Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бусдын төлөө ядуурч, амьдралаа зориулж чадсан эгэл баатруудын гайхалтай түүх

2015-1-27
0
ЖИРГЭХ
Бусдад бие биенээ хайрлахын ухааныг сургасан энгийн хэрнээ агуу хүмүүсийг танилцуулж байна. Эдгээр хүмүүс бүхий л бололцоогоо дайчлан бусдын төлөө сайн сайхны төлөө өөрийгөө зориулдаг.
                Бусдад бие биенээ хайрлахын ухааныг сургасан энгийн хэрнээ агуу хүмүүсийг танилцуулж байна. Эдгээр хүмүүс бүхий л бололцоогоо дайчлан бусдын төлөө сайн сайхны төлөө өөрийгөө зориулдаг.
a98957_homeless_4-cancelled-wedding

1.    Задгай талбайд худалдаа явуулах бүтээлч санаа

Бусдад туслахын тулд заавал баян байх шаардлагагүй. “Haven Night Shelter Welfare” хэмээх байгууллагаас зохион байгуулсан хөтөлбөр олон хүний сэтгэлд үлдсэн юм. Тус байгууллага Өмнөд Африкийн Кейптаун хотын гудамж, талбайд ил задгай хувцас дэлгэн тавьж, орон гэргүй хүмүүст хандивлах аян өрнүүлжээ. Энэхүү аянд хүмүүс сайн дураараа нэгдэж, өөрт хэрэггүй болсон, өмсдөггүй хувцаснуудаа бэлэглэж байлаа.

8a62589462ac9abboriginal

2.    Тосгоныхоо 72 иргэнд үнэгүй хаус барьж өгсөн бизнесмэн

Хятадын саятан Сюн Шуихуа төрж өссөн тосгоныхоо хуучин модон байшингуудыг нурааж, эвдэрсэн замуудыг нь засч, нийт 6,4 сая доллараар 72 айлд тансаг хаус бэлэглэжээ. 54 настай бизнесмэн ган үйлдвэрлэлийн салбараас нилээд ашиг олж, түүгээрээ хүмүүсийг баярлуулах сайн дурын үйлс хийхийг хүссэн гэнэ. “Би одоо хүссэн бүхнээ хийж чадах мөнгөтэй болсон. Хүн үндэс угсаа, нутгаа мартаж болохгүй. Хүүхэд байхад минь надад тусалсан хүмүүсийн өрийг ингэж ч болтугай өгч байна. 75 настай Цион Чу гуай гэхэд намайг бага байхад хүн бүрт тусалсан сайн хүн байлаа” гэж Сюн бизнесмэн ярьжээ.

8a62589462ac9abboriginal

3.    Энэтхэгийн баян эр бүх мөнгөө ядуусыг хооллоход зориулав

Жинхэнэ баатар гэж 34 настай Нараянан Кришнаныг хэлэх байх. Тэрээр сүүлийн 12 жил Энэтхэг даяар аялж гэр бүлээсээ салж хагацсан, өвчинд нэрвэгдэн гудамжинд тэнүүчлэн амьдарч буй хүмүүст 1,5 сая удаа хоол өгсөн эгэл гавъяатан юм. 2002 онд залуу Нараянан Кришнан алдартай рестораны өндөр зэрэглэлийн тогоочоор ажиллаж шагнал хүртэж байсан гэдэг. Мөн хувийн тансаг зочид буудалтай байв. Эцэст нь амжилт, нэр хүнд дагуулсан тогоочийн ажлаа орхиж бүх амьдралаа хүмүүст туслахад зориулж байна. Ингээд баячуудад тансаг хоол хийхээс илүүтэй тусламж шаардлагатай байгаа тэр бүлэгт зориулан ажлаа хийх болсон юм. Бүх хөрөнгөө ядуусыг хооллоход зарцуулсаар хувийн бизнесээ алдаж, эцэст нь өвөг эцгээс уламжилж ирсэн байшингаа зарсан байна. Кришняан 2010 онд CNN агентлагийн эгэл баатруудын тоонд багтаж байв.

a98957_homeless_4-cancelled-wedding

4.    Тэнэмэл хүмүүсийн үсийг засч, чин сэтгэлээсээ тэврэв

АНУ-ын Коннектикут мужийн Хартфорд хотын оршин суугч Энтони Симерис үсчин Жое гэдэг нэрээрээ алдаршчээ. Тэрбээр 25 жилийн турш тэнэмэл хүмүүсийн үсийг үнэгүй засч өгөн чин сэтгэлээсээ тэвэрч байна. 82 настай энэ ахмад буурал тэнэмэл хүмүүсийн үсийг засч, сахлыг нь авч, нүүрэнд нь массаж хийхийн тулд бүтэн өдөржингөө наранд гандаж зогсдог юм.

a98957_homeless_4-cancelled-wedding

5.    Охиныхоо хуримыг хийхийн оронд ядарсан хүмүүсийг хоолложээ

2013 онд Атлана хотын иргэд болох Вилли ба Карол Фаулер нар охин Тамарагийнхаа хуримыг нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байлаа. Гэвч Тамара ёслол эхлэхээс 40 хоногийн өмнө хуримаа цуцалсанаар бүх зүйл орвонгоороо эргэсэн юм. Тиймээс Фаулер 200 гаруй тэнэмэл хүмүүсийг цуглуулан хоолложээ. Үүнээс хойш энэхүү сайн дурын арга хэмжээг бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулдаг болсон байна.

a98957_homeless_4-cancelled-wedding

6.    Унадаг дугуйгаар ном тарааж буй сайхан сэтгэлтэн

Бразилын Сао Пауло хотын иргэн Робсон Мендонкагийн улаан унадаг дугуй энгийн мэт харагдах боловч ер бусын хэрэгсэл юм. Тэрээр энэхүү унадаг дугуйн дээрээ 150 кг жинтэй, 300 гаруй номыг байнга тээвэрлэж явдаг ажээ. 61 настай Мендонка барилгын салбарт ажиллаж байгаад бүтэлгүйтсэний улмаас арван жил гудамжинд амьдарчээ. Тиймээс хүмүүст туслахын ач холбогдлыг сайтар ойлгож авсан байна. Мендонка 30 мянган номыг бусдад үнэгүй тараажээ.

a98957_homeless_8-dry-cleaner

7. Ажилгүй хүмүүст зориулсан үнэгүй хими цэвэрлэгээ

"Хэрэв та ажилгүй бол хувцсаа үнэгүй цэвэрлүүлээрэй" хэмээх компанит ажлыг "Daily News" сонины эзэн Карлос Васкес эхлүүлсэн байна. Удалгүй энэхүү сайн дурын үйлс улс даяар хүчээ авчээ. Үүний үр шимийг 2000 гаруй ажилгүй иргэд хүртсэн бөгөөд 32 мянган долларын зардал гарсан байна.

a98957_homeless_5-new-sign

8. Орон гэргүйчүүдийн ухамсрыг дээшлүүлэх зорилгоор сонирхолтой тэмдэг бүтээсэн зураач

“Орон гэргүйчүүдийн тэмдэг” гэх төслийг Бостоны эргэн тойрон дахь орон гэргүйчүүд болон ядуучуудын ухамсрыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн байна. Хэрэгжүүлж буй төслийн үндсэн үзэл санаа нь хоёр залуу гудамжинд тэмдэг барин суух орон гэргүйчүүдэд хандан ажиллах байлаа. Тэдний энэхүү тэмдэг нь “Хандивын хариуд тэмдэг зурах” байлаа. Орон гэргүйчүүдийн хажуугаар өнгөрч байгаа зурсан хүн бүрт 10$ санал болгодог байна.

7239c4b967e49fadoriginal

9. Хорт хавдартай ажилтнаа аврахын тулд ресторанаа заржээ


Майкл де Бир бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэг юм. Тэрээр тархины хорт хавдартай ажилтнаа аврахын тулд ресторанаа 2 сая доллараар зарсан ч бизнесээ алдахдаа харамсаагүй байна. 19 настай охин түүний ресторанд ажиллаж байгаад гэнэт цусны бөөгнөрлөөс болоод хөлөө тайруулахад хүрчээ. Эцэст нь түүнийг тархины хорт хавдартай болохыг тогтоосон байна. Ингээд сайхан сэтгэлт эзэн нь 17 жил эрхэлсэн гэр бүлийн бизнесээ орхиж, ажилтныхаа эмчилгээний зардлыг даажээ. Охины аав 2004 онд тархины хавдар тусч, эмчлэгдэхгүй байсаар нас барсан юм. Тиймээс охиныг эмчлүүлэхээр Майкл эхнэр, хоёр хүүхдийнхээ хамтаар эмнэлэгт сахиж байгаа ажээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Zochin (202.9.40.68)
    Manai bayachuud ingedeg bol
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.20.125)
    агуу хүмүүс ийм байдаг юм Манайхан бол зуу зуун саяар нь мөнгө хураасан хирнээ бусдыгаа өөд нь татах ухаан гарахгүй мулгуу хүмүүс дээ
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (1.25.91.55)
    dund gariin biznesmenuud bol tusladiimaa best buidangiin zahiral neg ajiltandaa hashaa baishin barij ugj baisniig tv-geer harsan harin ter deed zindaanii baychuud bol archaagui yun hund tuslah harin hunii biznesiig bulaagaad l suuj baina jishee n MSC-iin neg zahiral solongosoos sain chanariin jims zuuj zarna gej baisan teriig zahiin neg zaluu l hiine teghed ter undesnii terguuleh group gegdeh MCS arai l dooguur zuild oroltsood l hunii hool bulaagaad l terneesee ichej baigaa ch yum baihgui busdad buyan bish gai bolood l yawhiim daa
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (1.25.91.55)
    uneheer mundag manaid yun 70 ailiin house 7 buudald neg hashaa ch avj ugj chadah bayan baihgui oligtoi ***** bieeesee gargahaas goloo tsohitson l undesnii baychuudtai yagaad dandaa buruu gariin mungu bolhoor ter
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.52)
    mongol d baigaa
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • odd (202.179.20.94)
    maniahaas bol oron geree biznesee hayan barin hvnd buyan tys boloh hvn bhgvieeeee yagadch tiim hvn garahgvi tegcheedl bysad uur ornii hvmvvsiig myyhai zerlegeerni dyydaad bdgiin
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • агуу юмаа (203.91.118.122)
    Сайхан сэтгэл гэдэг агуу юм, ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ бахархаж байна
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    mundag yumaa
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Уржигдар 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК