Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

450 ширхэг Алтайн сугас загас хууль бусаар агнажээ

2014-2-06
0
ЖИРГЭХ

туул гол загас    Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдсэн удирдамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хяналт шалгалт хийхэд Буянт сумын Нарийн гол багийн иргэн Н.Соёлбат нь Хар-ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын Халх бухат хэмээх газраас хууль бусаар загас барьж 55-39 ХОА дугаартай портер маркийн авто машинаар тээвэрлэж явсныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид илрүүллээ.

Иргэн Н.Соёлбат нь Хар-ус нуурын улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар загас их хэмжээгээр барьсан нь Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дахь заалтыг зөрчсөн бөгөөд хууль бусаар агнасан 450 ширхэг Алтайн сугас загасыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалтыг үндэслэн хурааж зөрчил гаргагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны арга хэмжээ ногдууллаа.

Хураагдсан загасыг Монгол улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах” журмыг үндэслэн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлээд байна.

 Ховд аймагт “НИЙТЭЭРЭЭ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” аян зохион байгуулагдлаа

МХЕГ-ын удирдамжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангуулах, Шинэ жил, Цагаан сарын баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар зөвлөмж өгөх зорилгоор хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэсийн албан хаагч мэргэжилтэн нар хамтран баар, зоогийн газар, худалдааны газруудаар 2013 оны 12 сарын 15-наас 12 сарын 31-ний хооронд болон 2014 оны 01 сарын 14-нээс 01 сарын 31-ны өдрийг хүртэл 2 үе шаттайгаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.

Аяны хүрээнд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, худалдаалах технологийн горим, чанар аюулгүй байдлын шаардлага хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан тарааж, хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнийг сайтар нягтлан харж авах, авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэрийн нөхцөлд зөв хадгалах, зохистой хэрэглээндээ анхаарах талаар сэрэмжлүүлгийг тарааж, орон нутгийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэлээ. Иргэдээс өргөдөл гомдол авах шууд утас ажиллуулан, хяналт шалгалтын явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээн ажиллав. Аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Жаргалант сум, Эко телевизтэй хамтран хүнсний бөөний төв, баар зоогийн газруудад хяналт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан нийт 530076 төгрөгний хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураах акт үйлдэн Жаргалант сумын устгалын комисст шилжүүллээ.

Мөн гурван иргэнд 120000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд орон нутгийн телевиз, сонингоор дамжуулан мэдээ, ярилцлага, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг ард иргэдэд хүргэж, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэж буй 42 аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж, хүнсний бөөний төвүүдээр үйлчлүүлж буй 60 иргэнд сэрэмжлүүлэг тарааж, 3 бялууны үйлдвэр, 2 хиамны цехэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж, 5 бууз, баншны цех, 5 ул боов үйлдвэрлэж буй гурилан бүтээгдэхүүний цех нийт 12 хүнсний үйлдвэр, цехүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж ажилласан байна.

Үүнээс гадна нээлттэй утас ажиллуулан, өргөдөл гомдлын дагуу түргэн шуурхай газар дээр нь очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн гомдол гаргасан иргэдэд хариуг хүргүүлэн ажиллав. Хадгалалтын хугацаа дууссан 33 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан /Ган уянга нөхөрлөл, Гүрт богд ХХК, Ачлал өндөр хөхий ХХК, иргэн Б.Цэрэнхорлоо, Батцэнгэл/, Савласан хүнсний бүтээгдэхүүн нь стандартын шаардлагад нийцсэн хаяг шошгогүйгээр худалдаанд гаргадаг /Хүнсний бөөний худалдааны төвүүд/, Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бууз, банш, хиам зэрэг бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлтгүйгээр худалдан борлуулж байсан /Дарцагтын булаг ХХК, Хүнсний бөөний худалдааны төвүүд/, “Бугаан гол”, “Хан орд” ХХК-ний гадна талбайд худалдан борлуулж байсан 5 машин дээр ил задгай худалдаж байсан мах, сүү, цагаан идээ худалдаж байсан зэрэг дутагдлыг газар дээр нь арилгуулж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан, шинжилгээнд хамруулж, дүгнэлтгүйгээр худалдаанд гаргаж байсан бүтээгдэхүүнээс дээж авч дүгнэлт гарган баталгаажуулан ажилласан бөгөөд ил задгай машины тэвшин дээр худалдаж байсан махыг битүү захад оруулж, гадны тоос шорооноос хамгаалж гялгар цаасаар хучуулж, өдөр бүр худалдааны төвд олгож байгаа Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ олголтын байдалд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээг аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүст хүргэн ажилласан байна.

 Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ho (202.179.11.18)
    Battsengelee chi ih ajil hiijee.
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • brest (178.120.65.10)
    Huuli busaar zagas agnasan hunii mashinyg huraah heregtei.
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Reply 1988” киногоороо танигдсан жүжигчин Го Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
    6 цаг 0 мин
  • Улаанбаатарт шөнөдөө 17-25 хэм хүйтэн хононо
    6 цаг 10 мин
  • Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно
    6 цаг 13 мин
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    8 цаг 8 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    8 цаг 35 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 47 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    9 цаг 49 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    10 цаг 7 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    10 цаг 8 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    10 цаг 8 мин
  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    10 цаг 56 мин
  • “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    11 цаг 28 мин
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
    13 цаг 11 мин
  • Дэлхийн 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэлтэйг НҮБ анхааруулжээ
    13 цаг 36 мин
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
    13 цаг 51 мин
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    14 цаг 0 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    14 цаг 13 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    14 цаг 23 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    Өчигдөр 16 цаг 17 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК