Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Хүйтнийг үл ажиран зогсох тамирчид өвлийн наадмын бамбарыг асаалаа

2025-2-20
0
ЖИРГЭХ

Монголын хүүхдийн спортын 8-р их наадам Улаанбаатар хотын Хандгайт дахь мөсөн талбай дээр зохион байгуулагдаж буй. Бид хоёрдугаар сарын 18-ны өдөр очиж нээлтийн үйл ажиллагааг сурвалжиллаа.


2025 оны хоёрдугаар сарын 18. Монголын хүүхдийн спортын өвлийн 8-р их наадам Орхон, Улаанбаатар хотноо зэрэг нээлтээ хийлээ. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй газрын хувьд Хандгайт дахь мөсөн талбайд нээлтийн үйл ажиллагаа явагдав. Наадмын үндсэн төрөлд гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, гүйлтийн цана, уулын цана, шайбтай хоккей, тусгай олимпын цасны гуталтай гүйлт зэрэг багтаж байгаа бол үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын төрөл багтсан байв. Тэгвэл Улаанбаатар хот дахь нээлтийн үйл ажиллагаа 13:20 цагт эхэлж нээлтийн фанфар эгшиглэн үзэгчид болон оролцож буй тамирчдын ар гэрийнхэн зассан тайзны өмнө анхаарал хандуулан зогсоцгоолоо.

Өвлийн спортын наадмыг нээж хөтлөгч тус наадмын анх зохион байгуулагдаж байсан түүхээс эхлэн ярина. Гадаа -11 градусийн хүйтэн байгаа ч салхи ихтэй байсан учраас үзэгчид, эцэг эхчүүд бүгд дагжин чичирцгээх авч тамирчдын хувьд аль хэдийнээ хүйтэнд дассан уу гэлтэй салхийг, хүйтнийг үл ажрана. Хөтлөгч нээлтийн үгээ хэлж дууссаны араас баг тамирчдыг аймаг дүүрэг, байгууллагаар нь цагаан толгойн үсгийн дарааллаар дуудаж эхэллээ.

Нийт 15 аймаг , 8 дүүргийн тамирчдыг дуудан зарлаж тамирчид эгнээ байраа эзлэн зогсоход Монгол улсын төрийн далбааг залах үйл ажиллагаа эхэллээ.

Далбааг тайзнаа Орхон аймгийн 4-р сургуулийн 8а ангийн сурагч, шайбтай хоккейн тамирчин Э.Тэнүүн залан авчирлаа. Тугийг өргөн явах тамирчин бусад тамирчидын голоор явах ба энэ үед тамирчдын нүдэнд гал цог тэмцээндээ амжилттай оролцох итгэл тэдний нүднээс харагдаж байлаа.

Далбааг тайзан дээр залсны араас хөтлөгч наадмын зохион байгуулагчдыг үг хэлнэ үү хэмээн тайзан дээр урив. Зохион байгуулагчид наадмын нээлтэд зориулж тамирчдад амжилт хүсэн нэг нэгээрээ үг хэлсээр хамгийн сүүлд Монголын хүүхдийн спортын өвлийн 8-р их наадмыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга үг хэлж, Монголын хүүхдийн спортын өвлийн 8-р их наадам нээснийг мэдэгдэв.

Үүний араас монгол улсын төрийн дуулал эгшиглэж тамирчин Б.Энгүүн, Б.Батцагаан, М.Мөнхжин, Д.Хонгорзул нар далбааг мандууллаа. Удалгүй хөтлөгч Монголын хүүхдийн спортын өвлийн 8-р их наадмын тугийг тайзнаа зална уу хэмээн Хан-уул дүүргийн 130-р сургуулийн сурагч, шорт трейкийн тамирчин Т.Тэмүүлэнг урьлаа.

Наадмын туг нь тамирчдын амжилтыг НАР, САР, ГАЛ-тай зүйрлүүлэн өөдөө асч бадамлан, дүрэлзсэн байдлыг илтгэжээ. Цаг агаарын хүйтнийг үл тоон тамирчид, үзэгчид бүгд нээлтийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулсан байв. 

Наадмын тугийг залсны араас шүүгч тамирчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэлээ. Тамирчдын тангарагийг М.Сувд-Эрдэнэ, А.Дагвадорж нар төлөөлж өргөлөө. Тангарагаа өргөсөн тамирчид хоёр эгнээгээр жагсаж, наадмын жижиг галт бамбарыг залж ирж буй тамирчин Н.Баасанжаргалыг алга ташилтан дор угтаж авлаа. Галт бамбарыг тайзан дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга-д дамжуулан өгч тэрбээр тамирчдад амжилт хүсэн үг хэлээд галт бамбарыг тамирчин М.Борхүүд шилжүүлэн өгөв. Тамирчин М.Борхүү галт бамбарыг бариад буухиалан гүйж, Монголын хүүхдийн спортын өвлийн 8-р наадмын их бамбарыг бадраав.

Үүний араас олон өнгийн утаат салюутууд буудаж тамирчид баяр хөөртэйгээр наадмын сүлд дуу “Би монгол тамирчин” дуугаа Уухай хамтлагийн хамт дуулж, үүний араас залуу тамирчдад зориулж Вандебо хамтлагийн Ванде өөрийн хоёр дуугаа дуулж нээлтийн үйл ажиллагааг хаав. Ийнхүү тэмцээн шорт трейкийн тэмцээнээр үргэлжилж Монголын хүүхдийн спортын өвлийн наадмын нэгэн өдөр өндөрлөлөө.

Г.Хоролмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    10 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    40 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    1 цаг 7 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    1 цаг 48 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 24 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    2 цаг 44 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    2 цаг 56 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    3 цаг 11 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    3 цаг 42 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 52 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    4 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    4 цаг 16 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    4 цаг 36 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    4 цаг 37 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    5 цаг 0 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    5 цаг 9 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    5 цаг 41 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    6 цаг 10 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    6 цаг 38 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    7 цаг 12 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК