Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Трафигура”-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын “түншүүд” нь улстөрчид биш биз?!

2024-11-01
0
ЖИРГЭХ

Монголын улс төр, бизнесийнхэн сүүлийн хэдэн жилд “Трафигура”-гийн Э.Жононбаяр гэдэг нууц ноёнтонтой болсон. Түүнийг Жо хэмээн хоорондоо ярьдаг. Жо нь Монголын улс төр, хууль хяналтын томчуудын халамж, хамгаалалтад байдаг. Цаг хугацааны хувьд “сахал” Д.Эрдэнэбилэгийн домог сарних үеэр энэ Э.Жононбаяр буюу Жо гарч ирсэн.

Уг нь “Трафигура” Монголын уул уурхай, банк санхүүгийн салбарт эртнээс түншилж ирсэн. Аль эрт 1990-ээд оны дунд үеэс “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал авдаг байв. Мөн манай улсын арилжааны хоёр ч банкинд хувь эзэмшдэг. Харин “Трафигура”-гийн трейдер Э.Жононбаяр Монгол дахь салбар компанийг нь хариуцах болсноор нефтийн бүтээгдэхүүний бизнес нь анхааралд өртөөд эхэлсэн.

Товчхондоо, монголчууд тус компанийг “…Хуурамч автобензин, дизелийн түлш үйлдвэрлэдэг” гэж ойлгодог болсон. Үнэхээр ч Монголын нефть импортлогчид Орос, Хятадаас автобензин, дизелийн түлш оруулж ирдэг бол Э.Жононбаяр керосин, нафта зэрэг нефтийн дайвар бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд онцгой анхаардаг.

Монголд тэдгээрийг ашиглаж нефтийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд нь ч бий. Хамгийн гол нь Монголын төрийн уул уурхай, газрын тосны салбар “Трафигура” Э.Жононбаярын Монголд хийдэг нефтийн бүтээгдэхүүнийг Орос, Хятадаас импортолдогтой ижил гэдгийг тогтоон, нийтэд зарлаж чаддаггүй. Тиймээс “…“Трафигура” хуурамч үйлдвэрлэл явуулдаг” гэдэг ойлголт үүссэн байх талтай. Гэхдээ Э.Жононбаярын бизнесийг дэмжих шийдвэрийг Монголын төр дээд түвшиндээ бүгд шахам зүтгэж байгаад гаргаж өгдөг. Тухайлбал, 2023 оноос керосин, нафта зэрэг нефтийн дайвар бүтээгдэхүүнийг Монголд хаалтгүй, онцгой татваргүй оруулдаг болсон.

Энэ мэтээр Э.Жононбаяр ер нь л том болсон доо.

Тэгвэл саяхнаас, ердөө өчигдөр, уржигдраас дэлхийд нэртэй, санхүүгийн, эрэн сурвалжлах мэдээллийн агентлагууд “…Монгол дахь салбарынхаа луйврын хэргийн улмаас “Трафигура”  компани 1.1 тэрбум ам.долларын хохирол амсахаар боллоо” гэсэн мэдээллийг цацаад эхэллээ. Тодруулбал, уг мэдээлэлд “…“Трафигура” групп Монгол дахь салбарынхаа ажилтнуудын нефтийн бизнесийн луйврын хэргүүдийг илрүүллээ. Энэ нь тус компанид 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй байна.

Түүхий эдийн арилжааны энэ аварга компани өмнө нь компанийнхаа никелийн луйврыг  илрүүлж, үүний улмаас 500 сая ам.доллар алдсан. “Ройтерс” агентлаг “…”Трафигура” компани Энэтхэгийн бизнесмэн Пратек Гуптаг никелийг бага үнэтэй металлаар орлуулсан гэж буруутгасан” гэж 2023 оны  арванхоёрдугаар сард мэдээлсэн. Тухайн үед Гуптатай тус компанийн хэн нэгэн ажилтан тохиролцож, хамтран ажилласан эсэхийг тогтоохын тулд “Трафигура” ихээхэн чармайлттай шалгасан. Харин  Лондонд болсон шүүх хурлын үеэр “Трафигура”-гийн ажилтнууд нь уг хэрэгт хамааралгүй нь тогтоогдсон байдаг. Гэсэн ч тус компани 500 сая ам.долларын хохирол амсаад хоцорсон. Түүнээс хойш хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч буй бөгөөд дахин томоохон хэмжээний алдагдал хүлээхээр боллоо” гэжээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор “Трафигура” компанийн Сингапур дахь газраас өөрийн албан ёсны цахим хуудсаар 2024 оны аравдугаар сарын 30-нд мэдэгдэл хийсэн байна. “…”Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнесийн тухай” уг мэдэгдэлдээ “…Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна.

Хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа ч “Трафигура” группын хувьд үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэл гэдгийг тогтоосон. Үүнээс үүдсэн нийт хохирлын багагүй хувийг Монгол дахь манай “Трафигура” компанийн төлөх өр гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бид үүнийг төлөх үүргээ биелүүлэхийг зорьж байна.

Энэ өрийн эргэн төлөх нийт 1.1 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Мөн хэдийгээр нягтлан бодох бүртгэлийн зохицуулалт бүхий эцсийн аудитад хамрагдаж байгаа ч “Трафигура” 2024 оны санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу өмнөх жилийн харьцуулсан тоо баримтыг дахин гаргах шаардлагатай болж магадгүй юм” гэжээ.

Мөн энэ талаар Гүйцэтгэх захирал Жереми Уэйр “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим ёс суртахуун байхгүй. Харин энэ тохиолдолд бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна. Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч бид компанийн хэмжээнд хяналт, хяналтыг сайжруулахын тулд цаашдын арга хэмжээнүүдийг авч байна. Түүнчлэн 2023 онд бизнесийн дотоод хяналтыг нэмэгдүүлж, эдгээр асуудлыг илрүүлэхэд тусалсан “Трафигура”-гийнхаа ажилтнуудын ёс суртахуун, ухамсартай байдлыг хүлээн зөвшөөрөхийг та бүхнээс хүсэж байна. Тэдний хичээл зүтгэл нь бидний дэлхийн бизнест нэвтрүүлэхийг зорьж буй хариуцлага, өмчлөлийн соёлыг харуулж байна” гэснийг мэдээлжээ.

Ер нь бол “…”Трафигура”-гийн Монгол дахь салбар болохгүй байна” гэдэг зөвхөн энэ 2-3 өдөрт яригдаж байгаа юм биш. Энэ талаар 2024 оны хоёрдугаар сард дэлхийн зарим томоохон агентлагууд мэдээлсэн. Тухайлбал “Блүүмберг” агентлаг “… Нууц эх сурвалжийн мэдээлэл” гээд “…”Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнестэй холбоотой зарим асуудлыг илрүүлсэн” гэж мэдээлжээ.

Тэгэхдээ хохирол, алдаглын хэмжээг мэдээлээгүй юм. Харин “…Монголын нефтийн зах зээл харьцангуй бага бөгөөд жилийн хэрэглээ нь 2021 он гэхэд өдөрт 35 мянган баррель орчим, ойролцоогоор 1.0 тэрбум ам.долларын үнэтэй. Тус улсын нефтийн бүтээгдэхүүний ихэнх хэсгийг Орос, Хятадаас төмөр замын сүлжээгээр дамжуулан нийлүүлдэг. Хэдийгээр алдагдал их байх төлөвтэй байгаа ч “Трафигура”-гийн сүүлийн үеийн орлого 7.0 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон нь Монголд учирч буй алдагдлыг зохицуулах боломжтой гэдгийг харуулж байна” гэж байв.

Гүйцэтгэх захирал Жереми Уэйрын хэлсэн сахилгын арга хэмжээ нь Э.Жононбаярыг салбар компанийн захирлын үүрэгт ажлаас өнгөрсөн хавар чөлөөлжээ. Түүний тухайд 2012 оноос хойш “Трафигура”-гийн Монгол дахь захирлаар ажилласан.

Хэдэн жилийн өмнөөс л “Трафигура”-гийн захирал залуу Монголд хүч, нөлөөтэй болж байгаа талаарх яриа, мэдээ өргөжиж эхэлсэн. Тэр хэрээр хууль бус үйлдлүүд, тэр дундаа Монгол Улсын хуулиар хориотой оффшортой ч холбогдоод амжсан. “Трафигура”-гийн төв оффис ч энэ талаар анзаарч Сингапур дахь газраасаа дотоод шалгалт оруулсан. Түүгээр яг одоо яригдаж буй Монгол дахь салбарынх нь нефтийн бизнесийн зөрчил илэрсэн байна. Харин “Трафигура”-гийн дээрх мэдэгдлээс зарим нэг зүйл  анхаарал татаж байна.

“Трафигура”-гийн Монгол дахь салбар буюу Э.Жононбаяр нь “…Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн”, “…“Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлсөн”, улмаар “…Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн” гэдгийг зарлажээ. Энэ бол фактад тулгуурласан тэдний дүгнэлт байгаа юм. Тэгэхээр Э.Жононбаяртай “төвөгтэй сүлжээ” үүсгэсэн түншүүд нь хэн бэ, улстөрчид үү гэдэг асуулт тавигдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ананд (139.5.216.135)
    Э.Жононбаяр мундаг залуу шүү, энэ их олон тэрбум төгрөгийн татварыг ёстой нууж хаалгүй төлсөөр ирсэн. Улс орноосоо юм харамлахгүй ийм залуу бизнэсмэн ховор шүү
    2024 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.177.33)
    ANUSDI80955877
    2024 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    7 цаг 42 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    7 цаг 47 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    7 цаг 57 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    8 цаг 5 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    Өчигдөр 17 цаг 42 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Өчигдөр 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Өчигдөр 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК