Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миллер: “Амьдралдаа авсан хамгийн том бэлэг хүү минь”

2019-6-24
0
ЖИРГЭХ

Үндэсний хувцсаараа гоёж, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тэрсхэн монгол хүүхдүүд. Тэдний харцнаас  аз жаргал, хайр мэдрэгдэнэ. Яагаад монгол хүүхдүүд хэмээн онцолсон бэ гэхээр тэд бага насандаа гаднын гэр бүлд үрчлүүлсэн хүүхдүүд 10-аад жилийн дараа эх орондоо ирж, зан заншил, түүх соёл, монгол оронтойгоо танилцаж яваа нь энэ болохоор тэр.

Манай улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсон байдаг. Үүнээс хойш АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг 17 улсад 269 хүүхэд үрчлүүлжээ. Эдгээрээс АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.

Гаагийн конвенци болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үрчлэлийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 269 хүүхдээс 171 нь ийм байгууллагаар үрчлэгджээ. Үүний нэг нь АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллага бөгөөд уг байгууллагаар дамжин 71 хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байна.

Тус байгууллага нь Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аялалыг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд 2005-2012 онд “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн хоёр бүлийн таван хүүхдийг ийнхүү эх оронтой нь танилцуулж байна.

 Энэ бол Антонук болон Миллерийн гэр бүлийнхэн. Тэднийг Гадаадын иргэн, харьяатын газраас монгол гэрт хүлээн авав. Энэ үеэр Антонук болон Миллерийн гэр бүлийнхэн гэрийн хоёр талаар сууж, хүүхдүүд хичээл сурлагадаа ямар амжилт гаргаж, тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар сонирхуулж байв. Хоёр гэр бүлийн ээжүүд хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэх, хичээл сурлагад нь анхаарахын тулд гэртээ байдаг гэсэн.

 

-Миний хоёр хүү гэр бүлдээ аз жаргал, баяр баясал бэлэглэдэг-

 

Антонукийн гэр бүлийн тухайд Антонук Жакк Даваабаяр, Антонук Чарлие Баяр гэсэн хоёр хүүтэй. Том хүүгээ 2006 онд үрчилсэн бөгөөд өдгөө 14 настай. Харин бага хүүгээ дөнгөж ой гарантай байхад нь 2010 онд үрчилж авчээ.  Тэдний хувьд хүүхэд үрчилж авахаар олон орныг судалж үзсэн бөгөөд Монгол Улс таалагдсан учир том хүүгээ өргөн авч, дараагийн хүүхдээ ч гэсэн монголоос өргөж авахаар шийдсэн байна. Ээж, аав хоёр нь ингэж бүлийнхээ тухай ярих үед бага хүү Антонук Чарлие Баяр ээжийнхээ гараас зууран  эрхлэнгүй сууна. Энэ үед нь ээж нь хүүгээ үнсэж, энгэртээ наан тэвэрнэ. Нэг ч гэсэн бяцхан үрс элэг бүтэн болж, сайн айлд үрчлэгдэн хайраар өсч торниж явааг харахад сайхан байлаа. 

Аавынх нь тухайд АНУ-ын томоохон барилгын компанид менежерээр ажилладаг. Гэр бүлийнхээ төлөө их шаргуу ажилладаг гэнэ. Тэрбээр  “Миний хоёр хүү хоёул “Баяр” нэртэй. Гэр бүлдээ аз жаргал, баяр баясал бэлэглэдэг, хоёр эрдэнэ минь” гэсэн юм. 

Хүүхдүүд аль хэдийн ирээдүйд ямар мэргэжилтэй болох хүсэл мөрөөдлөө тодорхойлжээ. Бага хүү далай тэнгисийн амьтдыг судлах их дуртай. Тиймдээ ч далай тэнгисийн амьтдыг судалдаг биологийн судлаач болно гэв. Харин том хүүгийн хувьд хуульч болох зорилго тавьжээ. Мөн усан спортоор хичээллэдэг бөгөөд муж улсуудын дээд амжилтуудыг эвдэж чаджээ. Ирээдүйд олимпод оролцох чин хүсэлтэй гэдгээ мөн хэлсэн.

 

-Миний бага хүү амьдралдаа авсан хамгийн том төрсөн өдрийн бэлэг минь-

 

Миллерийн гэр бүлийн хувьд том хүү Миллер Аугуст Төгсбаярыг 2005 онд үрчилжээ. “Хүүгээ үрчилж авахаас өмнөхөн хүүхдийн сувиллын газартай танилцахад асрамжлагч багш нь хүүхдүүдийг их сайн халамжилж, хайрлаж байгаа нь таалагдсан. Тухайн хүүхэд багаасаа эцэг, эхийнхээ хайр энэрлийг мэдэрч чадаагүй ч өөр хүмүүсийн хайр халамжийг авах нь чухал гэж үздэг. Тиймээс хүүгээ үрчилж авсныхаа дараа дараагийн хүүхдүүдээ Монголоос авна гэж шийдсэн” хэмээн ярьсан юм. Ингээд Миллер Елизабет Сарнайг 2009 онд, Миллер Албин Тамирыг 2012 онд үрчилж авжээ. 

Бага хүүгийн тухайд шүүгч болох хүсэлтэй бол дунд охин нь мэс заслын эмч болох мөрөөдөлтэй. Учир нь тэрбээр гимнастикаар хичээллэдэг бөгөөд гарандаа хэд хэдэн удаа бэртэл авснаас үүдэн спортоо орхиход хүрсэн аж. Харин том хүү нь хувийн бизнес эрхлэх зорилго тавьжээ.

Том хүүгээ “их зөөлөн сэтгэлтэй, даруу төлөв. Гэхдээ саад бэрхшээлийн өмнө их шийдэмгий, хүчтэй” хэмээн магтаж байлаа. Тэрбээр гутлын загвар их сонирхдог гэсэн. Харин Миллерийн гэр бүлийн туяа бутарсан хацар, ягаахан уруултай охин тэр гэрийн чимэг юм. Ээж аав нь ч түүнийг бүсгүй хүн болохоор нь ч тэр үү, нандигднаж харагдана.

Аавын тухайд АНУ-д тосны үйлдвэрт менежерээр ажилладаг. Тэрбээр нэг зүйлийг гойд ярих дуртай юм билээ. Энэ нь Миллерийн гэр бүл бага хүү болох Тамирыг төрсөн өдрөөрөө үрчилж авсан байна. Үрчлэлийн бүх бичиг баримт тухайн өдөр бүрдэж, хүүтэйгээ уулзсан учраас "амьдралдаа авсан хамгийн том бэлэг минь” хэмээн төрсөн өдрөө монголд тэмдэглэж байснаа хуучилсан юм.

Манай улс гаднын улсад үрчлүүлсэн хүүхдээ хэрхэн хараа хяналт тавьдаг талаар Виз зөвшөөрөл харъяатын газрын мэргэжилтэн Ц.Номингоос тодруулахад  “Үрчлэлийн дараах хяналтыг гэрээгээр зохицуулдаг” гэв. Мөн тэрбээр “Үрчлэлийн дараах хяналт гэдэг хамгийн чухал. Хүүхдүүд төрсөн газраа мэдэж, түүх соёлтойгоо танилцах нь энэ уулзалтын гол зорилго, үр дүн юм. Мөн бид шаардлагатай тохиолдолд үрчлэгч гэр бүлийн зардлаар тухайн хүүхдийн амьдарч буй нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцдаг. Түүнчлэн зуучлагч байгууллага, Гадаадын иргэн харъяатын газар, үрчлэгч гэр бүлтэй гурван талын хэлэлцээр хийдэг.

Уг гэрээнд үрчлэгч эцэг, эх бичиг ирүүлж байхаар заасан. Тухайлбал, гурав хүртэлх насны хүүхэд үрчилж авсан бол хагас жилд нэг удаа, 4-8 настай хүүхэд үрчилсэн бол жилд нэг удаа 9-16 настай хүүхэд үрчилсэн бол хоёр жилд нэг удаа үрчлэлийн дараах тайланг ирүүлэх ёстой. Ингэхдээ эцэг эх биш тухайн орон нутгийн нийгмийн ажилтан бичиж, хүргүүлэх юм” хэмээн тайлбарлалаа.

Манай улс Гаагийн конвенцийн хүрээнд өнгөрсөн онд гурван хүүхэд үрчлүүлжээ. Харин энэ онд хүүхэд үрчлүүлээгүй байна.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүссэн бяцхан үрсийг хайраар энэрэн, зорилготой хүн болгон өсгөж байгааг харахад сайхан байлаа.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (194.193.63.161)
    Өөрийнхөө төрсөн хүүхэддээ ч эцэг эхийн үүргээ биелүүлдэггүй хүн хогнуудын дэргэд хаа байгаа Монголоос 2-3 хүүхэд үрчлэн авч өсгөж байгаа агуу буянтай хүмүүс бна, аз жаргал хүсье.
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • ы (66.181.168.8)
    сайхан сэтгэлтэй улсууд байх юмаа, аз жаргал хүсье
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.116.118)
    Сайхан аз жаргалтай харагдаж байна. Хэдэн хүүхэд маань жаргалтай өсөг дээ. Харин эх орон элгэн саданаа мартуулахгүй байх, байнга холбоотой байлгах ёстой шүү.
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.180.175)
    царай муутай хүүхдүүд байна монголчууд Зүүн азийн орон дотороо царайлагт орно
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
    • зочин
      Тэнэг. Царайлаг байгаад чам шиг тэнэг , сэтгэлгүй сайн сайхан ,гэгээлэг юмыг олж харах чадваргүй бол хэн ч биш.
      2019 оны 06 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    56 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    12 цаг 37 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    12 цаг 43 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    23 цаг 9 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК