Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярт зориулав

2016-10-17
0
ЖИРГЭХ

“-Суурь тавих ёслол яг энд болсон юм” гээд Адъяа гуай гараараа заалаа. Сэтгэл нь хөдөлсөн өвгөний нүдэнд оч гэрэлтэн гийх нь тун ч баяр хөөртэйн шинж. Бид хоёр “Хараа” зочид буудлын зүүхэн талд зогсоод ярилцаж байгаа нь энэ. Тэрбээр үргэлжлүүлэн “-Арван сарын 17-ны өдөр шүү дээ. Зөөлөн сэвэлзүүр салхитай өглөө байсан. Энэ харагдаж байгаа хэдэн байшингуудыг барина гээд газарт улаан шугам татчихсан. Их олон хүн цугласан, дийлэнх нь барилгын цэргүүд. Гуулин хөгжим хангинаад жигтэйхэн гоё. Тэгж байтал дарга нар ирцгээсэн. Би хөдөөнөөс ирсэн, дөнгөж арван наймтай болохоор тэднийг танихгүй. Манай ажлынхан надад “-Майдар дарга тэр байна” гэж сахалтай өндөр хүнийг зааж өгсөнийг л санадаг юм. Цуглаан эхэлж Монгол, Орос хэдэн хүн үг хэлсний дараа нэг партизан өвгөн аягатай сүү хадаг Оросын барилгын трестийн даргад өргөн барьсан. Хүмүүс алга ташин их л баяр хөөр болцгоож билээ...Одоо ингээд бодохоор би гэдэг хүн мөн азтай шүү. Дархан хотын суурийг тавьж түүхэнд үлдсэн тэр ёслолд энэ биеэрээ оролцсон гэхээр жил өнгөрөх тусам л сэтгэл хөөрдөг болж дээ. Нээрэн яалт ч үгүй ганцхан удаа л болоод өнгөрсөн үйл явдал. Их л ховор түүхийн гэрч юм даа” гэв. Дархан хотыг бүтээн босголцсон ахмад цахилгаанчин Цэрэнгийн Адъяа гуай ийнхүү хуучиллаа. 

Тиймээ, Бурхантын онгон зэлүүд хөндийд Дархан хотын суурийг ингэж тавьсан юм. Жаран нэгэн оны яг энэ өдөр дэлхий дээр олон үйл давхацсаны нэг нь хойд хөрш Орос улсын нийслэл Москва хотод уран барилгач М.В.Посохины зохиомжоор барьсан Кремлийн Их Ордон үүдээ нээжээ. Мөн энэ өдөр алс тэртээх Английн Ливэрпүүл хотын дөрвөн хөвүүний үүсгэсэн “Битлз” хамтлаг Девид Льюис театрт анхны концертоо тоглосон. Бас энэ өдөр Америкийн дуучин Чабби Чекер “The Twist” дуугаа анх дуулсан нь Твист бүжиг дэлхий даяар түгэх шуургыг хөөрөгджээ. Жаран нэгэн он ч өөрөө учир жанцантай. Энэ жил Оросын иргэн Юрий Гагарин хүн төрөлхтнөөс анх түрүүн сансарт ниссэн. Америкийн Нэгдсэн Улсын 35 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Кеннеди тангаргаа өргөжээ.
Төрөлх Дархан хот маань  55 нас хүрлээ. Од эрхэсийн учралт эв эе хүч чадал оюун ухааны билигдэл оршсон таван хүн одтой жил тохиолоо. Монгол хүний эрхэмлэн хүндэлдэг өлзий дэмбэрэл бүрдсэн ой болж байна.
...Жаран оны эхээр манайд “Элсний арван гурав” гэдэг Оросын шинэ кино гарчээ. Дундад Азийн элсэн цөлд хувьсгалын эсэргүү нартай тэмцэлдэх арван гурван комиссарын адал явдал кинонд дүрслэгдэнэ. Кино гарсан үетэй давхцан Польшийн Радом хотын барилгын инженерийн сургуульд суралцаж дадлага хийсэн хэдэн Монгол залуус Силикатын үйлдвэрт хуваарилагдан Дархан хотод хөл тавив. Тэднийг ирэхэд говийн элсэн манхан дунд ороод ирэв үү гэмээр сонин орчин угтжээ. Уул шиг өндөр нуруулдсан элсэн овоо нь үйлдвэрийн үндсэн түүхий эд байв. Элсэн уулын наана яг арван гурван идэр эрс зэрэгцэн зогсоно. Энэ мөчөөс эхлэн тэднийг нөхөд нь наргиа болгон “Элсний арван гурав” хэмээн нэрийджээ. Польш улсын тусламжтайгаар байгуулагдсан Монголын анхны Силикатын үйлдвэрийн түүхэнд ч энэ л нэрээрээ мөнхөрчээ. Тэдний нэг нь Лхасүрэн гуай. Дархан хотыг Монголын бүх нутаг орноос залуус илгээлтээр ирж бүтээн босгосоны нэг нь. Тэр Өмнөговь аймгийн Сэврэй сумаас иржээ. Дарханы Силикат Чүлтэм, Лхасүрэн гэдэг хоёр хүнтэй холбоотой. Монголын Силикатыг үүсгэсэн зүтгэлээрээ Ашхүүгийн Чүлтэм Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртэж, Балчингийн Лхасүрэн Польш Улсын Засгийн Газрын загалмай одонгоор энгэрээ мялаажээ.  
Дарханы Цахилгаан станц, Байшин үйлдвэрлэх комбинат, Барилгын нэгдэл, Хүнсний үйлдвэр, Хонгорын сангийн аж ахуйг Орос ах нар, Нэхий эдлэлийн үйлдвэрийг Болгарууд, Цементийн заводыг Чехүүд, Мах комбинатыг Унгар нөхөд туслан байгуулсан. Дарханчууд бид И.В.Архипов, Г.П.Шарамков, А.Ф.Веренья, Г.П.Коёнман гээд урт хөврөх Орос хүмүүс, Станков Закаев тэргүүтэй Болгарууд, Сегецки Иштван ахалсан Унгарууд, Ян Соя нарын Польшууд, Ольдрих Ровенский инженертэй Чехүүдийн гавьяа зүтгэлийг санан дурсах учиртай.
Дархан хотын суурийг тавьж байх тэр өдөр төрсөн Очирын Тэгшжаргал хэмээх 55 настай идэрхэн эр Польш улсын эртний нийслэл Краковын их сургуульд математик мэдээллийн шинжлэх ухаанаар докторын зэрэг саяхан хамгааллаа. Энэ хүний ерөөл тавилан нь бүрдэж Дарханыг бүтээн босголцсон Польш ахан дуүсийн нутагт тэрбээр эрдмийн нэгэн оргилдоо гарах учиртай байж. Олон газраас ирж шинэ хотыг барьж босгон өрх гэрийн гал голомтоо бадраасан залуу гэр бүлээс мэндэлсэн Тэгшжаргалын нас чацуутан олон бий. Тэдгээр Дарханбат, Дарханцэцэгүүд өнөөдөр бүтээл авьяасаараа гялалзан төрөлх  хотынхоо нэрийг өргөж явна. Тэд хоттойгоо зэрэгцэн эрийн цээнд хүрчээ. Ид бүтээж туурвиж явцгаана. 

Дархан хот үйлдвэр уурхайгаараа манлайлахын зэрэгцээ оюуны чадавхиараа тэргүүлэгч. Монголын оюуны цар авьяасын сор болсон Хатанбаатар нэртэй хоёр залуу Дарханаас л өсөж өндийсөн. Шатрын их мастер Базарын Хатанбаатар, оюун ухааны академийг үндэслэгч Хандсүрэнгийн Хатанбаатар. Монгол Улсын долоон удаагийн аварга, шатрын олон улсын мастер Цагааны Батцэцэг. Математик санхүү бүртгэлийн улсын олон удаагийн аварга багш Цагааны Баттогтох.
Дархан цэвэр цэмцгэр охид хөвгүүдээрээ алдартай. Охидууд нь Монголын найман удаагийн тэргүүн миссээр тодорчээ. Дарханд байнга ирдэг байсан зохиолч С.Удвал гуай тэртээ 1978 онд  “Минжийн хангайн цэцэг шиг Магтаж ханашгүй гоё хүүхнүүдтэй...” гэж зүгээр ч нэг шүлэглэсэнгүй.  
...Жараад онд хуучин Дарханы Орос клубын ард ах нарын байгуулсан бүжгийн талбай дээр хагас бүтэн сайны орой болгон бүжиг болно. Банзан шалтай тэр хөөрхөн талбайг Орос Монголгүй л адилхан “Площадка” гэж нэрлэнэ. Хосоороо бүжиглэдэг бүжиг ихэнхдээ хийж байснаа гэнэтхэн хурдан ая явна. Орчин үеийн бүжиг гэж бараг гараагүй байсан үе. Хүмүүс нэг их гарч ирж бүжиглэхгүй. Тэгтэл хоёр гурван залуу гарч ирнэ дээ. Твист бүжиглэнэ. Бусад нь тэр бүжгийг мэдэхгүй болохоороо бүгдээрээ тэдэн рүү ойртож очоод шаваад тойрчихно. Хөдөлгөөнийг нь харж сониучирхаж байгаа нь тэр. Гэнэт цагдаа хүрч ирээд нөгөө бүжгийг чинь болиулна.Тэр үед твист бүжиглэх хориотой. Тийм л цаг байлаа. Тэр анх бүжиглэж байсан нөхдүүд чинь нөгөө Европ явж ирцгээсэн улс. Хорих тусам твист Дарханд улам хурдан дэлгэрсэн. Сүүлд далаад оноос нөгөө жаахан “Площадка” чинь оволзтол твист хийдэг болжээ.
Монголд домогт Битлз хамтлагийн дуунуудыг Улаанбаатарын дөчин мянгатынхан түрүүлж сонссон гэдэг. Тэгвэл Дарханд арай эрт сонссон. Учир нь Дарханаас олон залуус Европ явж Польш, Герман, Унгар, Чех, Болгарт үйлдвэрлэлийн дадлага хийж сурч ирцгээсэн. Тэд л тээж авчирсан шинэ соёлоо Монголдоо түгээсэн билээ.

...Олон хэлийн хүмүүс дээшээ тэнгэр лүү харан хашгиралдаж баяр хөөр боллоо. Төмөр хүний модерн хөшөөний хажууд хүмүүс дүүрэн цуглажээ. Хажуу бөөрөн дээрээ “DTK-2026” гэсэн гурван тод үсэгтэй улаан цэнхэр шар өнгийн гоё эрээн өнгөтөй асар том агаарын бөмбөлөг тэнгэрээс зөөлөн бууж ирлээ. Дэлхийн зургаан том төмөрлөгийн үйлдвэрийн нэг болох Дарханы металлургийн цогцолбор дээр болж байгаа таван тивийн ган хайлуулагч мэргэжилтнүүдийн чуулганы нэгэн  оргил ёслолын арга хэмжээ болж байгаа нь энэ ээ. Агаарын бөмбөлөг доошлон зөөлөн газардахад хурсан олон ярагдан зай тавьж өгөв. Бөмбөлөгний доод дөрвөлжин сагснаас ган хайлуулагчийн дуулга малгай өмссөн нүдний шилтэй намхан бор өвөө, буурал  үсээ илэн инээмсэглэн бууж ирэхэд нь хурсан олон уухайлан “Mongolia, Darkhan...” гэж уухайлан хүндэтгэл үзүүллээ. Монголын анхны ган хайлуулах үйлдвэр Дарханы Төмөрлөгийн Комбинатын суурин дээр байгуулагдсан Хойд бүсийн аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнийг дэлхий үнэлэн хүндэтгэж байгаагийн илрэл энэ ээ...” Санжаагийн Гаанжууржав гуай ингэж мөрөөддөг юм. Газарт тосон авсан тив бүрийн олон төлөөлөгчидтөй мэндчилсэн тэр хүн нь өөрөө билээ. Дарханы Төмөрлөгийн Комбинатыг үүсгэн байгуулагчдын нэгэн, Монгол Улсын Аж Үйлдвэрийн  Гавъяат ажилтан энэ хүндтэй эрхэмийн зөн хүсэл энэ. Дарханчуудын ирээдүйн мөрөөдөл ийм буюу.

 

Тавин таван нас хүрч буй төрөлх  хотын минь хүн зон Алунгоо эхийн таван сум мэт эв эеийг сахиж,  таван тансаг идээ будаагаа  дэлгэрүүлэн, тэгш таван хүсэл бүхэн нь биелэх болтугай! 

 

Гал мичин жилийн намрын адаг сарын билэгт шаргачин хонь өдөр.  
Бурхантын хөндий.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    45 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    1 цаг 14 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    1 цаг 41 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    2 цаг 22 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 58 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    3 цаг 18 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    3 цаг 30 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    3 цаг 45 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    4 цаг 16 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 26 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    4 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    4 цаг 51 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    5 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    5 цаг 11 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    5 цаг 34 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    5 цаг 44 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    6 цаг 15 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    6 цаг 45 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    7 цаг 13 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    7 цаг 46 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК