Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Эрүүл амьдралын хэв маягийг "бэлэглэгч" төв

2025-2-26
0
ЖИРГЭХ

Эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаадын унаган нутаг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна. 


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хоёрдугаар сарын 24-ний өдөр “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв” нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа 14:00 цагт эхэлж, ганган хийцтэй дээл өмссөн эмэгтэй нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ. Гадаа жиндүүхэн, салхитай ч хөтлөгч нээлтийн үйл ажиллагааг цангинасан хоолойгоороо эрч хүчтэй эхлүүлж тус нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулсан юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Биеийн тамир, спортын улсын хорооны биеийн тамир бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа, Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх хэмээн нэг нэгээр нь танилцуулан зарлалаа.

Үүний араас нээлтийн ёслолын үйл ажиллагааг албан ёсоор нээн Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж үг хэлж араас нь тууз хайчлах ёслол болов. Туузыг Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, , Биеийн тамир, спортын улсын хорооны биеийн тамир бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх нар хайчиллаа. Тууз хайчлах ёслолын араас хөтлөгч уртын дуучин, морин хуурчыг тайзнаа урин ийнхүү Сэлэнгэ аймгийн “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийн жаврыг үргээж нээлт өндөрлөлөө.

Нээлтийн араас ирсэн зочдод шинээр байгуулсан “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”- өө танилцуулах ба тус төв нь хуучин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар байжээ. Тэгвэл дотоод заслыг Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын ажилчид өөрсдөө гар биеэ оролцуулан хийсэн талаар Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх онцолж байв.

Барилга руу ороход ирсэн хүмүүстээ зориулан зассан кофены ширээ биднийг угтах ба шинэхэн байгуулагдсан төвдөө улавчаа өмсөөд орцгоолоо. Цаашлаад төхөөрөмжтэй өрөөнд ороход шив шинэхэн 9 төхөөрөмж угтлаа. Төхөөрөмжүүдийг танилцуулвал:

  1. Даралт хэмжигч- даралт, зүрхний импульс үзэх
  2. BMI хэмжигч-өндөр хэмжих
  3. Өөх болон булчингийн массыг хэмжигч- биеийн бүтцийг тодорхойлох
  4. Гүйлтийн зам- зүрх, амьсгалын тэсвэрийг тодорхойлох
  5. Дээд мөчдийн хүчийг хэмжигч- гарын атгалтын хүчийг хэмжих
  6. Сунгалтыг хэмжигч- уян хатан байдлыг хэмжих
  7. Тэсвэрийг хэмжигч- хэвтээ байдлаас өндийж суух гэдэсний таталтыг хэмжих
  8. Хурд, авхаалж самбаа хэмжигч- 3*10 метрийн зайн гүйлтийг хэмжих

Гэсэн төхөөрөмжүүдийг бэлтгэн тавьжээ. Хүмүүс төхөөрөмжүүдтэйгээ танилцаж өөрийн биеэр туршиж үзэцгээн өөрт тохирох дасгал хөдөлгөөн зэргээ мэргэжлийн хүнээр зөвлүүлж, сэтгэл хангалуун харагдана.

Хажуу талын өрөөлүү ороход хоол зүйчид байх ба төхөөрөмжөөр гарсан хувь хүний биеийн онцлогийг харуулсан хариуг хараад тэр хүний биед тохирсон хоол ундыг зөвлөж өгөхөөр ажилаа бэлдэцгээж байв. 

Тус төхөөрөмж нь статистик, динамик үнэлгээний аргачлалаар

  • Гарын хүч
  • Уян хатан
  • Тэсвэр
  • Тэсрэлт
  • Сунгалт
  • Зүрх амьсгалын тэсвэр, хүчил төрөгчийн хэрэглээг тодорхойлох
  • Булчингийн масс
  • Гадна, дотор өөх
  • Илүүдэл жин
  • Биеийн усны хэмжээ
  • Бүсэлхийн тойрог
  • Биеийн жингийн индекс зэргийг тодорхойлон гаргана.

Тус бие бялдрын үзүүлэлтийг хоол зүйчид харж хүн тус бүрийн хоолны дэглэмийг гаргаж өгөх юм.

Удалгүй  Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх тус төвийг байгуулснаар ямар ямар сайн үр дүн гарах талаар танилцууллаа.

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар:

  • Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох
  • Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх
  • Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх
  • Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох
  • Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон -шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх
  • Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх
  • Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.

Ийнхүү “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийн Сэлэнгэ аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Г.Хоролмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (124.158.119.10)
    saihan ajil amjilt husiy
    2025 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    5 цаг 32 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    5 цаг 43 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    5 цаг 55 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    6 цаг 38 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    6 цаг 50 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    6 цаг 55 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    7 цаг 18 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    7 цаг 30 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    7 цаг 32 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 40 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    8 цаг 18 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    8 цаг 57 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    9 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 30 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    10 цаг 6 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    10 цаг 24 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    10 цаг 32 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    10 цаг 43 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    11 цаг 17 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    11 цаг 27 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК