Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгогчдоос сондгойрч үлдэгсдийн эрхийг хангах зохицуулалт шаардлагатай байна

2024-10-09
0
ЖИРГЭХ

Оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж, сурдаг сонгогчдын эрхийг хангахаар байгууллагууд анхаарч эхэлжээ.

Ардчилсан нийгмийн баталгаа нь сонгууль, сонгуулийн амин сүнс нь иргэний сонгох, сонгогдох эрх. Иргэн бүрийн Үндсэн хуулиар баталгаажсан улс төрийн суурь эрхийг хангахын тулд төр, хувийн байгууллага, ажил олгогч үүрэг хүлээдэг. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ сонгогчид Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиар эдэлдэг. Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөхөөр хуульчилсан учраас иргэний үнэмлэхийнхээ хаягаар л саналаа өгөх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг. Эндээс л сонгогчдоос хаягаасаа өөр газар байгаа шалтгаанаар сондгойрч үлдэгсдийн сонгох эрх хэдэн сонгууль дамжин зөрчигдөж, тэдний сонголт хаягдсаар байгаа. Энэ жилээс сонгууль зохион байгуулагчид ажил олгогчдын чихнээс хонх уяж, сонгогчид сондгойрч үлдэх ёсгүйгээ мэдэж, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл түгээж ямартай ч бүгдээрээ гарц, боломж ярьж эхэлж байгаа нь олзуурхууштай.

АЖИЛЧДАДАА ЧӨЛӨӨ ОЛГОЖ, САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАХЫГ ҮҮРЭГЖҮҮЛСЭН ЗОХИЦУУЛАЛТ АМИЛАВ

Сонгуулийн тухай хуулиудад “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан. Сонгох эрхийг хангах, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой ч төдийлөн анхаардаггүй, тэр хэрээр хэрэгжүүлдэггүй ганц өгүүлбэр 2024 оны ээлжит сонгуулиар багагүй анхаарал татлаа.

Сонгуулийн ерөнхий хорооноос “…Байнга оршин суугаа газраасаа өөр газарт ажиллаж буй сонгогчдын сонгох эрхийг хангах” Ажлын хэсэг байгуулан уул уурхай, зам тээврийн компаниудад хаваржин ажиллаж, салбарын яамд руу бичиг цаас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль сурталчилж байгаа харагдсан. Ачаа тээврийн салбарын аж ахуйн нэгж, компаниудад 20 мянга гаруй, уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарт 40 мянга гаруй ажиллагсад байнга оршин хаягаасаа өөр газар ажилладаг судалгааг салбарын яамдаас гаргуулсны дагуу газар дээр нь ажиллах, байр суурийг нь сонсохоор ажиллаж эхэлжээ. Хуулийн заалтыг амилуулахын тулд сурталчлах, мэдээлэх нь төрийн байгууллагын үүрэг. Тиймээс ч Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг сонгуулийн 13 тойрогт томилолтоор ажиллахдаа төрийн байгууллага болон уул уурхай, зам тээврийн компаниудад хуулийн дээрх заалтыг сурталчлан таниулж, ажиллагсдынхаа сонгох эрхийг хангах үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж ажиллажээ. Ажил олгогчдын зовлон бэрхшээлийг ч сонсож, ачаа тээвэр, уул уурхайн 50 гаруй компанийн төлөөлөлтэй уулзалт хийж асуудал, гарц эрэлхийлсэн нь мэдээлэгдсэн.

Зөвхөн уул уурхай, ачаа тээврийн компани ч гэлтгүй санал авах өдөр ажиллаж байгаа үйлчилгээний байгууллагууд, ажил олгогчид ажиллагсдынхаа санал өгөх боломжийг хангахгүй бол хуулийн хариуцлагатайг нийтэд мэдээлсэн. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.31 дэх хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, санал өгөх боломжоор хангаагүй гэж гомдол гаргаж, эрх бүхий байгууллага шийдвэр гаргавал иргэнийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох эрсдэлтэйг нийтэд таниулсан.

Энэ мэт уулзаж, анхааруулж, сануулсны үр дүнд Оюутолгой компани ажиллагсдынхаа ээлж солилцох хугацааг санал авах өдөртөө тааруулж, орон нутгийн иргэддээ унаа гаргаж өгсөн, зарим компани санал авах өдөр үйл ажиллагаагаа зогсоож, санал өгөх боломжоор хангасан гэх нааштай мэдээ дуулдаж эхэлсэн. Гэхдээ сонгогчдоос сондгойрч үлддэг 100 шахам мянган иргэнтэй харьцуулахад тун чамлахаар үзүүлэлт.

“УНАА БЭЛДЭЭД, ЧӨЛӨӨ ОЛГОДОГ Ч АЖИЛЧИД ЯВАХГҮЙ ГЭВЭЛ ЯАХ Ч АРГАГҮЙ”

Орон нутгийн сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо мөн л Ажлын хэсэг гаргаж уул уурхай, зам тээврийн компаниудад ажиллаж байна. Сэтгүүлч, судлаачдын “Сонгуулийн боловсрол” клуб Ажлын хэсгийг дагаж Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. (Өмнөговь, Дундговь аймгуудад ажилласан тэмдэглэлийг ЭНЭ ХОЛБООСООР https://www.mongoliapress.mn/news/tomilolt-sanalyn-hayrcagnaas-geegddeg-100-myangan-songoh-erh уншина уу).

Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тос олборлодог. Бидний очиж ажилласан Тамсаг XXI талбай 226 ажилчинтай. Тэдний 54 нь Улаанбаатар хотоос, 63 нь Хэрлэн сумаас, 109 нь Халхгол, Матад, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдаас ажилладаг юм байна.

Тус компанийн Дотоод зохион байгуулалт хариуцсан захирал Д.Алтангэрэл “Манай компанийн ажилчид 14 хоногоор ээлжилдэг. Нэг ээлжид ажиллаж байгаа 100 гаруй хүний сонгох эрхийн асуудал яригдаж байгаа гэсэн үг. Газрын тосны олборлолт явуулдаг учраас үйлдвэрлэл зогсох боломжгүй. Тиймээс талбайд ажилтнуудын тодорхой хувь үлдэхээс өөр аргагүй. Улаанбаатар хотоос ажиллаж байгаа ажилчид саналаа өгч чаддаггүй, зам хэцүү, хол учраас өдөртөө яваад ирэх боломж ч байхгүй. Тиймээс орон нутгийн харьяалалтай ажилчдынхаа сонгох эрхийг хангахаар автобус явуулдаг. Сумд руу ажилчдынхаа тооноос хамаарч жижиг оврын автомашинаар хангадаг. Саналаа өгөөд ирэх хугацаанд цалинтай чөлөө олгодог. Гэвч ажилчид өөрсдөө явахгүй гэх хандлага байдаг. Тийм тохиолдолд хүчлэх боломжгүй. Зөөврийн хайрцгаар эсвэл урьдчилан санал авдаг бол компани дээрээ зохион байгуулалт хийгээд 100 хувь санал өгүүлмээр байдаг. Хэрвээ урьдчилж санал авдаг бол ажилчид маань ээлж, ээлжээр саналаа өгчихөөд ирэх боломжтой. Үүнээс гадна сонгогчдын мэдээллийн нэгдсэн сан ашиглаж байгаа тохиолдолд Улсын Их Хурлын сонгуулиар заавал үндсэн хаягтаа биш тойрогтоо очоод саналаа өгчих боломжоор хангаасай гэж манай ажилтнууд ярьдаг. Тэгвэл бид хамгийн ойр суманд өдөрт хэд, хэдэн ээлжээр очоод саналаа өгчихмөөр байна” гэсэн юм. Бидэнтэй ярилцсан Д.Алтангэрэл захирал хотынх. “Би ч олон сонгууль алгасаж байна даа, ажлын шаардлага болохоор яалтай билээ. Цахимаар ч юм уу, зөөврийн хайрцгаар урьдчилаад санал авчихдаг бол сонгох эрхээ эдэлмээр л байна” гэж ярина лээ.

Сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг саналаа өгөх боломжийг хангах зорилгоор бүх нийтээр амрахаар сонгуулийн хууль, тогтоомжуудад заасан байдаг ч Хөдөлмөрийн хуульд энэ зохицуулалт байдаггүй нь Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үл ойлголцол үүсдэг талаар мөн тус компанийнхан ярьсан. Жилийн эхэнд Хөдөлмөрийн хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ажлын хуваарь, эдийн засгийн хуанли гаргачихдаг. Гэтэл санал авах өдөр бүх нийтийн амралт гэхээр чөлөө зөвшөөрөл, цалин мөнгөнд зөрүү гардаг аж. Тиймээс санал авах өдөр бүх нийтээр амрах зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах шаардлагатай гэсэн саналыг ч тэд хэлж байлаа.

“ЯВААД САНАЛАА ӨГ, ХАРИН ЦАЛИН ЧИНЬ Л БАГА БОДОГДОНО ДОО”

Ийм яриа ажил олгогч, ажиллагсдын хооронд өрнөдгийг зарим нэг нь нуусангүй. Компаниас хуулиа дагаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс сум, аймгийн төв руу унаа гаргаж өгдөг. Гэхдээ тасралтгүй ажилласан болон тухайн өдрийн урамшуулал бодогдохгүй байх айдас ажилтнуудын дунд байдаг гэнэ. Хол сумд руу өдөртөө амжиж ирэхгүй, замд алжаах зэргээс халшраад явахгүй гэх ажилчид ч олон байдаг аж. Өөрөөр хэлбэл, цалинтай чөлөө олгох эсэх нь байгууллагын үзэмж, өөрсдийнх нь шийдэх асуудал болдог юм байна.

САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАХ ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ

“Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтын ойлголтын зөрүүг ч ярих иргэн цөөнгүй байв. Зарим компани цалингүй чөлөө олгодог, зарим нь боломжоор хангах гэдгийг унаа тэрэг гаргаж өгөх байдлаар хэрэгжүүлчихдэг. Цалинтай, цалингүй чөлөө олгох тухай нарийвчилсан зохицуулалт байдаггүй учраас хэрхэх нь ажил олгогчийн эрх. Мөн боломжоор хангахыг чөлөө олгоод орхих уу, санал авах байр руу нь хүргэх үү, хэр хугацаа байх уу гээд дур дураараа ойлгохоос аргагүй. Энэ хийдэл нь чөлөө авч, саналаа өгөхөд саад болдгийг нь зарим уурхайн ажилчид ярьсан.

Тиймээс хуульд цалинтай чөлөө олгох, боломжоор хангах ойлголтыг тодорхой зохицуулах шаардлагатай гэсэн юм.

Үргэлжлэл бий…

Ц.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    4 цаг 53 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    5 цаг 23 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    5 цаг 50 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    6 цаг 31 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 7 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    7 цаг 26 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    7 цаг 39 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    7 цаг 54 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    8 цаг 25 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    8 цаг 35 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    8 цаг 47 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    8 цаг 59 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    9 цаг 19 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    9 цаг 20 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    9 цаг 43 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    9 цаг 52 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    10 цаг 24 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    10 цаг 53 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    11 цаг 55 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК