Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр хоног цагдан хорих 461 буюу хуучнаар ганц худагт эхэлсэн байгаа. Тэгвэл шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчид оролцож байгаа ба шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалагийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцож байгаа юм.Хэргийг сөхвөл, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа билээ. Улмаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг хамтатган шалгаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)