Нийслэл Улаанбаатар хотын 87 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсний 27 байршилд засварын ажил бүрэн дууссан гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Гэвч одоо үргэлжилж байгаа болон хийгдэхээр төлөвлөсөн бүх зам засварын ажлыг зогсоох талаар иргэдээс санал авч эхэлсэн. Учир нь зам засварын ажилтай холбоотой шүүмжлэл хүртээд буй төсөв зэргийг АТГ, ҮАГ-аар шалгуулах тухай хотын дарга санал гаргасан юм.
Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд эхэлсэн "Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу" асуулттай зөвхөн тийм, үгүй сонголттой санал асуулгад одоогоор 1,341 иргэн оролцсоны 1,208 буюу 90% нь үгүй гэж хариулжээ.
Санал асуулга энэ сарын 15-ныг хүртэл https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)