Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардууллаа

2024-9-16
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд боллоо. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр үг хэллээ.

Тэрбээр “Хятад хэл, соёлыг амжилттай суралцаж, мэдлэг оюунаар манлайлсан нийслэлийн шилдэг сурагчдад тэтгэлэг гардуулж буй эрхэм хүндэт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань танд нийт сурагчдын өмнөөс гүн талархлаа илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. Хятад улс нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч төдийгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч, хэрэглэгч юм. Энэ ч утгаараа хятад хэл дэлхий нийтээр хамгийн олон хүн ярьдаг хэлний нэг болоод байна. Манай улсын хүүхэд залуус ч дэлхийтэй хөл зэрэгцэн НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг болох хятад хэлийг хоёрдагч, гуравдагч хэлээрээ сонгон судлаж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 21, нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 4326 суралцагч хятад хэлийг сонирхон сурч, судалж, эзэмшиж байна. Аливаа гадаад хэлийг сурахад их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил хэрэгтэй. Хятад хэлийг амжилттай суралцаж, бусдыгаа манлайлж байгаа шилдэг суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилт хүсье” гэдгийг хэлэв.  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, цаашид тухайн улсад үргэлжлүүлэн суралцаж мэргэжил эзэмшихэд нь туслахад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго орших юм.

Ийнхүү тэтгэлэг авсан сурагчдын сэтгэгдлээс сонирхуулъя.

18 дугаар сургуулийн 6а ангийн сурагч З.Энэрэл

-Тэтгэлэг авснаа гэнэт мэдсэн болохоор маш их догдоллоо. Гуравдугаар ангиасаа хятад хэлийг сурч байна. Хэлээ сурах дуртай болохоор шамдан суралцаж, өдөрт тогтмол цагаар хичээлээ давтдаг.

23 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Х.Болорцолмон

-Зургаан жил хятад хэлийг сонирхон сурч байна. Гадаадад сурах мөрөөдөлтэй учраас тэтгэлэг өгсөнд их талархаж байна. Бас надад тусалж дэмжсэн эцэг, эх, багш нартаа баярлалаа.

“Тольт” дунд сургуулийн 12б ангийн сурагч Э.Даваажаргал

-Тэтгэлэг авсандаа итгэж өгөхгүй л гайхаад бас баярлаад байна. Аав, ээж хоёр маань хөдөө байдаг учраас хэлж амжаагүй. Гэхдээ эгчдээ хэлсэн гайхаж баярласан.

“Орхон хасү” сургуулийн 10б ангийн сурагч Г.Ханмөрөн

-Тэтгэлэг аваад гоё байна. Анх удаа тэтгэлэг авлаа. Хятад хэл сурч байгаа хүүхдүүд болон ангийнхандаа хэлээ хичээнгүйлэн сураарай гэж захъя.

“Томё” сургуулийн 11а ангийн сурагч Б.Мишээл

-Тэтгэлэг авсан тухай дөнгөж өчигдөр орой мэдлээ. Хятад хэлийг өөрийнхөө хүсэл сонирхлоор багш нарынхаа дэмжлэгээр сураад л явч байсан. Ийм том тэтгэлэг авна гэж төсөөлөөгүй учраас их баярласан. Манай гэр бүлийн хувьд миний Хятад улсад суралцах мөрөөдлийг дэмждэг. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам энэхүү тэтгэлгийг өгсөнд баярлалаа. Хятад хэл түүх, соёлын олон мэдээллийг агуулдаг сонирхолтой хэл. Тийм болохоор хэцүү хэл гэж бодолгүй номын хуудас эргүүлж буй мэт илүү гүн мэдэж, шимтэж суралцвал сонирхолтой шүү.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    5 цаг 59 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    6 цаг 29 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    6 цаг 56 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    7 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    8 цаг 32 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    8 цаг 45 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    9 цаг 0 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    9 цаг 31 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    9 цаг 41 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    9 цаг 53 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    10 цаг 5 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    10 цаг 25 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    10 цаг 26 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    10 цаг 49 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    10 цаг 58 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    11 цаг 30 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    11 цаг 59 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    12 цаг 27 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    13 цаг 1 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК