Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр цагдан хорих 461 буюу хуучнаар ганц худагт эхэлсэн байгаа. Тэгвэл шүүх хурлын явцын талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Шүүх хурал завсарлаа үргэлжилж байна. Өнөөдөр шүүхийн тогтоол гарахгүй байх" гэв.Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа билээ. Улмаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг хамтатган шалгаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/






















































