Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрвөн настай хүүгийн үхлийг нуун дарагдуулж буй Л.Чинбатад ямар хариуцлага хүлээлгэхийг ард түмэн харж байна

2013-12-16
0
ЖИРГЭХ
Зар сурталчилгаа, мэдээ мэдээллээ ялгаж мэдэхгүй хэсэг нөхөд сэтгүүлзүйн нэр хүндийг гутаалаа гэх яриа хаа сайгүй сонсогдоно. Энэ бол "Монгол HD" телевизийн Монголын сэтгүүлзүй гэж худалдагдсан салбар, сэтгүүлчид нь гэж худалч хүмүүс гэдгийг олон нийтэд ойлгуулахыг оролдсон нэвтрүүлгийн талаарх зарим хүмүүсийн яриа.
Цэцэрлэгийг нэг жилийн турш баар, караоке болгож ашиглуулна

Зар сурталчилгаа, мэдээ мэдээллээ ялгаж мэдэхгүй хэсэг нөхөд сэтгүүлзүйн нэр хүндийг гутаалаа гэх яриа хаа сайгүй сонсогдоно. Энэ бол "Монгол HD" телевизийн Монголын сэтгүүлзүй гэж худалдагдсан салбар, сэтгүүлчид нь гэж худалч хүмүүс гэдгийг олон нийтэд ойлгуулахыг оролдсон нэвтрүүлгийн талаарх зарим хүмүүсийн яриа.

Энэ мэт "Монгол HD" телевиз олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгүүлзүйг доромжилсон үйлдэл гаргасан уу, үгүй юу гэдэг  дээр олон хүн янз бүрээр  л санаа бодлоо илэрхийлж байна. Гэхдээ шүүмжлэх хүмүүс илүүтэй байгааг хэлэх нь зүйтэй биз ээ.
Тус телевиз хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ, мэдээлэл бүрийг төлбөртэй тавьдаг мэт андуу ташаа мэдээлэл өгч, үүнийгээ батлахын тулд бизнесийн өөр нэг байгууллагын өмнөөс худал мэдээлэл тарааж, бас өрсөлдөгч өөр нэг байгууллагын нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн. Гэхдээ тэд мэдээллийг шударгаар олж авах ёс зүйн дүрмээ уландаа гишгэжээ.

"Гацуурт" компани хөрөнгө мөнгө хаяж шинэ техник, технологи нэвтрүүлж эл телевизийг байгуулсан нь сайшаалтай ч сэтгүүл зүйн наад захын ойлголт байхгүй хүмүүс удирдаж, удирдлагынхаа хий гэснийг үг дуугүй дагадаг хүмүүс ажиллаж байгаа нь эргээд хөнөөл тарьж байна.

Тэд сэтгүүл зүйг бохир байна гэдгийг илчлэхийн тулд арваад сонин, телевиз, сайтад 400-1 000 000 төгрөгийг нэг өдөрт гаргасан байдаг. Ингэснээр тэд булхайг таниулж, бохирыг ил болгоно гэж бодсон ч юм эсэргээрээ эргэчих шиг боллоо. Ер нь бизнесээ сурталчлах гэж буй дундаж компани  ч ийм мөнгийг нэг дор гаргаж чадахгүй. Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй Л.Чинбат түүний охин Ч.Номингийн толгойлдог  "Монгол HD" телевиз  л шударга болох гэж шударга бус замаар мэдээлэл цуглуулахын тулд ингэж авирлаж байгаа байх.
1476134_462551750520391_848987087_n
    Л.Чинбат "Монгол HD" телевизийг байгуулж байхдаа юуг онцолж байв?
Тэрбээр "Улс төрд орох гэж байгаа хүмүүс биш улс төрд орсон хүмүүс хэвлэл мэдээлэлтэй болдог гэж бодож байгаа. Хүний амьдралд нийгэмд хэвлэл мэдээлэл их чухал зүйлийн нэг. Өнөөдөр манайхан хүмүүсийн оюун санаанд малын тэжээл шиг юм хийж байна ш дээ. Би нэг талаас нь Монголчуудаа хоол хүнсээр нь эрүүл байлгая гэж бодоод жаахан ажил эхлээд л байж байтал оюун санаа нь хэцүүдэж эхэллээ. Тийм болохоор хэвлэл мэдээллийн  салбарт  хөрөнгө оруулалт хийсэн. Би телевиз дээрээ бусад салбаруудаасаа илүү анхаарал хандуулж байгаа. Өнөөгийн манайд мөрдөгдөж байгаа телевизийн бодлого шинэчлэгдэх ёстой. Телевизийн тухай хууль алга, хараа хяналт байдаггүй. Би аялал жуулчлал, зочид буудал, уул уурхай, газар тариалан хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт ажиллаж байна. Гэтэл манайд телевизийн салбар дампуурчихсан юм билээ. Телевизийн тухай дэлхийд стандарт тогтоочихсон байхад манайд ямар ч стандарт байхгүй байна. Бид нар телевизийн дуудлага худалдаагаар ороод эрхээ 800 саяаар худалдаж авсан.  Тэгээд хөрөнгөө гаргаад Монголд анхны HD телевизийг байгуулсан. Цаана чинь 200 сая хүнтэй газар  2-3 телевиз ажиллаж байхад хоёрхон сая хүн амьтай манайд 20 гаруй телевиз байна. Илүүдчихээд байхад яагаад сая нэмээд хоёр телевизийн зөвшөөрөл нэмээд өгч байгаа юм бэ. Миний хувьд энэ салбарыг өөрчилье чанаржуулъя гэдэг үүднээс хөрөнгө оруулалт хийж орсон" гэж байв.  Энэ мэтээр тэрбээр дампуурчихсан телевизүүдэд яаж ажилладгийг харуулна. Өнөөгийн манайд мөрдөгдөж байгаа телевизийн бодлого шинэчлэгдэх ёстой гэх зэргээр сайрхсан байдаг. Гэтэл түүний өөрчлөлт сэтгүүл зүйн нэр төрийг гутаах байсан гэж үү.
cinbat
Л.Чинбат "Тэрэлж" зочидбуудалд гарсан хүүхдийн үхлийг нуун дарагдуулж, ил гаргахгүй байхыг үүрэгдсэн үү?

   Хамгийн сүүлд л  гэхэд Л.Чинбатын гэх зочид буудалд хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Монголын хамгийн тансаг зэрэглэлийн гэгдэх “Тэрэлж” зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олныг цочирдуулсан. Амиа алдсан хүүгийн хувьд бассейнд тоглож байхдаа хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсөөгүй байсан гэдэг. Гэхдээ дөрөвхөн настай хүү өөрөө хамгаалалтын хувцсаа өмсөнө гэж байхгүй. Гагцхүү тухайн буудлыг ажилчид л үйлчлүүлж байгаа бяцхан хүүг анхаарах ёстой. Гэтэл тэр үед бассейны ажилчид ч байхгүй байсан гэдгийг зарим хүмүүс хэлж байгаа.   Асрагчийнхаа хамт усан санд тоглож байсан дөрвөн настай А-гийн хувьд Монголын томоохон бизнесмений хүү гэдэг. Хэрэг гардаг өдөр “Тэрэлж” зочид буудлынхан байнгын үйлчлүүлэгчиддээ онцгой хямдрал зарлаж, үйлчилгээний төлбөрөө нэг хүний хоногийн 60 мянган төгрөг болгон бууруулж, үүндээ саун, бассейн, зоог зэргийг багтаасан байсныг ч эх сурвалж хэлж байсан.  Мэдээж тухайн зочид буудалд хүн нас барсан л юм чин тэр үед холбогдох хүмүүсийг нь шалгаж, байцаалт авч эхэлсэн.  Мөн хүний амь нас хохирсон юм чинь эрүүгийн хэрэг ч үүссэн. Гэхдээ өдгөө тухайн хэрэг нам жим боллоо. Тус зочид буудлын хэчнээн хүнд эрүүгийн хэрэг үүсч, хүүгийн үхэлд хэн буруутай болж шалгагдаж байгааг  ч хэлэх хүн алга. Налайхын цагдаа, Цагдаагийн Ерөнхий газар бүгд эл хэргийн талаар хэлж, ярихгүй, мэдээлэл өгөхгүй байх үүргийг авчээ.

Тус зочид буудалтай холбоотой энэ асуудал анхных биш бөгөөд өнгөрсөн Цагаан сараар амрагчдынхаа бохирыг Туулын усанд асгаж байсан явдал гарсныг тэндхийн иргэд,  ажилладаг хүмүүс андахгүй мэддэг юм билээ.

Энэ мэт Л.Чинбатын компаниудтай холбоотой янз бүрийн  хэргүүд байнга гарсаар байдаг. Гэтэл өдгөө түүний итгэл хүлээлгэдэг телевиз нь ч хүртэл чихийг нь нэлээд халууцуулаад авах шиг боллоо.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.9.90.233)
    tenegteh yum daa
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    mongol tv-iig odoo bol uzeh hun bhgui shdee ydchihsan orovdolt yumnuud
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    chinbatiig omoorch bgaa huniig odoo yu ch gehev dee taarsan yumnuud
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    ene muu baliar shunaliin mikrop
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Би (202.126.91.155)
    Хүний уй гашуугаар бүү тохуурх. Харин олон телевизүүдийн чансааг шалгасан нь ард олонд их таалагдсан шүү. Түүндээ эзэн болж улам сайн нэврүүлэг хийгээрэй хэмээн ерөөе.
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Сэтгүүлчид (202.170.82.37)
    Юу гэх гээд манараад байна аa?
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene chinbatiig yaj shiitgehiig harah heregtei shvv dee
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Dchr (122.254.127.66)
    Зар сурталчилгаа, мэдээ мэдээллээ ялгаж мэдэхгүй хэсэг нөхөд сэтгүүлзүйн нэр хүндийг гутааж байгаа болхоор засаж залруулах оролдлого хийсэн нь зөв. Ер нь шударга үнэнийг мэдээлдэг 4 дэх засаглал маань хэвлэл мэдээлэл байх ёстой шүү дээ
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.48.141.205)
    Хүн гүжирдэж гүтгээд таван төгрөг чангаачихдаг нийтлэгч, нийтлүүлэгч зарим этгээдийн орлогын үүд хаагдах гээд ухаан нь балартаад утга нь үл ойлгогдох нийтлэл сараачаад байгаа бололтой. Үнэн бодит мэдээлэл ард түмэн бидэнд уудаг ус шиг чухал гэдгийг иргэд бүр мэдэж ч байгаа, бас дутагдаж ч байгаа шүү. Шударга ёсыг эрхэмлэгтүн.
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • saka (202.179.20.132)
    TV-g muulah zorilgo in odoo company muulah hemjeend hurch irjee. gewch unen oorchlogdono gedeg bol gemt heregee nuuh nuudag huni ajil shuu dee unentei ewlerch amidar
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (118.70.170.139)
    Муулах юм аа олж ядаж дээ. Манай хэвлэлийнхэн бие биенийхээ харыг сайн ухаарай. Бид нарт л сайн, хэвлэлийнхнийг булайг сайн мэдэж авахад. Хэвллийнхэн эмзэглэх юмаа олж дээ. Чааваас. Шүүмжлэл даадаггүй ийм л хүмүүс хэвлэлийн төлөөлөгч болчихоод байгаа юм даа.
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Reply 1988” киногоороо танигдсан жүжигчин Го Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
    14 цаг 5 мин
  • Улаанбаатарт шөнөдөө 17-25 хэм хүйтэн хононо
    14 цаг 15 мин
  • Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно
    14 цаг 18 мин
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    16 цаг 13 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    16 цаг 40 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    16 цаг 52 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    17 цаг 54 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    18 цаг 12 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    18 цаг 13 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    18 цаг 13 мин
  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 1 мин
  • “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    19 цаг 33 мин
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
    21 цаг 16 мин
  • Дэлхийн 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэлтэйг НҮБ анхааруулжээ
    21 цаг 41 мин
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
    21 цаг 56 мин
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    22 цаг 6 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    22 цаг 18 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    22 цаг 28 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    Уржигдар 16 цаг 17 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК