Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

2024-12-10
0
ЖИРГЭХ

Гадаах эрс тэс, хахир хатуу уур амьсгал, байшин доторх хэт хуурай агаар зэрэг нь арьсны байгалийн хамгаалалтыг сэтэлж арьсыг гэмтээдэг. Улмаар тохирсон арчилгааг хийхгүй л бол охид, бүсгүйчүүдийн арьс, үс маш эмзэг болж, хүрээлэн буй орчны нөлөөнд амархан өртөмтгий болдог байна.


Хүйтний улиралд бидний арьсанд юу тохиолддог вэ? 

Хүйтэн, халуун температурын огцом өөрчлөлтөөс арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “Хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Мөн түүнчлэн халаалттай өрөө тасалгаа хэт хуурай байдаг тул арьс чийгээ алдан үрчийх нөхцөл бүрддэг. Мөн арьс хүчилтөрөгчөөр дутагддаг байна. 

Хүйтний улиралд гадны нөлөөнөөс болж бидний арьсанд явагддаг процессууд зуныхаас ихээхэн ялгаатай. Тиймээс үүнийгээ дагаад арчилгаа өөр байх шаардлага тулгардаг. Хүйтэнд хүний арьс зузаардаг. Тиймээс л гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа буюу ус чийгээ гээж, өнгө үзэмжээ алддаг.

Мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос, чийгний давхарга нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг. Үүнээс хүйтэрсэн тохиолдолд хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Тиймээс л хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтэх гээд байдаг. Хатуухан хэлэхэд хүйтний улиралд хүний арьсанд их, бага ямар нэг хэмжээгээр “Борцлогдох” үйл явц явагддаг байна. Тиймээс илүү их сэтгэл тавьж арчлах хэрэгтэй юм. 

Арчилгаа

Юуны өмнө арьсаа хүйтний улиралд бэлдэнэ. Өөрөөр хэлбэл, намар цагт арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал цочрол, хохирол бага байна гэсэн үг. Үүний тулд намарт байгалийн жимс, ногоогоор маск бигнүүр тавих, эрүүл зөв хоол унд идэж байх зэрэг нь арьсандаа анхаарч буй эхлэл болно. Үүнийгээ өвлийн улиралд ч хийх хэрэгтэй нь мэдээж. Үнэтэй, сайн гоо сайхны бүтээгдэхүүн нь мэдээж арьсанд тэжээл өгөх хэдий ч хуурайшиж холцруутсан арьсанд дотроосоо шим тэжээлээ нөхөх нь хамгийн үр дүнтэй. Тиймээс хүнсэндээ хушга, самар, сүү, үр тариа түлхүү хэрэглээрэй. 

Өрөө тасалгаагаа чийгшүүлэх, агааржуулахаас гадна, нүүрээ долоо хоногт 1-2 удаа уурын ионоор ут. Харин халуун ууранд нүүрээ утаж болохгүй. Учир нь ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг. 

Нүүрээ крантны усаар, савандаж угаахаас зайлсхий. Хатуулаг өндөртэй крантны ус нь кальци, магнийн нэгдлүүд ихээр агуулагдаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг үрэвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тиймээс цэвэр болон нэрмэл ус, буцалгаж хөргөсөн усаар угаа. Өрөөний температурт бүлээсгэсэн сүүгээр нүүрээ угаах сайн. Сүү нь арьсны тослогийн балансийг тааруулаж чийг өгөх чадалтай юм. 

Нүүрний тосоо хүйтний улиралд хэрэглэх, зун халууны улиралд хэрэглэх гэж ангилан хэрэглэ. Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэ. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхээрэй. 

Өглөөний нүүр будалтын өмнө таны арьс тослог ч гэсэн ганц чийгшүүлэгч тос түрхэх нь хангалтгүй юм. Тослог чийгшүүлэгчтэй болон тослог тос түрхээрэй. Болж өгвөл чийгшүүлэгч тосныхоо дээрээс тосоо түрхээрэй.

Долоо хоног бүр иллэг хийж бай. Хүйтэнд арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж, залуу эсүүдээ хааж, тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.

Хүйтний улирлын арьс арчилгаа

Шөнийн арчилгаа 

Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга сана. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.   

Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл усан суурьтай бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. 

Тэжээлийн тосоо зузаан гэгч нь түрхээд халуун алчуураар бигнүүр /20 минут/ тавиарай. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна. Спирт агуулаагүй нүүр цэвэрлэгчийг сонгоорой.

Тослог арьстнууд хүйтэнд алзахгүй

Тослог арьстай хүмүүсийг хүйтний улиралд азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник, эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. 

Шар сүүн угаалга

Сүүгээ гашилгаж ээдүүлэн шар сүүгээр нүүрээ угаах нь үр дүнтэй. Нүүрээ бүрэн цэвэрлэсний дараа сүүгээ бага зэрэг халаан нүүрээ угаагаад 5-10 минут зөөлөн илж массаж хийж өгнө. Массаж хийсний дараа бүлээн усаар угаана. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    2 цаг 25 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    2 цаг 55 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    3 цаг 21 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    4 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    4 цаг 58 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    5 цаг 10 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    5 цаг 25 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    5 цаг 56 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    6 цаг 6 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    6 цаг 19 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    6 цаг 31 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    6 цаг 51 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    6 цаг 51 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    7 цаг 14 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    7 цаг 24 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    7 цаг 55 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    8 цаг 25 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    8 цаг 53 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    9 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК