Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүхэл бүтэн хоёр сумын газар нутгийг шатаасан буруутай компанийн нэрийг яагаад нууцалж байна вэ?

2014-10-22
0
ЖИРГЭХ
Нэг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар зэрэг хэд, хэдэн сумын газар нутаг бүхэлдээ шатчихаж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын Тариа бригад, Эрдэнэцагаан сумын Ац, Дэлийн гол, Өгөөмөр, Хөлийн толгод, Гурван шанд, Далантав, Сэнж мандалын хөндий, Зүүн нүхт, Буян-өндөр, Сайхан Уул гээд бараг бүх газар түймэрт автсан гэх мэдээлэл байна.
    Нэг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар зэрэг хэд, хэдэн сумын газар нутаг бүхэлдээ шатчихаж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын Тариа бригад, Эрдэнэцагаан сумын Ац, Дэлийн гол, Өгөөмөр, Хөлийн толгод, Гурван шанд, Далантав, Сэнж мандалын хөндий, Зүүн нүхт, Буян-өндөр, Сайхан Уул гээд бараг бүх газар түймэрт автсан гэх мэдээлэл байна. Мөн олон айл гэр орон, мал идээгээ галд алджээ. Цаашилбал  бага насны хүүхэд галд өртөж аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүхбаатар сумын уяач Ө.Хангай гэхэд л галд хоёр гэрээсээ гадна мал хөрөнгөө тэр чигээр нь алдаж ганц дээлээ нөмөрч үлджээ. Харин цөөхөн хэдэн малтай үлдсэн айл нь малаа бэлчээрлүүлэх газаргүй болж. Учир нь малын бэлчээрүүд бүхэлдээ шатсан байна. Адаглаж хамар хатгах өвс тэдэнд алга.  Иргэд бэлчээртэй газар руу нүүх гээд ч боломжгүй байгаа гэнэ. 

Гал алдсан компани нь Сүхбаатар сумын Тариа бригадаас хойш орших Уушгийн талбайд рапс тариалсан байна. Тэгээд малд хортой гэх рапсынхаа ишийг шатааж байгаад гал алдсан аж. Тариа бригадын иргэдийн хэлж буйгаар тус компани нь Уушгийн талбайн 5000 га-д тариа тарьсан гэнэ. Мөн ижил 5000 га газарт нь рапс тариалах зөвшөөрлийг хүсчээ. Харин сумын удирдлагууд тус компанид зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн дээрх 5000 га газарт  рапс тариалсан байна.

Уг нь сумын удирдлагууд тус газрыг дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөж байжээ. Тэгтэл дээрх компани “том толгой” гаргаж зөвшөөрөлгүй рапс тариалсаны үр уршигийн үрээр өнөөдөр олон айлыг гэр орон эд, хөрөнгөөс нь салгалаа. Нөгөөтэйгүүр рапс тариалсан газрын хөрс нь үржил шимгүй болдог учраас дахин ашиглагддаггүй гэж нутгийн иргэд хэлж байна. Малчид хэлэхдээ “Рапс тарьсан газрыг дахин ашиглах боломжгүй байдаг. Хятад үрийн рапс тарихад гурван жилийн дараа гэхэд л энэ газар ашиглагдахгүй болно. Тэгтэл дээрх компани өөрсдийнхөө газарт рапсаа тариалаагүй мөртлөө бусдын дуудлага худалдаагаар зарах гэж байсан газарт зөвшөөрөлгүй рапс тариалаад түүнийгээ шатаах гэж байгаад олон айлыг хоморгож орхилоо” гэв.

Гэтэл хэргийн эзэн компанийн нэрийг Сүхбаатар сумын засаг дарга олон нийтэд зарлахаас цааргалаад сууж байна. Ер нь тус компанийн мэдээлэл тас нуугдмал байдалтай байгаа бөгөөд нутгийн малчид ямар нэртэй компани ирээд рапс болон тариа тариалсаныг огт мэддэггүй байна. Харин нэрийг нь мэдэж буй Сүхбаатар сумын засаг дарга компанийн нэрийг олон нийтэд зарлахаас татгалзаж буй нь тус компанийн нөлөөнд оров уу гэх хардлагад хүргэж байгааг нуух юун.
 
Ямартай ч сумын засаг дарга “Бид нөгөө компанидаа нэрийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлалаа шүү” гэж мэдэгдэж байж болно гэсэн тайлбарыг хийж байна.

Юу ч болсон  өнөөдөр том “толгой”-той тус компанийн үрээр хоёр ч сумын газар нутаг бүхэлдээ шатаж цаашилбал олон айл мал идээ, гэр орноо галд алдаад байна. Бид галд хохирсон хохирогчтой холбогдож энэ талаар тодруулахад “Онцгой байдлынхан энэ хавиар явж л байна. Гэхдээ иргэдтэй уулзаж барьсан зүйл алга. Бид яаралтай хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Түймэрт өртсөн бэлчээрийн нөхөн төлбөр гээд 1-3 сая төгрөгийг өгдөг гэнэ. Тэр бол бидэнд хамаагүй. Хамгийн гол нь гал алдсан компани биднийг гэр оронтой болгох ёстой. Бид бол малаа нэхэхгүй байгаа. Монгол хүний зан гэж байна. Бусад айлууд маш хүнд нөхцөлд байхад бид малаа идээ гэж хэлээд яахав. Хамгийн гол нь гэр оронтой болгож өгмөөр байна” гэсэн юм.

Одоо ч галыг бүрэн унтрааж дуусаагүй бөгөөд унтраасны дараа ОБГ-аас гардаг албан ёсны дүгнэлтүүд гарах нь тодорхой. Гэхдээ дээрх компанийг гал алдсаныг нь олон хүн мэдэж байгаа учир хэргийн эзэн тодорхой болсон  гэсэн үг. Гэтэл хөхөө өвлөөр хөдсөн дээлнээс өөр зүйлгүй үлдсэн иргэдийн хохирлыг яаралтай барагдуулах тал дээр Сүхбаатар сумын удирдлагууд ажиллах ёстой байдал буруутай компанийн нэрийг нууцалж буй нь ямар учиртай вэ? Мөн бусдын газар нутаг дээр дураараа рапс тарьчихаад түүнийгээ өчнөөн айлын гэр орон мал идээтэй хамт шатаасан компанийн нэрийн ард хэн байна вэ?

Бид тус компанийн нэрийг удахгүй ил болгож олон нийтэд зарлах болно.

Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • za harj l baiya (188.64.247.13)
    eh oron ed hurungu shataagaad duusan avimhachdad . yaj tseerlel hvrteehiig ni harii . sanaandgvi baidlaas geed tensrvvlj . ard tvmnii tonson hurungnuus ni .butsaaj avsan nertei ungrunu shvvv . har numrug numursemun shulamnuudiin shvvhiig hartsgaaaya
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    7 цаг 7 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    7 цаг 58 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    8 цаг 0 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    8 цаг 15 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    8 цаг 22 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК