"Жаст Ойл" ХХК уржигдраас А92 бинзенийхээ үнийг 90 төгрөгөөр нэмсэн талаарх мэдээлэл гарч байна. Энэ талаар сэтгүүлчид ШӨХТГ-аас тодруулахад "Манайд одоогоор тийм гомдол санал ирээгүй байна. Юутай ч бид Газрын тосныхонтой уулзаж ярилцана" гэв. Мөн бэлэн мөнгөний машинаас 100 төгрөгний шимтгэл авч байгаа талаарх гомдол ШӨХТГ-т иржээ. Тэгвэл энэ асуудлаар ШӨХТГ "Монгол банк"-ны ерөнхийлөгчтэй хамтраад мөнгөний шимтгэлтэй холбоотой ил тод байдлын журам баталсан байна. Одоогоор журам батлагдсантай холбоотой асуудлыг хэлэлцэж ярилцах юм гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/






















































