Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ул боовны учиг-ерөөл

2025-2-26
0
ЖИРГЭХ

Хүмүүн нь хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчинтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Тэр утгаар урагшлахын бэлгэдэл болгон “Ул” боов хэмээн нэрийджээ. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр хүүхэд, хэдэн ач зээ, хэдэн гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд “тэдэн улыг өнгөрүүлжээ”, “тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа нөхөхийн бэлгэдэл болгож, мөн урт нас дуудаж буй утга агуулдаг байна. Эрт үед “хэдэн ул илүү элээсэн” хэмээн хэлцдэг байсан бол өнөө цагт “хэдэн оймс илүү элээсэн” хэмээн ярих болжээ.

Тавгийн ул боовыг таваар засдаг нь эрхэм хүмүүний “махан бие”, “ясан бие”, “цусан бие”, “дотоод галыг төлөөлөх хий бие буюу сүнсэн бие”, “гадаад галыг илэрхийлэх гэрлэн бие” гэсэн 5 биеийг төлөөлдөг байна. Орчин үед гурваар, эсвэл дөрвөөр тойруулан засдаг нь буруу бөгөөд танд байх ёстой 5 бие дутуу болдог байна.

Нас залуу хүмүүс таваар гурван үе засдаг. “Үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй” хүн энэ гурван үеэ үзэхийн бэлгэдэл болгож гурван үе засна. 60-80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 нас насалсан хүмүүс таваар долоон үе, 100 наснаас дээш хүн таваар есөн үе засдаг.

Зассан тавгандаа цагаан идээ чимж тавих ба сул гурил будаа хийхийг цээрлэдэг. Тойруулж өрсөн ул боов нь “сав”-ыг илэрхийлэх учир савыг дүүргэх бэлгэдлээр цагаан идээ хийнэ. Энэ нь “ирэх жилдээ мал төл маань ийм хишгийг дахин авчрах болтугай” хэмээсэн ерөөл болдог. Хамгийн дээр нь өрөм дэвсэж, түүний дээр шар тос тавьдаг. Тосныхоо дээжнээс магнайдаа хүргэдэг ба энэ нь “миний магнай үргэлж өөх тос, нүнжиг дагуулсан ухаантай, оюунлаг” хэмээсэн утгатай.

Сүүлийн үед дотроо бурамтай еэвэн тавьдаг болсон нь буруу ажээ. Еэвэн нь цэвэр хятад гаралтай хүнс бөгөөд хятадууд 10 мянган жилийн уламжлалтай энэхүү идээгээрээ “Еэвэн сарын баяр” хэмээх маш өргөн дэлгэр баяр ёслол хийдэг байна.

Ул боовоор зассан тавгийн дэргэд дан цагаан идээгээр жижиг таваг засдаг. Зочин гол тавганд хүрэхийн өмнө эхлээд жижиг тавагтай идээнээс хүртдэг ёстой. Энэ нь тухайн айлд ирсэн хүн ямар ч санаа өвөртлөн орж ирж болох тул тэр санааг “цагаанаар тайлна” гэсэн утгатай.

Жижиг тавагтай идээг амсуулсны дараа цай аягалан барьдаг. Сүүтэй цай нь бор ундааг цагаан болгож байгаа учир “ариун цагаан зүйл” гэж үздэггүй. Тиймээс цай өгөхөөс урьтаж дан цагаан идээ барьдаг уламжлалтай. Дараа нь гэрийн эзэн ул боовоор зассан тавагтай идээ хүртэхийг урих ба түүнээс өмнө өөрөө идээ авч амсдаг ёстой. Учир нь гол таваг бол тухайн эзний бие учраас биендээ эхлээд өөрөө хүрэх учиртай ажээ.

Зассан тавгаа гэрийн эзэгтэй адисладаг ёсон дундад зууны үеэс бий болжээ. Бурхан шүтээндээ мөн адил тусад нь идээ засна.

Шинийн 3-нд таваг хураах ба тавгийн идээг “удам судар нь урт үргэлжилнэ” гэдэг утгаар зөвхөн өөрийн цусан төрөлдөө хувааж түгээдэг байна. Хавь ойрын хүмүүс, садан болгон, хөрш айлдаа түгээдэггүй. Тухайн айлын эцэг нас барсан бол бүсгүй хүүхэд нь гурван жил таваг засаж ул боов тавихыг хорьж цээрлэдэг. Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн шүүс тавихыг цээрлэдэг.  Мөн тийм бүсгүй айлд зочлоод өөрөө шүүсэнд хүрэхийг хориглодог. Гэрийн эзэн өөрийн гараар тухайн бүсгүйд махан шүүс өгөх учиртай аж. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    5 цаг 33 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    5 цаг 44 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    5 цаг 56 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    6 цаг 38 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    6 цаг 50 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    6 цаг 55 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    7 цаг 18 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    7 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    7 цаг 33 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 40 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    8 цаг 19 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    8 цаг 58 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    9 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 30 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    10 цаг 7 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    10 цаг 25 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    10 цаг 33 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    10 цаг 43 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    11 цаг 18 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    11 цаг 27 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК