"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй. Эл хэрэгтэй холбоотой гэх банкерууд эхнээсээ холбогдогчоор шалгагдаж, цагдан хорих эсэхдээ тулсан. Тэгвэл дахин өөр хүмүүсийг хамаатуулан яллагдагчаар татсан байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудалд банк, бизнесийн салбарынхнаас гадна төрийн өндөр албан тушаалтнуудыг ч яллагдагчаар татжээ.
Эдгээр жагсаалтыг эхэнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бичигдэж буй бол түүний араас Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татсан байна. Тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа билээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (15)