Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Батчимэг: Би олон боломжийг орхиж Монголдоо ирсэн

2014-12-09
0
ЖИРГЭХ

    10834019_759336274102414_631549291_n1Салбартаа тэргүүлэн шинийг сэдэж  яваа  залуу манлайлагчдын нэг,   хийж бүтээх ирмүүн хүслээр дүүрэн нийгмээ эерэгээр өөрчлөхийг зорьж яваа нэгэн бүсгүйтэй бид ярилцлаа.  Түүнийг “Улс төрд шинэ манлайлагч ” зорилтот тв төслийн шилдэг оролцогч Агваандоржийн Батчимэг  гэдэг.   33 настай,   мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “Новасофт” компанид судалгааны алба тэргүүлэн ажилладаг.  Гурван хүүхэдтэй,  залуу гэр бүлийн эзэгтэй.  Нийгмийн хөгжил  хүмүүсийн ухамсар,  хандлагаас хамаарах  бөгөөд  үүнийг  эерэгээр өөрчилж чадвал хөгжилд хөтөлнө хэмээн  дэвшүүлж буй шинэ шийдлийнх нь талаар голчлон ярилцлаа.   

Та БНСУ-д хэрхэн суралцсан болон  Монголдоо эргэн  ирсэн тухайгаа ярьж өгнө үү?

Би БНСУ-д долоон жил сурч, амьдарсан. Доктрантын шалгалтуудаа амжилттай өгч диплом бичих эрхээ аваад 2011 онд OpenSnS нэртэй Солонгостоо  мэдээллийн технологиийн салбарт  нэр нөлөөтэй  ХХК-д  ажилд орохоор  20 гаран Солонгос залуустай өрсөлдөн тэнцэж байсан. Энэ ажилд ороод  хэд, хэдэн олон улсын хуралд байгууллагаа төлөөлөн оролцсон нь надад олон сайхан дурсамж,  туршлага болон үлдсэн. Тухайн үед 2015 он хүртэл БНСУ-д ажиллаж, амьдрах виз гэр бүлээрээ авсан байсан. Гэсэн хэдий  ч “ Би эх орныхоо төлөө сурсан,  эх орныхоо төлөө ажиллах нь зүйтэй юм”  гэсэн  бодолд хөтлөгдөн  нэг л өдөр шийдээд бүх боломжуудыг орхин Монголдоо 2012оны 12 сард ирж байсан. Хүйтэн жавар,  утаа униар гээд  бүгд л бараан санагдаж байлаа. Гэхдээ эх орон минь учраас хурдан дасаад эрч хүчээр дүүрэн  ирээдүйгээ харж  эхэлсэн.

Та ер нь нийгэм олон нийтийн ажлын ямар туршлагатай вэ?

БНСУ-д суралцаж байх хугацаандаа Солонгос оюутнуудтай хамтран Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг  дэвсгэрт сайн дурын ажил хийдэг байсан.  Тус хороонд  эмзэг бүлгийн хүүхдүүд, настай хүмүүс олон байдаг. Тэдэнд витамин,  хувцас хичээлийн хэрэгслээр туслаж,  хичээл, сургалт явуулдаг байсан юм. Энэ ажил маань өргөн  хүрээ хамраагүй  ч  багахан ч гэсэн үр дүнтэй ажил болдог байсан гэж боддог.

Төсөлд  чухам яагаад оролцох болсон бэ?

Нэг орой twitter-т “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд “Надад шийдэл байна” нэртэй эсээ бичиж, оролцох  урилга ирсэн байсан. Би ер нь энд тэнд явж байхдаа энийг нь ингээд нэг өөрчилчих юмсан гэсэн олон бодол төрдөг.  Тэдгээрээс  нэгийг нь сонгон эсээ болгон бичээд төсөлд явуулсан юм. Ингэж  дотроо байгаагаа уудлан бичихэд сэтгэл нэг л хөнгөрдөг юм билээ. Тэгээд нэгдүгээр шатанд тэнцсэн байсан. Хоёрдугаар шатанд маш их бэлдсэн.  Шөнө нойргүй суун хэд хоног олон юм судлаж,  их хүчин чармайлт гаргасны ачаар дараагийн шатанд бас тэнцсэн.

-Таны санал болгосон шийдэл энгийн юм шиг хирнээ өвөрмөц санагдсан?

Миний гаргасан гол санаа бол  иргэдийн ухамсрын түвшинг өөрчлөхгүйгээр  хөгжил ярих нь  зөв үү? гэсэн асуултанд хариулт өгөх шийдэл юм. АНУ-д  “Advertising council – public service announcements” ашгийн бус байгууллага, БНСУ-д “Korea Broadcast Advertasing Corp”. Японд “AC Japan” нэртэй олон нийтийн төлөөх сурталчилгааны албууд байдаг. Яг ийм албыг Монголд байгуулах нь зүйтэй юм.  Энэ алба нь нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг хөндсөн богино хэмжээний сурталчилгаа тогтмол хийж,  олон нийтэд цацдаг. Нэг жишээ нь 1998 онд Америкт  согтуугаар  машин жолоодох явдлын эсрэг сурталчилгааг үр дүнтэй цацсанаар ийм гэмт хэргийн тоо багагүй хувиар бууруулсан байдаг юм билээ. Бид Монголынхоо нийгэмд тулгамдаад байгаа асуудлын шийдлийг харуулсан сурталчилгаа явуулж иргэдийнхээ буруу зуршил, хандлагыг өөрчлөх боломж байна.  Өнөөдөр ТВ сувгууд ямар ч хяналтгүй ажилладаг. Танин мэдэхүй, хүний хөгжил, ухамсарт нөлөөлж,  хүүхэд залуучуудад мэдлэг түгээх  зүйл маш дутмаг байна.  Аллага хүчирхийлэл, бэлгийн замбараагүй  амьдрал  буруу зуршилд хүүхэд, өсвөр үе, залуусыг уруу татсан  зүйл ихээр гарч байна.  Энэ бүхнийг зохицуулах залруулахын тулд ийм алба байгуулъя,  хүүхэд багачууддаа  хүргэж байгаа мэдээлэлд  хяналт  тавихыг санаачилсан юм.

-Харин яаж?

-Нийгэмд тулгамдсан асуудлуудыг хөндөн нийгмийн сэдэвтэй сурталчилгаа хийнэ. Бусад орнуудад ийм үйл ажиллагааг ТББ-ууд  бусад эх үүсвэрийн хандив тусламжаар санхүүжүүлэн зохион байгуулдаг. Харин Солонгост Засгийн газар нь дэмжлэг үзүүлдэг. Тэгээд тэд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжин дахь самбарыг хүртэл ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг маш том салбар байдаг. “Та хогоо битгий хаяарай”, “Та өнөөдрийг үр дүнтэй өнгөрүүлж байна уу?” гэх мэт энгийн мэссежийг маш идэвхтэй хэлбэрээр хүргэж хүний хандлага,  алхмыг өөрчлөхөд нөлөөлж чаддаг. Ийм л аргаар нийгэмд зөв өөрчлөлтийг авчирмаар байна. Цаашаа зөвлөх үйлчилгээ гэх мэтээр өргөжинө. Би Монголчууддаа итгэдэг. Бид нэгдвэл яриад байгаа хөгжлийнхөө төлөө хамтран нэгдэж, ухамсар, хандлагааөөрчилж чадна. Үүнд ганцхан түлхэц болохуйц санаа, цөм бий болгох хэрэгтэй гэж  харж байна.

Таны энэ төслөөс хүлээж байгаа хүлээлт юу вэ?

Энэ төсөл хувь хүн талаас нь бүх оролцогчдоо маш их хөгжүүлж байгаа  нь надад таалагдаж байгаа. Энд оролцож байгаа бүх залуус өөрийн салбар бүртээ  их зүйлийг бүтээнэ гэсэн хүлээлт надад байна.

Танд төслийн явц ямар санагдаж байна? Сая гэхэд л та гуравдугаар шатны  хасалтаас гарч ирлээ.

Төсөл ерөнхийдөө гэнэтийн зүйлээр дүүрэн байгаа нь их  сонирхолтой, хүч сорьж байгаа. Ер нь ийм том хэмжээний төсөл зохион байгуулсан хүмүүстээ маш баярлаж байна. 90 залуусыг нэг дор цуглуулж чиглүүлж байгаа нь маш том хэмжээний  ажил юм.

Цаашид өөрийгөө улс төрч гэж харж байна уу, эсвэл нийгмийн хандлагыг өөрчлөгч гэж төсөөлж байна уу?

Улс төрч гэдэг эх орон, иргэдийнхээ сайн сайхны төлөө өөрийгөө зориулан золиослож чаддах  хүнийг хэлдэг гэж ойлгодог. Барагтай хүний хийж чадах ажил гэж бодохгүй байна. Гэхдээ би өөрийгөө боловсруулж, хөгжүүлээд хүчээ үзэхэд бэлэн. Харин улс төрд гараад миний нөлөөл бага,  үнэхээр нийгэм улс орныхоо хөгжилд сайн үр дүн гаргаж чадахгүй бол өөрийнхөө саналаар огцроод ТББ-аа байгуулан бодитой, үр өгөөжтэй ажил хийнэ. Би амьдралаа эргээд харахад үр хүүхэддээ бахархаад хэлэх хийсэн бүтээсэн  зүйлтэй байхыг л хүсдэг.

Ярилцсанд баярлалаа.  





0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.33.166)
    одоо буц буц.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Уржигдар 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК