ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцжээ.
Эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулсан байна.
Хүний эмийн зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.