.





















































