“Цэвэр агаар” сангийн экс удирдлага болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр дамнан болсон. Тэгвэл шүүх хурлын хариуг одоо болтол олон нийтэд зарлаагүй байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар “Цэвэр агаар” сангийн экс дарга Н.Хүрэлсүхийг чанга дэглэмтэй хорих ангид 8 жил, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хуланг энгийн дэглэмтэй хорих ангид 7 жил ял эдлүүлэхээр болсон гэв. Юутай ч энэ хэргийн шүүх хурлын тогтоолын талаар Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс мэдээлэх юм байна. Хурал Дээд шүүхийн хурлын зааланд 15.00 цагаас болно.
Хэргийг сануулбал, Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан юм. Энэ хэрэгт “Цэвэр агаар” сангийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр тооцоод байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)