БЗД-ийн 12-р хороонд ”Номин” дэлгүүрийн урд "Renault Master" автомашинд иргэн, 30 настай эрэгтэй Ө, 27 настай эрэгтэй Б нар хөлдөөсөн ирвэс авч явсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн БЗД-ийн 1-р хорооны иргэн, 51 настай эрэгтэй Т-ийн гэрээс Замган утаат манан хөөрөг, их гарын мөнгөн аяга, алтан шармал аяга, дунд гарын хээгүй мөнгөн аяга, жижиг хундган мөнгөн аяга, монетон ээмэг бөгж гинжний хослол, эмэгтэй цулгай монетон бөгж, брилъянтан шигтгээтэй ээмэг бөгжний хос, зэрэг эд зүйл алдагдсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































