“Гал үндэстэн” холбооныхон “Арева” компанийг эсэргүүцэж жагсчээ. Үүгээр ч зогсохгүй тус компанийн байр руу дайран орсон байна. Тэгвэл энэ үеэр цагдаагийн байгууллагынхан ирж, “Арева”-г эсэргүүцэгчдийн заримыг нь баривчилсан байна.Тодруулбал, "Гал үндэстэн" холбоо, Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, Хөх монгол төрийн бус байгууллага зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан. Учир нь өнөөдөр 14.00 цагт Францын Арева компани Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргатай уулзахаар болсон байсан юм. Харин "Арева" компанитай хийх уулзалт тус жагсаалын улмаас хойшилсон гэдэг мэдээллийг бидэнд өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (10)