Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баварийн парламентад улстөрч, хуульчид л суудаг юм байна

2014-12-28
0
ЖИРГЭХ
Бид Мюнхэн хотоос  автобусаар замдаа гарч  бага  зэрэг  замын  түгжрэлд  орсон ч 80 гаруй км зайтай байх олон улсын сургалтын төвд хоёр цаг 30 минут хэртэй хугацаанд  явж очив.  Биднийг  тус  төвийн  ажилтан Дирк Рогалски,  орлогч  захирал С.Гарайс  нар  угтан  авч  сургалтын төвийн  талаар  танилцуулж, хүн  бүрийн  байр, хоол унаа маршрут цагийн хувиарийг гарган, зааварчилгаа  өгөв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн бичсэн аян замын тэмдэглэлийг та бүхэндээ хүргэж байна.   

Бидний  хэдэн нөхөд Жорж С.Маршалын нэрэмжит Европын Аюулгүй байдлын сургалтын төвд  УИХ-ын гишүүдэд зориулсан тусгай хөтөлбөрт семинарт  оролцохоор  энэ  сарын 8-ны  өдөр“Аэрофлот”-ын нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

    Зардал  мөнгийг  нь цаад улсаас даасан энэхүү семинарт УИХ-ын гишүүн, Аюулгүй  байдал, гадаад  бодлогын байнгын хорооны дарга  Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, АБГББХ-ны ахлах  зөвлөх, бригадын генерал Ц.Сосорбарам болон Д.Дэмбэрэл даргын бие хамгаалагч Д.Тулга нар  багтлаа.

    ХБНГУ-д айлчилж байгаа УИХ-ын дэд дарга Л.Цог Мюнхен хотоос  бидэнтэй нийлэв.

    Бид Мюнхэн хотоос  автобусаар замдаа гарч  бага  зэрэг  замын  түгжрэлд  орсон ч 80 гаруй км зайтай байх олон улсын сургалтын төвд хоёр цаг 30 минут хэртэй хугацаанд  явж очив.  Биднийг  тус  төвийн  ажилтан Дирк Рогалски,  орлогч  захирал С.Гарайс  нар  угтан  авч  сургалтын төвийн  талаар  танилцуулж, хүн  бүрийн  байр, хоол унаа маршрут цагийн хувиарийг гарган, зааварчилгаа  өгөв.  Төстэй  үйл  ажиллагаа  явуулдаг нийттаван төв  байдаг  бөгөөд энэ төвийгАНУ-аас ХБНГУ-тай  хамтарч байгуулжээ. Зүүн Европ болон төв Ази, Арабын нилээд олон  орныг  хамруулан сургалт явуулдаг юм  байна.  Манай улсын хувьд  Ази номхон далайн төв буюу Хавайн аралд байрлах төвд хамрагдах учиртай Жорж Маршалын олон  улсын сургалтын  төв  нь англи, орос хэл  дээр  сургалтаа  явуулдаг  тул  манай  улсыг  энэ  төвд  урьсан  гэнэ.  Өмнө нь манай батлан хамгаалах, хууль цагдаагийн  байгууллага, УИХ,  төрийн  байгууллагаас  олон  хүн очиж  ирж  сургалтад  хамрагдсан юм  байна. 
Group Print
    Энэ удаа тус төвд манайхаас Зэвсэгт хүчний жанжин штабын гадаад хэлний мэргэжилтэн, хошууч Ч.Тунгалаг ”Гадаад хэлэнд тавигдах шаардлага” сэдвээр,Батлан хамгаалах их сургуулийн холбоо,  мэдээлэл технологийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа  М.Золзаяа “Кибер аюулгүй  байдал”  сэдвээр суралцаж байна.

    Энэ  төв  Артилери, Шеридан гэсэн хоёр баазаас бүрддэг  бөгөөд  бид Шеридан баазад  байрлаж сургалт семинараа эндээ  явуулах, харин хоол болон бусад үйлчилгээгээ Артилери баазад авахаар  болсон юм. Цагийн  зөрүүнээс  болоод  бүгд  өглөө эрт 05.00 цагт босов. 07.15 болоход бидэнд үйлчлэх хоёр микро автобусаар Германы  армийн түрүүч Д.Жустте, Н.Буттке нар ирэв.  Бид хоёр, гурван  минутын  дараа гарч ирэхэд  жолооч  залуучуудын  нэг нь “Хоёр минут  хоцорсон  цэргийн  албан  хаагчид танайх ямар  арга  хэмжээ  авдаг  вэ? гэж асууж байна. Цагийг ингэж баримталдаг улс юм. Бид ч түүнээс  хойш тогтсон цагийн хуваарийн дагуу бүхий л үйл ажиллагаанд  оролцож явлаа. 

    Ингээд хотхоноос гарч эргэн тойрон орчинтойгоо танилцлаа. Альпийн нурууны сүрлэг уулсын дунд байгалийн өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм. Хоёр талаараа өндөр уулс бүхий багахан хөндийд орших энэ хотод  өглөөний нар эгц  цавчим хадат өндөр цаст уулын  оройд  тусах нь нэн үзэсгэлэнтэй гайхам байв. Өглөөний цайнд тус сургалтын төвийн дэд  захирал  С.Гарайс  хамт  байлаа. Свен Гарайс нь доктор профессор, философич хүн юм. Тус төвд  2011 оноос ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь Гамбург хотын Бундесверийн академид ажиллаж  байжээ. Хятадын үндэсний Батлан хамгаалах их сургуультөгсч, Бээжинд суугаа  ХБНГУ-ын Элчин сайдын яаманд цэргийн атташегаар хэд хэдэн удаа томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр Монголд 12 удаа ирж байсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сард дахин ирэх гэнэ. Түүний  бидэнд танилцуулснаас үзвэл Гармиш хотод 26 мянган хүн  амьдардаг.  Энэ  бүс нутагт ямар нэг  аж  үйлдвэрийн  ажиллагаа  огт  явагддаггүй.  Аялал  жуулчлал  их  хөгжсөн, хүмүүс  хөдөө  аж  ахуй, фермер, худалдаа  үйлчилгээ  эрхлэн  амьдардаг ажээ. Ер нь эндхийн хүмүүс их хөдөлмөрч ажилсаг бас дээр нь эдийн засгийн ухаан сайтай, аж ахуйч, гэр бүлийнхээ ажил бизнест 10 настай хүүхдээс эхлээд  азай  буурлууд  нь  бүгд оролцдог гэнэ. Үнэхээр ч бидний орсон  нэг  жижиг  дэлгүүрт  80 их гарсан болов уу гэмээр  эмээ эелдэгээр  хүлээн  авч  үйлчилж  байсан. Хоёр  талаар  орших  сүрлэг  уулсын  нэгийг  нь Альпшпитце, нөгөөг нь Крамершпитце гэдэг ажээ.

    Альпшпитце ууланд өвлийн спортын баазууд байрлах ба өндөр уул руу татсан өргүүр, дүүжин татлагууд, зассан цанын замууд ил харагдана. Харин Крамершпитце уул нь далайн түвшнээс арай  дор орших бөгөөд хад цохио, цасан бүрхүүл бас нэлээн ой мод ногоон бүрхүүлтэй ажээ. Энд уулын аяллын баазууд байрлах ба эдгээр  аяллын замаар яваад ирэхэд бүтэн 24 цаг зарцуулна  гэнэ.  Сургалтын төвийн хоёр  баазын  дундуур уулын  түргэн урсгалт гол шуугин урсах нь бас л үзэсгэлэнтэй.

Тогтсон цагийн хуваарийн дагуу 08:45 цагт үндсэн семинар  эхэллээ. Семинарыг нээж сургалтын төвийн дарга  АНУ-ын армийн дэслэгч генерал Кит Дайтон, ”Би олон улсын аюулгүй байдлын сургалтын төвийн захирлаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна.  Армид 40 жил алба хаасан. Энэ удаагийн сургалтад бид их анхаарал тавьж байгаа.  Та бүхний тавьсан хүсэлтийн дагуу  зохион байгуулж  байна.  Үндэсний  аюулгүй  байдлын  бодлогын  талаар  олон  улсын  түвшинд болон тухайн оронд тулгарч буй авлигын асуудал гээд олон чухал сэдвээр  манай  багш  нартай, мөн уригдсан  хүндэт профессор, мэргэжилтнүүдтэй та бүхнийг нээлттэй илэн далангүй, ажил хэрэгч ярилцлага өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол бол асар их түүхтэй, ирээдүйтэй сайхан орон шүү гэсэн юм.

Семинар хоёр өдрийн турш үргэлжлэв. 08.00-18.00 цаг хүртэл үргэлжлэх уг семинарт “Үндэсний аюулгүй байдлын бодлого ба парламентын үүрэг АНУ-ХБНГУ-ын жишээн дээр” лекцийг доктор Свен Гарайс, доктор Мэттью Роудз нар, “Зэвсэгт хүчинд тавих парламентын хяналт, Германы парламентын Омбудсмен алба” сэдвээр н.Фриц Гюнтер, “Парламент ба авлигын эсрэг тэмцэл” сэдвээр доктор Вальбона Зенели, “Парламент ба зэвсэгт хүчнийг ашиглах” сэдвээр  Германы парламентын гишүүн асан н.Жорж Тиссен, “Хууль хүчний байгууллагад тавих парламентын хяналт” сэдвээр Бундестагийн социал демократ фракцийн Улс төрийн зөвлөх Стефан Юккер нар илтгэл тавилаа. Тэд Монгол орны талаар нарийн мэдээлэл судалгаатай, үүн  дээрээ  тулгуурлаад  Германы болон бусад оронтой харьцуулан ярьж байлаа.Тухайлбал, Доктор В.Зенели:  Саяхан танай улсад Стэнфордын их сургуулийн нэр хүндтэй эрдэмтэд болох Ф.Фукуяама, Ларри Дайманд, Стивен Краснер нар урилгаар очсон. “Та  бүхэн уулзалт ярилцлагад  оролцсон байх. Танай  2006 онд  баталсан  “Авлигын эсрэг хууль”-д гадаадын хөрөнгө оруулалт, үндэстэн  дамнасан компаниудын асуудал огт тусгагдаагүй” гэж цохон  дурдаад,“Танай  улсад  орсон  гадаадын  хөрөнгө оруулалтыг нэг хүнд  хувааж тооцвол 5444ам.доллар болж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох орлого 3770 ам.доллар болно.Тэгэхээр зөрүү 2000 шахам доллар нь оффшор бүсэд танай улстөрчдийн дансанд байх магадлал бий” гэсэн анхаарал татсан дүгнэлт хэлсэн. “Оффшор бүсэд 18 мянган  аж ахуйн нэгж, хэдэн зуун банк байгуулсан бөгөөд тэнд 10 триллион ам.доллар эргэлдэж байдаг” гэв. Түүний хэлснээр, дэлхийд жил бүр авлигад 2.6 триллион доллар зарцуулж байгаа гэнэ. Авлига ихтэй улс орнууд боловсролын салбараас илүүтэй дэд бүтцэд их хөрөнгө оруулдаг бөгөөд энэ нь авлигын ашиг сонирхолтой холбоотой байдаг аж. Авлига  өсөх хүрээгээ  тэлэх болсон хэд  хэдэн  үндсэн шалтгаан бий гэнэ.

Нэгдүгээрт, хүйтэн дайн төгсгөл болж даярших үйл явц түргэссэн, олон улс оронд өмч хувьчлал эрчимтэй  явсан. (Одоогоор  50 мянга гаруй аж ахуйн нэгж, хувьчлагдаад байна)

Хоёрдугаарт, бүс нутгуудад байгалийн баялгийн шинэ, шинэ  нөөц эх үүсвэр нээгдэх болсон. Үүнийг дагаж олон улсын үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа оролцоо нэмэгдсэн.

Гуравдугаарт, БНХАУ дэлхийн эдийн засагт том байр суурьтай оролцох болсон

Дөрөвдүгээрт, оффшор бүсүүд бий болсон зэрэгтэй холбоотой гэнэ.

Манай улсад намуудын, ялангуяа сонгуулийн  үеийн авлига их байгаа. Авлигын тухай эх сурвалжийг хаанаас  авч  болох тухай, мөн  энэ  жилийн  олон  улсын  судалгааны  байгууллагаас  гаргасан  дүнгээр манай улс  175 орноос  80 дугаар  байрт  орсонд  эргэлзэж байгаагаа Ц.Оюунбаатар гишүүн илэрхийлж, хариулт хүсэхэд  доктор В.Зенели: “Энэ шалгаруулалт төсөөлөл  бөгөөд туйлын үнэн гэж үзэхгүй. Гэхдээ олон улсын байгууллага энэ  дүнг гаргахдаа 13 шалгуур  үзүүлэлтээр  авч  үздэг.  Бас  Дэлхийн банк,  НҮБ гэх мэт олон  байгууллагын  дүгнэлтэн  дээр  тулгуурладаг. Авлигыг бууруулах сүүлийн үеийн стандартыг тусгасан, хууль эрх зүйн  орчныг  бий  болгох, авлигаас  урьдчилан  сэргийлэх ажлыг сайн  зохион  байгуулах хэрэгтэй. Аудитын байгууллагын хараат  бус үйл  ажиллагаа,  шударга  бизнесийн  цэвэр сайн  орчныг  буй  болгох,  улс  орны  эдийн  засгийн  тогтвортой өсөлттэй  байх, хүн бүрийн  цалин  орлого  сайн  байх  явдал  чухал”  хэмээсэн  юм. 
Group Print
Бусад сэдвээр тус  төвийн  профессорууд  Бундестагаас  уригдан  ирсэн зочид ярихдаа парламентын дэргэд омбудсмен тусгай комисс томилж, иргэдийн зүгээс ирсэн гомдлын дагуу үйл ажиллагаа явуулдгаас эхлээд парламентын ардчиллын үндсэн зарчмыг хамгаалах, засаглал хуваах онолыг зөв хэрэгжүүлэх, парламент дахь улс төрийн хүчнүүд олонх, цөөнхийн үйл ажиллагааг харилцан хяналт, хариуцлага тэнцвэртэй байдлыг хангахын чухлыг тэмдэглэж байв.

Парламентаас байгуулдаг болон өөрийн бүтэц дэх хяналтын байгууллагууд тухайлбал, Тусгай хяналтын дэд хороо, Батлан хамгаалах  хороо, Аудит, төсвийн зарлагын хяналтын дэд хороо зэрэг бүтэц нь заавал  цөөнхөд  байх ёстой гэж үздэг юм байна.

Бундестагийн гишүүн асан, Батлан хамгаалах хорооны  гишүүн Жорн Тиссен хэлэхдээ: “Бид Англи, Франц улсын  хамгийн сайн жишээг  авч ардчилсан загварыг бий болгосон гэдгийг онцлов.Энэ нь  аль ч улс орон бусад орны сайн жишээн дээр суурилан нийгмийн тогтолцоогоо бүрдүүлж болно гэсэн санал байв. Манай улс бусдын сайн туршлага дээр тулгуурлан өөрийн орны онцлогт тохирсон нэлээд сайн хуулийн систем засаглалын бүтэц тогтолцоог бий болгосон боловч хэрэгжүүлэхдээ хэт туйлширсан  алдаа  завхралыг бий болгосон байна гэж үзэхээр ажээ. Тухайлбал, нэг нам нь олонхи юмуу олон суудалтай болбол дангаараа  хүч түрэн бүх салбарыг улс төрийн нөлөөнд оруулж хяналтын бүх байгууллагаа  өөрийн эрхэнд авч сөрөг хүчин хяналт тавих боломжгүй болгодог, эсвэл парламент дах намууд эвсэн их эвсэл байгуулаад сөрөг хүчингүй, хяналт хариуцлагын тогтолцоогүй болгодог ийм хоёр туйл руу савладаг гаж үзэгдэл манайд бий болсон байна. Энэ нь парламентын төлөвшилд асар хортой болох нь улам бүр тодорхой болж байна. Ямар ч хяналтгүй байгаагийн жишээ төсвөөс гадуур “Чингис”, “Самурай” бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд хэдэн их наяд төгрөг хяналтгүй зарцуулж байгаа юм.

1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондоос илүү  1.9 их наяд төгрөг буюу 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх юанийн своп зээл авсан тухай яригдах боллоо. Өнөөдөр  хууль, хүчний  байгууллагад тавих УИХ-ын хяналтын асуудал Тусгай хяналтын дэд  хороогоор  дамжин хэрэгжихээр хуульчилсан ч УИХ-д тийм бүтэц  зохион  байгуулалтын  чадавхи  сул, ажиллах  журам  байхгүйгээс  урсгалаар  яваа зэргийг тоочиж болохоор байна.

Бид энэ  удаагийн  тусгай  семинарт  оролцсоноор  Герман, АНУ-ын парламент болон холбогдох  байгууллагуудын  туршлага  судалж, улс орныг туйлдуулж буй авлигын асуудал, батлан  хамгаалах, хууль сахиулах, тагнуулын  байгууллагын  үйл  ажиллагаанд парламентаас  тавих  хяналтыг  тодруулан харлаа. Энэ  үндсэн  дээр  Монгол  улсын  Үндэсний  аюулгүй  байдлын  үзэл  баримтлалын хэрэгжилтийг хангах, Батлан хамгаалах шинэчлэлийн  бодлогыг  уялдуулах, аюулгүй  байдлын салбарт тавих парламентын хяналтыг  боловсронгуй  болгох, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар гадаад орны  туршлагаас  тодорхой  мэдлэг мэдээлэл авсан нь чухал  ач холбогдолтой боллоо. Семинар дууссаны дараагийн өдөр бид Мюнхэн хотод Баварийн парламентын хуралдааны үйл  ажиллагаатай  танилцаж, Баварийн парламентын дэд ерөнхийлөгч Петер Майер тэргүүтэй гишүүдтэй уулзав.

Бид Баварийн парламентын хуралдааны танхимд байхад 2015 оны төсөв хэлэлцэж батлах болон Үндсэн хуулийн шүүхийн даргыг сонгон батлаж буйтай таарсан.  Парламентын гишүүд саналаа бичгээр гарган өөрийн биеэр санал хураалтын хайрцагт хийж, дараа  нь гараар тоолж дүнг гаргаж байгаа нь их чухал байв. Энэ нь манайд нэвтрүүлүүштэй туршлага санагдсан.

Өөр  нэг зүйл гэвэл  парламентын гишүүдтэй уулзах үеэр “Танай  муж  улс болон Бундестагт бизнесмен хүмүүс хэр олон сонгогддог вэ? гэсэн бидний  сонирхсон асуултад:”Манайд ихэвчлэн төрд ажилласан хуульч, нийгмийн зүтгэлтнүүд  сонгогддог. Бизнесменүүдийг сонгодоггүй. Тэр ч бүү хэл парламентын  гишүүний хугацаа дууссаны дараа хувийн  хэвшилд  ажиллахыг  ард түмэн    их  дургүйцдэг  гэлээ.

Энэ байдал манайд эсрэгээрээ байгаа нь харамсалтай. УИХ-д   бизнесменүүд олноороо  ороод  суучихдаг, УИХ-ын гишүүнээс болихоороо олонхи  нь ямар нэг компани пүүст  ажилладаг,  үндэстэн дамнасан пүүсийн бодлогыг дэмжих төрийн бус байгууллагад хүртэл орж  ажилладаг ийм л жишиг  тогтоод  удсан.Доктор С.Гарайс биднийг Мюнхен хотын төв талбай, түүх  дурсгалын  газруудтай танилцуулав. Маргааш нь бид  захиалсан  унаагаар  Мюнхений  олон  улсын нисэх буудалд хүргүүлж Мюнхен-Бээжин-Улаанбаатар чиглэлийн “Air China”-гийн агаарын нислэгт сууснаар  энэ  удаагийн  бидний  аялал өндөрлөлөө.
                    Мюнхен-Улаанбаатар  2014.12.13.
Аян замын тэмдэглэл
                                Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (150.129.142.90)
    яагаад МИАТ-аар ниссэнгүйв
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.123.11)
    Kk Baterdene avarga bol zugeer l box xun biz de? Deer ni avarga ta Erdenet, Govi zeregt yum shaxdag businessman biz de? Xarin ix xurald sumochid, boxchuudiig oruulaxgui baix xeregtei!!!!!! Ter Germany d chine ch oor uls orond xun unagadag boxchuud uls tor xiideggui baix shu xa xa ...
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • МАШ ЗӨВ (202.180.220.72)
    ЮУ Ч МЭДЭХГҮЙ Х.БАТТУЛГА МЭТИЙН БОЛОВСРОЛГҮЙ ХАР УХААНААР ХҮН АЛАХААС БУЦАХГҮЙ ЯВДАГ ТЭНҮҮЛЧИН БИЗНЕСМЕНҮҮДИЙГ СОНГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. АЛЬ УЛСЫН ПАРЛАМЕНТТЭД 30 ХУВЬ ХУУЛЬЧ ЭДИЙН ЗАСАГЧ БАЙДАГ ЧУХАМ ҮНЭН. МАНАЙД БОЛ ЯГ ТЭМҮҮЖИН ШИГ ДАМПУУ НӨХДҮҮД АВГАЙ ХҮҮХЭН ЭРГҮҮЛЖ, ЕРӨНХИЙЛГӨЧТЭЙГЭЭ САМАРЧ ХАЯАДАГ ЖИШИГ ХАА БНА. ГАДААД ОРОНД ТЭМҮҮЖИН ЭЛБЭГ 2 БОЛ УЛС ТӨРИЙН ҮХДЭЛ ГЭСЭН ҮГ. 2 ДАЖГАР ГАЙНУУД.
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.44.86)
    Busad gishuud gadaad yvsnaa nuudag shtee.Shudarga unen hun ymaa.Ene hun huuliin surguuli tugssun gesen shuu
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • nud ni neegdej ehelj bna uu (69.58.97.6)
    Manaid buh yum esregeeree baidag gedgiin zah zuhaas odoo l neg medrev uu dee, dunguj? Uls oron chin suirliin irmegruu haltiraad orchihson shd,
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.158)
    сэтгүүлч авч явж балайрах хэрэггүй болж, их хуралынхаан. мөн авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх албаны хэдэн сэтгүүлч байсан авгай нарыг халах цаг ирж.
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (212.243.61.149)
    Saihan niitlel,mash zub sanaanuud bichij"..ih hyraliin gishuun hun "hyyliin bolobsroltoi hun iim l bh estoi,getel imanai ih hural ter chigeeree biznesiinhen yalangya Barilgiin kompaniin ezed,zamiin biznes,arhinii biznes,yyl yyrahin biznesiinhen l ih bh shibdee!ha ha ha Saihan bileg tedniigee uy uur hil gej shaardahin,Elbenh ch dotor ni hydal dur uzuuleed yyssan
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.13.69)
    МАНАЙД ХАРИН ПАРЛАМЕНТАД ГАХАЙНУУД СУУДАГ НЬ ГАЙХАЛТАЙ
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.141)
    Боломжийн нийтлэл болжээ. Аварга шиг явсан газрынхаа сонинг бичиж байгаа гишүүн байхгүй. Бүгд хаашаа явж ирснээ бичих нь байтугай дурсдаг ч үгүй. Өөрөө хуульч гишүүн
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • yoyoyoy (109.132.234.109)
    ter baterdene met yugaa hiij tenvvchilj yvnaaaa . huuli gedeg vgnii zuulnii temdegiig ni bichij medehgvi amitan . shivshig . bas doromjlol nuguu tusuv hemnene gesen yasan be tamineeeeeee
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.107)
    Fortuna Batbayar said /x/ iin Offshore dansiig shalgaarai. Samurai bondoor ih zam tavisan da.
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.10.70)
    Өөрөө ч парламeнтад ахиж битгий суугаарай,та улс төрч ч биш, хуульч ч биш гэдгээ хүнээр хэлүүлэлтгүй мэднэ биз дээ
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ОВОО НЭГ УХААРАА ЮУ ДАА... АХИЖ БИТГИЙ СОНГОГДООРОЙ, ЗА АВАРГАА. ТЭГЭЭД БУСАД ХУУЛЬ ЗАВХРУУЛДАГ БИЗНЕСИЙН ГИШҮҮДДЭЭ Ч УРИАЛ, АРД ТҮМЭНДЭЭ Ч ГЭСЭН МЭДЭЭЛ... ХҮН ШИГ ЗҮЙЛ ЯРЬСАНД ТАЛАРХАЯ
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Уржигдар 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК