Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2024-11-19
0
ЖИРГЭХ

ХХЗХ-ноос шуудангийн салбарт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд “Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөнийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.   

Зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, И-Монгол академи Улсын төсөвт үйлдвэрийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Монгол шуудан ХК, Монгол Инфинити шуудан ХХК, Түгээмэл шуурхай шуудан ХХК, ВИПМК ХХК, Эс эф экспресс олон улсын буухиа шуудан, Юбикаб ХХК, Дөлгөөн дэлгэрэх ХХК, Юбикаб экспресс ХХК, Монголиан смарт дрон деливери ХХК, Улс хоорондын шуудан илгээмжийн холбоо ТББ, what3words болон шуудангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо.

 

ХХЗХ-ны дарга Г.Чинзориг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Дэлхий нийтийн хөгжил дэвшил, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч байгаа хурдацтай өөрчлөлттэй уялдан бид өнөөдөр шинэ дэвшилтэт технологи, шинэ арга хэрэгслийн тухай ярих зайлшгүй шаардлага үүсэж, эдгээр бүх өөрчлөлтийг “Шуудангийн тухай хууль”-аар зохицуулах хэрэгцээ, шаардлага, хуулиудын уялдаа холбоо, давхардал, зөрчлийн талаар ярих цаг нь болжээ. Иймд энд цугларсан бодлого боловсруулагчид, зохицуулагчид шуудангийн үйлчилгээ эрхлэгч бүх талууд хоорондоо санал бодлоо солилцож, гарц шийдлийг санал болгох нээлттэй үр дүнтэй хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Энэ удаагийн “Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөний хүрээнд үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тухайн чиглэлээр бодлого боловсруулдаг төрийн байгууллага, холбоод, хувийн хэвшлийн төлөөлөгчид бодит амьдралд тохиолдож байгаа ололттой болон алдаа дутагдалтай талуудыг харилцан ярилцаж, санал шийдэл, сайжруулах боломжуудыг хэлэлцсэн юм.

 

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ & ДРОНЫ ХҮРГЭЛТ:

 

Дэлхийн шуудангийн компаниуд, худалдааны сайтууд шуудангийн үйлчилгээ, ачаа илгээмжийг нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглан хямд зардлаар, богино хугацаанд хүргэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын нягтаршил багатай манай улсын хувьд замын түгжрэл, дэд бүтцийн бэрхшээлээс шалтгаалан ачаа илгээмжийг шуурхай хүргэхэд орчин үеийн технологи - дроны хүргэлтийг нэвтрүүлэх шаардлага зайлшгүй үүссэн. Монгол Улсад дрон хүргэлтийн үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах, дроны үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ.

 

Шуудангийн үйлчилгээ & дроны хүргэлт сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ХХЗХ-ны Технологи хөгжлийн төвийн дарга С.Долгорсүрэн ажиллаж, панелистаар Монголын смарт дрон деливери ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонпүрэв, ИНЕГ-ын ХААХЗА-ны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Д.Энхбаяр, SF Express олон улсын буухиа шуудангийн менежер Б.Эрдэнэцэцэг, ХХЗХ-ны Радио давтоамжийн зохицуулалт, хяналтын газрын Радио давтамжийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Тэрбиш нар оролцлоо. Панелистууд дроны хүргэлттэй холбоотой мэдээллийг оролцогчдод хүргэж, тэдний асуултад хариулахын сацуу цаашид дроны хүргэлтийн үйлчилгээг хэрхэн дэлгэрүүлэх тухай өөр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монголын смарт дрон деливери ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонпүрэв: Манай компани 2024 оны наймдугаар сард Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 50 удаагийн нислэгээр цус цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих төрөлжсөн эмнэлэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв гэсэн  гурван чиглэлд таван төрлийн 38,259мл цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж газраар тээвэрлэснээс 26 орчим цаг хэмнэж хоёр хүний амь аварсан.

ШУУДАНГИЙН ХАЯГИЙН ХЭРЭГЛЭЭ & ШИНЭЧЛЭЛ

 

Шуудангийн болон цахим худалдааны хүргэлтэд тулгарч буй бэрхшээлийн нэг нь хаягийн бичвэрийн асуудал байдаг. Хаяг буруу бичигдсэнээр ачаа, илгээмж төөрөх, буцах зэргээс түлш шатахуун, хүч хөдөлмөр, цаг хугацааны асар их зардал гарч байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа шуудангийн хаягийн хэрэглээг сайжруулах, шинэчлэх шаардлага, гарах үр дүнгийн талаар зөвлөлдлөө.

 

Шуудангийн хаягийн хэрэглээ & шинэчлэл хэлэлцүүлгийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням чиглүүлж, панелистаар ГЗБГЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, И-Монгол академи УТҮГ-ын Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай, ХБХСГ-ын Орон зайн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Уранбайгаль, Юбикаб ХХК-ийн Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр, панелистаар what3words Бизнес хөгжүүлэлт – Япон улс хариуцсан менежер Г.Энх-Амар нар оролцсон юм.

ГЗБГЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 969,678 нэгж талбар, барилга, өвөлжөө, хаваржаа, тариалангийн газарт шинэ хаяг олгоод байна. Бид хаяг олгож байгаа төрийн байгууллагуудын мэдээллүүдийг нэгтгэх дундын системийг хөгжүүлж байгаа, систем бүрэн ашиглалтад орсноор хаягжуулалт, хаягийн давхцал үүсэхгүй.

И-Монгол академи УТҮГ-ын Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай:  Обьект болгон дээр дахин давтагдашгүй тоо оноосноор шуудан хүргэгчид хүргэх газраа хялбар хурдан олох нь тодорхой. Төрийн байгууллагууд дундын систем бүрдүүлээд 1 сая орчим хаягийн тулгалт хийж байна. Энэ ажил дуусмагц ХУР системд бүртгэгдэж, олон нийтэд нээлттэй болох юм.

 

 

ХБХСГ-ын Орон зайн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Уранбайгаль: Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх https://ebarilga.ub.gov.mn  цахим системийг олон нийтэд нээлттэй болгосон. Энэ системээс хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эх загвар  зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээллүүдийг үзэх бүрэн боломжтой.

Юбикаб ХХК-ийн Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр: Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа хаягийн нэгдсэн мэдээллийн асуудал олон жил хүлээгдэж байгаа. Нэршил бол өөрчлөгддөг. Харин код бол өөрчлөгдөхгүй. Тийм учраас бид хаягжилтийн нэгдсэн системийг бүрдүүлээд бүгд нэг системээр явах хэрэгтэй байна.

ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТ

 

Шуудангаар үйлчлэгч шуудангийн үндсэн болон бусад сүлжээгээр дамжуулан эсвэл өөр хоорондоо харилцан холбогдохдоо шуудан хүлээн авагч болон хүргэгч талууд хэрхэн харилцан ашигтай байх, илгээмжийн үнийн таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх, шуудангийн харилцан холболтын журмыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар харилцан ярилцлаа.

 

Тус хэлэлцүүлгийг ХХЗХ-ны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга Д.Ариунболд удирдаж, Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр, Монгол Инфинити шуудан ХХК-ийн гүйцэтгэх захирал Ф.Ганбаатар, Түгээмэл шуурхай шуудан ХХК-ийн менежер Г.Бат-Эрдэнэ, Юбикаб экспресс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг нар тулгарч байгаа бэрхшээл, шийдэх шаардлагатай асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Монгол шуудан ХК-ийн Дэд захирал Н.Хосбаяр: Монгол шуудан ХК өнөөдрийн байдлаар 25 ААН-тэй хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байна. Манай байгууллага өөрийнхөө сүлжээн дээр урсгал нэмэх сонирхолтой байдаг. Бусад байгууллагатай хамтарч ажиллах нь бидний эрхэм зорилго учраас бид нээлттэй байж аль болох олон байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. 

 

Түгээмэл шуурхай шуудан ХХК-ийн Менежер Г.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 16 хот болгоно гэж ярьж байгаатай адил шуудангийн байгууллагууд Улаанбаатар хотыг тухайн үйлчилгээ үзүүлэх боломжтой дүүрэг дээрээ бүсчлэн, зааглаж өгвөл тус дүүрэгт зориулан тусгайлсан сайжруулалтаа хийх боломжтой болно. Бусад бүсэд харилцан холболтоор дамжуулан шуудангийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.

 

Юбикаб экспресс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлээд 15 жил болж байгаа бөгөөд таксины системээ хөгжүүлэхэд 11 жил, байршил, газрын зураг боловсруулахад 6 жил зарцуулсан. Бид бий болгосон дэд бүтцийнхээ мэдээллийг бусадтай хуваалцахдаа нээлттэй байх болно.

ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ & ӨӨРЧЛӨЛТ

 

Монгол Улсын шуудангийн салбарт мөрдөж байгаа Шуудангийн тухай хууль хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас бусад улс орон руу илгээж байгаа болон улс доторх шуудан илгээмж, түүнтэй холбоотой үнэ тариф, эрх зүйн орчныг зохицуулах нөхцөл шаардлагуудтай нийцэж байгаа эсэх дээр төрийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу санал бодлоо солилцлоо.

 

Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Өнөөдөр төрийн өмнөөс бүх нийтийн үйлчилгээний үндсэн үүргийг “Монгол шуудан” ХК гүйцэтгэж байна гэж хэлэхэд болно. Манайх шиг том газар нутагтай, хүн амынх нь тал нь нийслэлдээ амьдардаг, тээврийн зардал өндөртэй шуудангийн салбарыг хөгжүүлэх нь тийм ч амар биш. Шуудангийн үйлчилгээг бага зардлаар, чанартай, хурдан шуурхай хүргэхийн тулд Шуудангийн тухай хуульд одоогийн нөхцөл байдалд нийцсэн өөрчлөлт шинэчлэлтүүдийг зайлшгүй оруулах шаардлагатай байна.

Монгол Инфинити шуудан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ф.Ганбаатар: Олон улсад цахим худалдааны борлуулалт сүүлийн 5 жилд 2,6 дахин өсөж агаар, газар, төмөр замаар шуудан, илгээмжийн хэлбэрээр хүлээн авах нөхцөл бүрдэж шуудангийн үйлчилгээ, өөрөөр хэлбэл, илгээгчээс хүлээн авагчид хүргэж байгаа шуудангийн технологи ажиллагааны процесс болтлоо хөгжөөд байна.  Ганц энэ жишээнээс харахад л  шуудангийн тухай хуульд өөрчлөлт хийх цаг хэдийнээ болсныг харуулж байна.

Энэ удаагийн зөвлөгөөн нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд бодит байдлыг хэлэлцсэн, бусдаасаа харилцан суралцаж, туршлага солилцсон, шуудангийн салбарын цаашдын хөгжилд өөрсдийн саналыг тусгах боломж бүхий чухал арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

 

Шуудангийн салбарын зохицуулалт 2024 зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгуудыг нэгтгэн оролцогч байгууллагуудын ажлын чиг үүрэг, уялдаа холбоонд чиглэсэн цаашид хийж хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц санал шийдлийг нэгтгэсэн зөвлөмж боловсруулж ажиллахаар боллоо.

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    3 цаг 1 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    3 цаг 31 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    3 цаг 58 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    4 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    5 цаг 34 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    5 цаг 47 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    6 цаг 2 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    6 цаг 33 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    6 цаг 43 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    6 цаг 55 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    7 цаг 7 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    7 цаг 27 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    7 цаг 28 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    7 цаг 51 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    8 цаг 0 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    8 цаг 32 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    9 цаг 1 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    9 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    10 цаг 3 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК