Айлын гал голомтыг уландаа гишгэж, орон байраар нь луйвар хийдэг
этгээдүүд олширч байна гэх хардлага нийгэмд бий болоод байна. Өөрөөр
хэлбэл, зээл чөлөөлөх нэрийн дор хуулийн дагуу юм шиг хэрнээ
ёсзүйгүйгээр иргэдийг мэхэлж хөрөнгөждөг “гарууд” цөөнгүй байгаа нь
саяхан болсон нэгэн үйл явцаас тод томруун харагдлаа.Тэд хүний итгэлийг олохдоо амархан. Гэвч цагаа тулахаар “хүний арьс нөмөрсөн араатан” мэт хайр найргүй цөлмөж оддог. Энэ байдлыг хууль шүүхийнхэн даваргасаар байх уу?. Эсвэл хуулийн дагуу нэрийн дор тэдний гар, хөл болцгоосон байдаг уу?
Ганцхан жишээ дурдахад л , ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү хөгшин ээж, хэдэн дүү нартайгаа амьдардаг Д.Батдэлгэр гэгч эмэгтэйг залилж, орох оронгүй болгожээ.
Д.Нямхүүгийн хууль бус үйлдлээс болоод Д.Батдэлгэр гэгч эмэгтэй дүүгийнхээ, ээжийнхээ байрыг алдсан гэдгээ хэлж, хууль хяналтынхны шийдвэрийг эсэргүүцэж судсаа хүртэл ханаж явна. Нэгэнт өөрийгөө ч өрөөлийг ч орон гэргүй болгож, амьдрах итгэлгүй болсон энэ эмэгтэйгийн дараагийн алхам амиа золиослох гэнэ. Тэрбээр энэ талаараа өнөөдөр мэдээллээд энэ сарын 10-нд шударга бус байдлын эсрэг амиа золиослохоо мэдэгдэж гэрээслэлээ олон нийтэд дэлгэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (6)