Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн бүх оффист өчигдөр нэгжлэг хийжээ.
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдсөн түүнийг сонгуулийн санал хураахаас нэг өдрийн өмнө ATГ-аас дуудан байцааж, улмаар яллагдагчаар татсан тухайгаа мэдэгдсэн байдаг.
Харин энэ удаад Аодчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгааны өмнөхөн ийнхүү хууль хүчний байгууллагаас оффист нь шалгалт хийжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нь Н.Алтанхуяг учраас зориуд хууль хүчний байгууллагаар шалгуулж эхэлсэн мэдээлэл байна. Мөн АТГ-аас түүнийг баривчилж магадгүй гэсэн мэдээлэл өчигдөр түгээд байсан юм.
Сэтгэгдэл (45)