Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван хүний амиар ”арилжаа” хийсэн С.Эрдэнийн яам, “Нийслэл Өргөө”-гийн эздийг АТГ-аар шалгуулахаар болжээ

2014-7-22
0
ЖИРГЭХ
2011, 2013 онд “Нийслэл өргөө” компанийн барилгаас хүн унаж амиа алдсан хэрэг гарч байсан.  Хүний амь эрсэдсэн зөрчилтэйгээс гадна багагүй асуудалтай компанийг  тендерт шалгаруулсан Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам хоёрын  асуудлуудаар НМХГ-аас  АТГ-т хандана гэдгээ мэдэгдлээ .   

     Өнгөрсөн бямба гарагт “Нийслэл Өргөө" компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан харамсалтай мэдээлэл нийгмийг цочроогоод байна.   Одоогоор уг хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, барилгын ажлыг зогсоон шалгалтын ажлыг  эхлүүлээд байгаа юм. 

Ер нь манай улсад сүүлийн жилүүдэд барилгын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй осол хэргүүд ихээр гарах болсон.  Үүнээс болж ид хийж хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуус алтан амиа алдсаар байгаа нь нууц биш. Амьдралаа авч явахын тулд хамгийн хүнд хүчир ажлуудын нэг болох барилгын ажлыг сонгож ажиллаж байгаа тэдгээр залуусын буруу ч гэж юу байхав. Гагцхүү хүнээр ажлаа хийлгэж байгаа удирдлагууд хариуцлагатай байж, ажилтнаа хохироохгүй байх бүхий л  дүрэм журмыг сайтар мөрдөх учиртайгаа умартдаг ч гол учир оршино.
Medeenii_zurag_680x300_17
Гурван хүний алтан амийг авч одсон дээрх осол ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажлаагүйгээс, ажилчдаа бодоогүйгээс улбаатай юм. Юутай ч энэ ослын асуудал хөндөгдөж эхлэхээр өмнө нь удаа дараа зөрчил гаргаж байсан компанийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам ямар шалгуураар сонгоод авчихав. Чухам ямар учраас архивын зориулалттай цөөхөн давхар барилга бариулах зөвшөөрөл авсан хэрнээ орон сууц болгож олон давхарыг нэмж бариулахаар болов  гээд олон эргэлзээтэй, “но”-той асуудлууд сөхөгдөж эхэлж байна. 

 “Нийслэл-Өргөө” компанийн хэрэг олон асуудал дагуулах нь
Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр  ажиллаж байсан “Нийслэл өргөө” компаниас олон ноцтой зөрчил илэрсэн байна. Тиймээс “Нийслэл өргөө” компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг барилгыг  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар барьж байсан бөгөөд  анхнаасаа төсвийн мөнгөөр орон сууц барихгүй байх ёстой гэдэг зарчмаар орон сууц бус архивын барилга хэмээн барьж байжээ. Гэвч хоёр давхараас дээшээ гэнэт орон сууц буюу нийтийн байр болон хувирсан албаныхан хэлж байна.  Чухам ямар учраас архивын барилга, нийтийн байр болж хувирсан нь одоогоор тодорхой бус байгаа юм. Тиймээс зарим иргэд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхныг энэ тал дээр мэдээлэл өгөхийг шаардаж эхлээд байна.
 30415ddebc60a42cbig
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын ажилтнууд энэ хэрэгт холбоотой юу?
Бүр тодруулбал,  “Нийслэл Өргөө” компани нь зөвшөөрлөө архивын барилга гэж авсан ч орон сууц барьж байсан гэх мэдээллийг НМХГ-аас өгсөн юм. Мөн анх 10 давхар барилга барих зөвшөөрөл авсан ч 14 давхар болгож өндөрсгөж  барьсан зэрэг зөрчлүүд илэрсэн  бөгөөд энэхүү асуудал Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгөөний газрын ажилтнуудтай  ч холбоотой байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд онцоллоо.

“Нийслэл өргөө” компани хууль бусаар хоёр ч компанитай гэрээ байгуулсан байжээ
 “Нийслэл өргөө” компани нь яамнаас зарласан тендерт шалгарсанаар уг барилгын ажлыг явуулж байжээ. Гэвч тендерт шалгарсан компани нь туслан гүйцэтгэгч компани авах ёсгүй, зөвхөн өөрсдөө ажлаа гардан гүйцэтгэх ёстой тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тайлбарлаж  байна. Харин “Нийслэл өргөө” компани хоёр ч  компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж зөрчил гаргаж байсан бөгөөд тэдгээртэй хийсэн гэрээ хэлцэл нь ч хууль ёсных биш гэдгийг албаныхан хэллээ.
dfc56100a3fce55foriginal
Амиа алдсан иргэд “Тэгшрэх” компанийн ажилчид байсан гэв
 Амиа алдсан иргэдийн хувьд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Тэгшрэх” компанийн ажилчид байсан юм байна. Цагдаагийн байгууллагаас “Нийслэл Өргөө” компани “Тэгшрэх” компанийн баримт бичигт үзлэг хийхэд тус хоёр компанийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөн хамтарсан гэрээ үйлдээгүй, ажилчдаа ажилд гарахад тухайн компанийн инженерүүд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй болох нь тогтоогдсон байна.

МХЕГ: Бороотой үед барилгын ажлыг хийж, аюултай орчинд ажлуулсанаас болж хүмүүс амиа алдлаа
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тус барилга нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын наад захын дүрэм журмыг барьж ажиллаагүй нь тодорхой болжээ. Өндөрт ажиллах хүмүүс хамгаалалтын бүстэй, малгайтай байхаас гадна хамгийн гол нь хашлага бэхэлгээтэй байх ёстой байсан байжээ. Амиа алдсан ажилчид зөвхөн бүстэй л  байсан байна. Мөн цас бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад энэхүү барилгад ажиллаж байсан хүмүүс бороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зэрэг зөрчил илэрсэн гэж НМХГ-аас мэдээлсэн юм.

Мэргэжлийн хяналтаас “Нийслэл өргөө” болоод Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамыг АТГ-аар шалгуулна гэв
2011, 2013 онд “Нийслэл өргөө” компанийн барилгаас хүн унаж амиа алдсан хэрэг гарч байсан. Энэ мэт хүний амь эрсэдсэн зөрчилтэйгээс гадна багагүй асуудалтай компанийг  тендерт шалгаруулсан Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам, "Нийслэл өргөө" хоёрын  асуудлуудаар НМХГ-аас  АТГ-т хандана гэдгээ мэдэгдлээ .    

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Zochin (103.26.193.8)
    Нийслэл Оргодол чинь орондоо баригдсан бух банкуудад хоронгоо барьцаалсан гэсэн мортлоо ямар ч тендерийг амархан авдаг оорийн ажилчин бараг байхгуй гэдэг барьсан барилгууд нь бугд чанар муутай гэдгээрэй нэртэй юм билээ.Олон хунийг аав руу хам хэрэгтэн болгон чирэндээ!Шалгасан шиг шалгах хэрэгтэй.Хуулийн байгууллагын хамсаатан ар талыг нь даадаг хамсаатангуудад нь анхаарал тавьж шалгах нь зуйтэй.АТГ
    2014 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.23.51.12)
    shan garchig bna
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.19)
    Erdenee bol jinxene xogiin nobsh, adgiin xulgaich shuu dee.
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.24)
    Эрдэний хүмүүс жилийн өмнө хэн орохоо аль хэдийнээ хуваарилаад авсан гэсэн. Хүн аймаар хүмүүс
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    baliar zavaan yumnuudiig hunii amiar togolsoniih ni toloo yl avahiig ni harah yumsaan
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    doorh setgegdel bichsen hunii mash zuv
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • зочин (103.26.193.18)
    Гүйцэтгэгч байгууллагын буруу болж хариуцсан даамал гэж юү ч мэдэхгүй жоохон залуу буруутан болоод л өнгөрөн дөө.Өмнөх барилгын золгүй явдал дээр буруутан болоод яллагдсан.Гол буруутан захирал нь ямар ч хариуцлага хүлээдэггүй.Одоо төр засаг өөрөө ч бас хариуцлага хүлээдэг болмоор байнаа!!!
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • луйварын аргаар орон сууц (49.0.133.249)
    Энэ эрдэнэ ч буруутай юм байна. Ажилчид нь осолд өртсөн компаниудын эздийг хүн алсан зүйл ангиар ялладаг болсон цагт иймэрхүү осол дахиж давтагдахгүй. Хэрэв манай хуулийнхан аргалаад өнгөрдөг явдлаасаа салж чадвал барилгын салбарт осол гарахгүй. Хатуу шийтгэдэг болое. Бүү өрөвд.
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • zochin (103.26.193.9)
    Niislel urguugiin Ganzorigig ATG tender xauuldan avsan tatvat tulugchiin mungiig idsen tenderiig avch zardag gej shalgaad baisan yasan be bas l xaxuul uguud xereg n zamxarav uu... usnaas xuurai gardagaaraa garshsan luivarchin daa,xunii amy terend yuch bish busdad buruu doxood l mungu shidexed gemgui buruugyi .bn doo
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Zochin (103.23.51.12)
    Buteen baiguulalt hiij baigaa humuusee shorond hiih yumdaa
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • lhamaa (112.72.13.168)
    Niislel Urguu urd ni bas 2 ch hunii amiar togloson shuu dee. Tendereer naimaa hiideg bas ch luiwarchin Ganzorigiin compani shuu dee. Shorond orson shalgasan geed bsan ingeh geed l ard tumniig muljij togloj bn shuu dee. Bidnii tatwariin munguur ih togloj bgaa hun.Shorond hataahaas umnu muniig ni garguul
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Сангийн яаманд (103.9.90.148)
    төрийн төсвөөс санхүүждэг ямар байгууллага нь ингэж орон сууц бариулдаг. ямар нь үйл ажиллагааны зардал нь цалингаас хэтрэхгүй байдгийн болоо.
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • irgen (202.179.20.130)
    erdene guai arai dendej bgaam bishuuu ain hariutslagaaa uurdee odooo
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    Erdene oron suuts bariulj baisan yum bish uu
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • oron suuts (103.26.193.3)
    oron suutsnii barilga yum bish uu. Ediin zasgiin hugjliin yaam Town House bariulj baigaa geh yum bilee, unen bolovuu
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.193.11)
    NIISLEL URGUU CHINI JINHENE MERGESHSEN LUIBARCHID SHUU DEE ARD OLNOO BUS AMIA BODSON ADGIIN AMITDIIG DEED TENGER GESGEEH NI UNEN GEDGIIG LUIBARCHID HEZEE OILGONO DOO
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • нагий (203.91.116.34)
    анх баригдахад орон сууц гэж ярьж бсан,/ажилчид н/
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • анхаа (203.91.116.34)
    10давхар архивын гэж юу байхав дээ,оронсууц бариулж бга н үнэн шалгуулах хэрэгтэй
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • gyhgg (203.91.116.34)
    эрдэнэ архив нэрээр орон сууц бариулж бга юм аа
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (118.70.170.139)
    Яана даа, явж явж монголчуудын хэнэггүй, хайрамжгүй зан ариншин аминд нь хүрэх юм даа. Хэзээ нийгэмшиж, ухаан сууна даа.
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    20 цаг 49 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    21 цаг 40 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    21 цаг 42 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    21 цаг 57 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    22 цаг 4 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Уржигдар 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    2026-11-20
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    2026-11-20
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    2026-11-20
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    2026-11-20
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2026-11-20
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2026-11-20
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    2026-11-20
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2026-11-20
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    2026-11-20
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    2026-11-20
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    2026-11-20
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК