Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Бошигтод холбогдох хэргийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих ялыг хэвээр үлдээлээ.Г.Бошигт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд буюу гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээжинд хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
Д.Ундрах






















































