Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба “Ноёд” группын захирал Г.Буяндоржид бусдыг хуурч мэхлэх аргаар залилж онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 148.4 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон. Мөн Г. Буяндоржтой хамт БНХАУ -ын нэг иргэнийг хорьсон талаар эх сурвалж мэдээллээд байгаа.Тэгвэл сүүлийн үед Г.Буяндоржийн хэрэг нам жим, сураггүй, мөн батлан даалтад гарсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн өчигдрөөс Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан.
Тиймээс энэ талаар албаны хүнээс тодруулахад " Г.Буяндоржийн хорих хугацааг дахин сунгасан. Тодруулбал, түүний хоригдох хугацааг энэ сарын 31-н хүртэл болгон сунгасан. Мөрдөн байцаалтын явцад батлан даалтад гаргах боломжгүй гэж үзэж байгаа. Мөн Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл худал. Хэрэгт хэд хэдэн холбогдогч, яллагдагч, сэжигтэн бий. Энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шалтгаан нь Г.Буяндорж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсантай холбоотой. Мөрдөн байцаалтад саад учруулаагүй бусад холбогдогчид батлан даалтад болон барьцаа авагдсан байдлаар гадуур шалгуулж байгаа. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд энэ хэрэгт холбоотой шүүгч нарыг шалгаж байгаа асуудал бий. Гэхдээ сэжигтнээр тооцсон, тооцоогүй, гэрчээр шалгаж байгаа. Гэмт хэрэгт сэрдэх үндэслэл байвал сэжигтнээр тооцдог. Энэ бол гэм буруутай тооцох үндэслэл болохгүй. Тиймээс үүнээс өөр мэдээлэл өгөх боломж алга. Олон хүн шалгагдаж байгаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд холбогдсон " гэв.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (3)