Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэх бус МҮҮН-тэй холбоотой гэдгээ батлав уу

2017-3-29
0
ЖИРГЭХ

МҮҮН-ны шашин манай улсад газар авч тэр ч байтугай боловсролын салбарт ч гүнзгий нэвтэрсэн талаарх дуулиан нэлээд олон жилийн өмнөөс сөхөгдсөн билээ. Тэгвэл энэхүү асуудал өнгөрсөн жилээс хурцдаж, шүүхийн хаалга татаад байсан юм.

 

 

Тодруулбал, Цэнхэр үст Э.Цэрэн нэрээр олонд танигдсан Э.Цэрэндолгор Мүүний шашиныг Монголд дэлгэрүүлсэн гол буруутнаар Боловсролын яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга асан Б.Насанбаярыг нэрлэж, дуулиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр уг шашны гаж урсгалын талаарх сурвалжлага хүртэл бэлтгэгдсэн нь ард түмнийг цочирдуулсан билээ. Тэгвэл энэ бүхнийг эсэргүүцсэн Б.Насанбаяр өдгөөгөөс нэг жилийн өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, нэр төрөө сэргээлгэх болсноо дуулгаж байсан юм. Тэгвэл түүний нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш хэд, хэдэн удаа товлогдсон ч нэхэмжлэгч Б.Насанбаяр шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ удаа дараа дуулгаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байжээ.

 

Энэ талаар тухайн үед Э.Цэрэндолгор өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нэхэмжлэгч Б.Насанбаярын нэхэмжлэлээр шүүх хурал боллоо. Нэхэмжлэгч Б.Насанбаяр хоолны хордлогод орсоны улмаас, мөн түүний өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж. Хариуцагч Цэрэндолгорын зүгээс татгалзах зүйлгүй гэснээр шүүгчид хурлыг энэ сарын 26-ыг хүртэл хойшлуулав. Монголд Мүүнийхэн тодолголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч болох Б. Насанбаяр өөрийн нэр төр хохирсон гэж нэхэмжилж байна. Энэ бол Монгол дахь гаж урсгалынхны нөлөөг нийтэд илчилсэн иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн шүүх ажиллагаа. Б.Насанбаяр ажил албаа алдан хохироогүй ба өөрөө өөрийгөө Мүүнтэй холбоогүй намайг гүтгэлээ, би хохирлоо хэмээн цацсаар өөрийгөө хүнд байдалд оруулсан хүн. Ахин 14 хоног хүлээх нь... Миний харсан хагас дутуу авсан баримт 860 хуудас боловч цаана нь өшөө олон баримт нэхэмжлэгч гаргаж” хэмээн шүүх хурал хойшилсныг олон нийтэд мэдээлж байв.

 

Б.Насанбаярын нэр төрөө сэргээлгэх гэсэн шүүх хурал энэ мэт хойшилсоор эцэст нь өчигдөр болсон шүүх хурлаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, түүний нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна. Учир нь энэ удаа ч мөн Б.Насанбаяр болон түүний өмгөөлөгч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй аж.

 

Харин энэ бүхнийг олон нийтийн зүгээс “Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэх бус өөрийгөө МҮҮН-тэй холбоотой гэдгээ баталлаа” хэмээн шүүмжилж байна. Мэдээж нэхэмжлэгч нь шүүх хурлаас удаа дараа “зугтсан" нь энэхүү хардлагыг төрүүлэх шалтгаан болсон биз.

 

МҮҮН-ы урсгал боловсролын салбарт түгээн дэлгэрээгүй гэдгийг хэн батлах вэ

 

 

Цэнхэр үст Э.Цэрэнгийн мэдээлж байснаар үнэхээр Б.Насанбаяр МҮҮН-ы урсгалыг боловсролын салбарт түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуусыг буруу зүйлд татан оруулж байгаа бол яана гэх айдас ч олны дунд тархаад байгаа нь нууц биш. Учир нь Б.Насанбаяр Боловсролын яамны стратеги бодлого боловсруулах газрын даргын ажлаа өгөхөө мэдэгдсэнээс хойш хэсэг хугацаанд энэхүү албандаа зүтгэсэн. Мөн ажлаа өгснийхөө дараа МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн Зайны сургалтын төвийн эрхлэгчээр томилогдсон нь дээрх айдсыг төрүүлэх болсон юм.

 

 

Гэхдээ энэ талаар өнгөрсөн жил Боловсролын Яамны Стратеги Бодлого боловсруулах газрын дарга асан Б.Насанбаяр "Би МҮҮН-ы төрийн бус байгууллагад гурван жил ажиллаж байсан. Гэхдээ одоо бол ямар нэгэн холбоо байхгүй. Түүнчлэн энэ урсгалыг боловсролын салбарт нэвтрүүлсэн асуудал огт байхгүй учир цаашид хууль шүүхийн байгууллагад хандах болно. Энэ талаар холбогдох бүх шатны газруудад хандах болно. Мөн боловсролын салбарт “Мүүн”-ийн бодлого оруулсан нэг ч үйлдэл байхгүй. Энэ салбарт 40 гаруй мянган багш, албан хаагч хүүхэд бүрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ганцхан Б.Насанбаяр гэгч нэг салбарын бодлогыг ганцаараа шийдээд явах боломжгүй" гэдгээ мэдээлж байсан удаатай. Гэсэн ч тэрбээр өөрийн нэр төрөө сэргээлгэх шүүх хуралд ирсэнгүй.

 

Ямартай ч МҮҮН-ы гэх шашны гаж урсгал манай улсад ямар их газар аваад байсан болоод энэхүү шашинтай гүнзгий холбоотой байсан гэх Б.Насанбаяр өдгөө ч боловсролын салбарт ажиллаж байгаа нь олны өмнө ил тодорхой байна. Харин энэ бүхэн нь монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд залууст хэрхэн нөлөөлж байгаа эсэхийг холбогдох албаныхан дахин нэг анхааралдаа авч ажиллана гэдэгт олон нийт найдаж байна.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Иргэн (103.57.95.201)
    Насанбаяр МҮҮН чинь, боловсролын системд маш их хор уршиг тарьсандаа, Гантөмөр эд нар одоо болио
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Нээрэн жүжигчин Сосорбарам МҮҮН ёсолгоо хийж барамтжээ. Тухайн үед энэ нөхрийг мүүнтсэн явна гэж яаж мэдрэв дуурайж мүүнтдэг байна шдээ. Ээ Барамаа.
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • Аянга (66.181.179.22)
    Мүүн сөнөтүгэй !!! Насан баяр авгайг авгайг оршуул
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • лл (76.94.176.95)
    Хараал идсэн цэнхэр үстэй мүүн.
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.31.52)
    Манай Еренхийлегч МVVH-ий есолгоо хийж тvvнийгээ манай газрын зурагтай адилхан гэж сурталчилж байсан нь Уянгын огцруулаx12 vндэслэлийн нэгтэй тохирч байна.
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.212.117.138)
    Естой утгагүй хүүхэн зайлаач Солонгостой амьдар
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • хачирхалтай (150.129.141.143)
    Сосорбарам гараа алдлаад л наадмаар бүх нийтийг ёслуулаад байсан чинь МҮҮНИЙ ёсолгоо байсан байна ш дээ, бид хүртэл дууриагаад л ЭЗЭН ЧИНГИС ингэдэг байсан гээд л гараа алдлаад л сугаа урагдтал ёсолгоо хийгээд байсан биздээ, энэ юу болоод өнгөрсөн байна вэ?
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Муэний сулжээ хэрсэн бгаа нь унэн (66.181.179.33)
    Цэцэрлэг сургууль их дээд сургуулиуд туэрийн бус байгууллагуул гээд муэний мащ олон байгууллагууд хурэнгэ оруулаад ащгаа хувааж авдаг муэний эздуудтэй газрууд монголд маш олон бгаа бухэл бутэн сулжээ уусгэсэн бдаг дандаа ашгийн бус гэсэн нэрэн доор унэндээ маш их ащиг хийхдээ давхар мунхруулж бдаг тийм аюултай сулжээ шуу
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.38.185)
    Энэ балай авгай их л нүгэл үйлдэж байна даа. Өөрөө болон үр хүүхэд нь энэ үйлдсэн нүглийг нь үүрэх л болно доо. Хөөрхий
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.185.122)
    Энхжинд баяр хүргэе! Манайхан нэг шуугиад мартдаг. Ахин биднийг сонор сэрэмжтэй байхын сануулж байна сайн байна. Насанбаяр үнэхээр МҮҮН-ий төлөө явдаг бол энэ хүн соёл, боловсролын салбараас хол байх ёстой. Буруу үзэл хүүхэд залууст тараахыг хуулиар хорих ёстой.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Etseg eh (188.107.167.195)
    Ene muuhai bulterchihsen nudtei muunii avgaig surgaltiin ali ch baiguullagad ajillah erhiig ni haah heregtei shdee
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.252.209)
    Одоо болно доо.Хөөрхий насаараа амьдын тамд яваа хүн.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • hov yrigch (202.126.91.180)
    Tseren gej uneer tser nus shig hog baih ym aa
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
    • өбөбөб
      мүүний новшоо хамгийн том гар хөлийг чинь бариад өгсөн үү
      2017 оны 03 сарын 29
  • sanaa (122.201.23.83)
    Одоо Насанбаяр Этүгэн их сургуульд багшилж байгаа
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.4.248.67)
    Арай ч дээ. Хэлэх ч үг алга.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (119.40.103.50)
    hvvhdvvdiin syrah bichig ni agyylga myytai oilgomjgvi bas nomnii hemjee ni jijig bval hvvhded avch yavahad hyalbar bh bolov yy
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • erdenet (66.181.190.219)
    batlaad bh yu bhavdee.muunchin gedgiin erdenetiinhen bugd mednee
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (202.179.27.234)
    Ene hun gantsaaraa Mongolin bolovsrolin salbart nuluuluh tiim ikh erkh medel alban tushaaltai bsn gej uu. Muu l l bol zahin har ovoohoi gegcheer buhniig gants ene huntei holboh ni yostoi nuguu het tuilshral gegch ni bh daa. Ingeh hi hend ashigtai ve.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
    • Зочин
      удахгүй мүүнийг хөөгөөд араас нь есүсийнхнийг баривчлаад тэгээд исламуудыг устгаад монгол диваажин болгох байлгүй
      2017 оны 03 сарын 29
  • Зочин (216.123.206.82)
    Сэтгүүлч Б.Энхжин танд сэтгүүл зүйн салбарын бүх муу муухай булхайг чихэн, 3 сая Монголчуудыг доромжилсон гүтгэсэн хэмээн яллаж, Монголчууд бүгд таныг хараан зүхэж, нөгөө Энхжин чинь сэтгүүл зүйн салбартаа ажилласаар байна, муу худалдагдсан авгай гэж үзэн ядвал та энэ нийгэмд амьдарч чадах уу?
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Хүн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Казах иргэдээ Мусальман, Халх иргэдээ Бөө мөргөл, Улааны эсвэл Шарын шашны Буддистууд, Христэд итгэгч, МҮҮН эсвэл өөр юу ч байна түүгээр нь цоллон гадуурхах нь хэнд ашигтай вэ? Монголчуудыг бутаргах үзлийг яагаад бид хөөрөгдөөд байна вэ? Боловсролын салбарт алдаа эндэгдэл байгаа, гэхдээ үүнийг ганц хүнд үүрүүлэх нь зөв гэж бодогдохгүй байна, жилдээ хэдэн зуугаараа шинэ ном хэвлэлтэнд орж байна, үүнийг Редактор болон Хэвлэлийн компани хянах ёстой байхаа, Боловсролын яам яаж ч бодсон амжихгүй шүү дээ. Хэт туйлширч, Монголын нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг ганц эмэгтэйд тохон, золигт гаргах нь муухай санагдаж байна. Энэ эмэгтэйг өрөвдсөн, хэрэв та түүний оронд байсан бол яах байсан бол?
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
    • irgen
      Shashin shyteh erhiig hench horiogui, myynch tenegiig omooroh sanaatai hyn baih umaa,,,,ter chin horoitoi delhii dayar, hyyhed zaluusiig munhruulj, mulguu bolgoj baigaag harahgui baina uu mal mini, hamgiin hooson tolgoitoi hymyys iim buzar umand itgej baigaa, yund ni itgeh ve, hymyysiig bool bolgood aavaa ch geh yo yo ynen teneg
      2017 оны 03 сарын 29
    • БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ!
      МҮҮН бол шашин биш. Харин урсгал. Дэлхийн гурван том шашин болох Буддизм, Христийн болон Лалын шашны алинд нь ч хамаарахгүй гаж урсгал.
      2017 оны 03 сарын 29
    • Зочин
      Цэнхэр үст удахгүй Бөө мөргөлтнүүдийг ангуучлах байлгүй, дараа нь Буддистуудыгаа гэх мэтээр. Хүний олноор хүнээ барих нь солиорол
      2017 оны 03 сарын 29
    • Зочин
      цаад цэнхэр үст нь одоо есүсийнхний эсрэг тэмцэх байлгүй дээ. дараа нь исламын эсрэг гэх мэтээр явах байх
      2017 оны 03 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    7 цаг 27 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    7 цаг 35 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    7 цаг 44 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    8 цаг 32 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    8 цаг 38 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    8 цаг 49 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    9 цаг 41 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    10 цаг 3 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    10 цаг 6 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    10 цаг 20 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    10 цаг 30 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    10 цаг 32 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    10 цаг 49 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    10 цаг 50 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    11 цаг 6 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    11 цаг 9 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    11 цаг 9 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    11 цаг 22 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    11 цаг 26 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК