Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таван толгойн таван мэхлэлт

2015-2-02
0
ЖИРГЭХ
Оны өмнөхөн Тавантолгойн менежментийн хувьчлалын дүн гарч, “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шенхуа” компаниудын хамсал шалгарсан.
1Мэхлэгдсэн олон нийт

    Оны өмнөхөн Тавантолгойн менежментийн хувьчлалын дүн гарч, “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шенхуа” компаниудын хамсал шалгарсан. Энэ мэдээг дагалдаад олон жил ТТ-гоос ашиг хүлээсэн ард түмнийг тайтгаруулах мэдээллүүд цацагдаж байлаа. Эргэн сануулахад:

    “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шенхуа” компаниудын хамсал гэрээ хийсний дараачаас эхлэн компанийн болон улсын роялти төлбөр төлнө. Мөн

-    Татварын урьдчилгаа төлбөр төлнө. (300-500 сая ам.доллар)
-    "Эрдэнэс Тавантолгой”-ын “Чалко”-д төлөх өрийг төлнө
-    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг, орлого сайжирснаар монголчуудын эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа биеллээ олох зэрэг хэд хэдэн нааштай үр дүнг хүлээж байна. (эх сурвалж medee.mn/main.php?eid=57833)

    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Тавантолгойн нүүрсний ордын тусгай зевшөөрөл 100 хувь төрийн мэдэлд бий. Тавантолгойн ордын эл боломжийг ашиглаад их хэмжээний урьдчилгааг гурван төрлийн төлбөрөөс босгох боломжтой юм. (эх сурвалж mobile.inet.mn/shortArticle/?xx3ki28/19129)

    Дээрх мэдээллүүдээс олон нийт тендерт ялагч нь 500 сая төгрөгөөс доошгүй урьдчилгаа төлбөр Засгийн газарт өгч, валютын хомсдолд орсон монголын эдийн засаг түр ч болов амьсгаа авах нь гэсэн хүлээлттэй байсан. Сайд М.Энхсайхан: - Эрдэнэс Тавантолгой” компани төрийн нэрийн өмнөөс лицензийг барьж байгаагийн хувьд оператороор ажиллаж байгаа консорциум бидэнд төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдаж байгаагаар бол ашигт малтмалын роялти төлбөрийн 40 хувь гэж байгаа. Энэ хэмжээгээр төлбөр төлөхөд бэлэн байна гэдгийг консорциумын зүгээс мэдэгдэж байгаа. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн роялти гэхээр хэллэг нь арай л болохгүй байгаа. Магадгүй Монголын төрийн өмчийг түрээсэлж байгаа гэдэг утгаараа түрээсийн төлбөр ч гэж нэрлэж болох байх. Гэхдээ энэ тоонууд нь хэлэлцээр эхлэх анхны тоонууд. Хэлэлцээрийн ширээний ард эцэслэн шийднэ" гэх зэргээр ярьж байснаа мартаад тийм төлбөрийн тухай анхнаасаа яриагүй гэж мэлзэж байна.‬‬‬

    М.Энхсайханы УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулгад өгсөн хариултыг харцгаая. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр М.Энхсайханы ирүүлсэн албан бичигт энэ талаар: "Асуулгын 2.3-т "Гэрээний урьдчилгаа болох 500 сая ам.доллар юуны төлбөр болох, буцаан төлөгдөх эсэх, ямар нөхцөлтэй авч байгаа" талаар дурджээ. Юуны өмнө хэлэхэд консорциумын зүгээс 500 сая ам.доллар төлнө гэх санал ирүүлээгүй" гээд палхийтэл бичжээ. Үүгээр монголчууд амаараа шороо үмхтлээ хулхидуулснаа албан ёсоор, анх удаа мэдэж авав. С.Баярцогт гэрээ зурагдсны төлбөр гэж юмыг Засгийн газар авах талаар хэвлэлээр мэдээлж байсан. Гэтэл М.Энхсайхан "Асуулгын 2.12-т гэрээ зурагдсны төлбөр төлөх талаар дурджээ. Гэрээ зурагдсны төлбөр төлөх асуудал уралдаант шалгаруулалтын нөхцөл болоогүй, тэднээс ийм санал ирүүлээгүй болно" хэмээн мэдэгдэв. Эндээс консорциумыг дэмжигч улс төрчид, хэвлэлийнхэн болон тендерт ялагч, ялуулагч нартайгаа үгсэн хуйвалдах замаар олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлэх, мэхлэх ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулалттай хийсэн гэж ойлгогдохоор байдал үүсэд байгаа юм. Тендерийн болзолд заагдаагүй, консорциумын амлаагүй мөнгөнүүдийг хэн хаанаас гаргаж ирж хэвлэлээр тараав гэдгийг тодруулах шаардлага ч үүснэ.

    М.Энхсайхан болон консорциумын зүгээс хэвлэлээр л шуугиулж, олон нийтийн дэмжлэгийг татах, хууран мэхлэх ажлыг өнөөг хүртэл хийж ирснээс бус урьдчилгаа төлбөр төлөх талаар бодохыг ч хүсээгүй нь тодорхой байна.  Тэд анхнаасаа урьдчилгаа төлбөр төлөхгүй гэсэн бодолтой байсан бол тухайн үеийн хэвлэлийн мэдээллийг залруулах, үгүйсгэх зэргээр шудрага хандах учиртай. Эхний мэхлэлт энэ байв. Асуулгын хариуг үргэлжлүүлэн уншваас бүр олон мэхлэлт хийгдснийг мэдэж болно.

Бусад мэхлэлтүүд

    Гуравдагч хөршийн оролцоог хангаж байгаа тухай яриа нь хоосон байсныг М.Энхсайхан нотоллоо. Тэрээр "Сумитомо"1 корпораци нь БНХАУ-ын далайн эргийн боомтоос япон, солонгос, тайван, энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд борлуулах ажлыг л зохион байгуулна" гэж тодорхой бисэн байна. Тэгэхээр ТТ-н нүүрсийг далайн эрэг хүртэл зөөх юм шиг ойлголт гарч байгаа биз. Үгүй энэ бол мэхлэлт. Яагаад гэвэл одоо хятадын хил хүртэл тээвэрлэхэд өртөг өсөөд, алдагдалд ороод байгаа гэж гоншигнож байгаа хүмүүс 30 дахин урт зам туулж далайн эрэг хүргэхээр алдагдал талийж өгөх учиртай. Энд ямар мэх нуугдаж байна гэхээр Сумитомог холхон барьж, хятадын далайн эрэг орчмын нүүрсний борлуулалтаас хувь хүртээх замаар амыг барьж байна. Сумитомо Тавантолгойн тоглоомоос үндсэндээ шахагдаж гарсны шинж тэмдэг энэ юм.

    Асуулгын хариуг тогтож уншвал ТТ-н менежментийн хувьчлал гэдэг нь бүхэлдээ Энержи ресурс-ММС гэж монголд бус оффшор бүст бүртгэлтэй, Хонконгийн бирж дээр хувьцаагаа зардаг хятадууд голлосон компанийн хугацаа хэтэрсэн 1,2 тэрбум долларын өрийг дарахад Тавантолгойн ордыг бүтэн дайчлахад л чиглэгдэж байгааг олж харна. Үүнийг С.Энхсайханы дараах хариултууд нотлох юм. "Асуулгын 2.2-т "Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллар ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийгдэх, хөрөнгө оруулалттай холбоотой нарийвчилсан тооцоо хийгдсэн эсэх, энэ дүнд төслийн шаардлагатай бүх бүтээн байгуулалтууд багтсан эсэх, хөрөнгө оруулатын өгөөж ямар байгаа" мөн асуулгын 2.6-д "шалгарсан түншлэлээс хөрөнгө оруулалт хийх хэмжээ, хугацаа, хэлбэр нь ямар байх" талаар заажээ. ... консорциумаас тус төсөл нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналыг ирүүлсэн бөгөөд 1 тэрбум ам.доллар нь Энержи ресурс ХХК-ийн Ухаа худаг аж үйлдвэрт оруулсан бодит хөрөнгө оруулалт байх ба нэмж 3 хүртэл л тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд Тавантолгойн ордоос жилд 30 сая тонн нүүрс олборлох, угааж баяжуулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан болон усан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтаар бий болгоно" Тодруулга хийхэд Ухаа худгийн нүүрсний цогцолборт 500 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн мэдээлэл тарсан. Хэдийдээ 2 дахин өсчихөв. Биржийн үнэлгээ нь маш их унаснаар тооцвол 500 сая доллараас ч доошоо үнэлгээтэй болсон байх учиртай.

    Өөрөөр хэлбэл Энержи ресурс өрөнд барьцаалагдсан нүүрс угаах үйлдвэр, нүүрсний цогцолбороо хөрөнгө оруулалт нэрээр өндөр үнэлэн шахах үйл явц эндээс харагдаж байна. Эндээс Энержи ресурс 1,2 тэрбум долларын хугацаа хэтэрсэн өрөө консорциумын бусад оролцогчоор даруулаад оронд нь Ухаа худгаа өгөх, эсвэл тэдний 1,2 тэрбумын өр Тавантолгойд тэр чигтээ шилжиж ирэх гэсэн хоёрхон л шийдэл бий. Мэдээж УИХ сүүлийн хувилбарыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр Шенхуад Ухаа худгаа зарах замаар өрөө таглах гэж байгаа гэх таамаглал үнэн болж таарна. Үр дүнд нь монголын талын оролцоо гэх юм Тавантолгойд байхгүйтэй адил болох юм.  Тэгээд ч УИХ-ын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа Энержи ресурс-ММС компани монголын аж ахуйн нэгж биш болохыг тодорхой хэллээ.  УИХ-ын дарга З.Энхболд: , “Энержи ресурс”-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа.  Энэ бол оффшор бүст бүртгэлтэй “ММС” гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л “MCS”   авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй.

    Энэ бол Үндэсний компанийн оролцоог хангах гэсэн заалтыг зөрчиж, монголчуудыг хулхидсан гуравдахь том мэхлэлт нь юм. Анх тендер шалгаруулсан хүмүүс нь ММС - г хаана бүртгэлтэйг анзаарч хараагүй, эсвэл тоогоогүй бололтой. Монгол хүн гүйцэтгэх захирал нь байлаа гээд Үндэсний компани болчихдоггүйг тендер хүлээн авсан хүмүүс эрхбиш мэдэж байсан л байх учиртай.

    Дараагийн хамгийн увайгүй, олон нийтэд хамгийн хамаатай мэхлэлт нь ард түмэнд өгсөн гэх 1072 хувьцааны үнэлгээ, ногдол ашгийн асуудал байлаа. 2012 оны засгийн газрын тогтоолоор Таван толгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Таван Толгой” компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг үнэгүй эзэмшүүлсэн. Тендерийн дүн гарсны дараах үеийн мэдээллүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг, орлого сайжирснаар монголчуудын эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа биеллээ олно" гэж сурталчлаад, монголчууд ч "ингэж нэг 1072 хувьцаа минь амь орлоо" гэцгээж байсан. Гэтэл М.Энхсайхан: -‪ 1072 хувьцаа бол Монгол Улсын Засгийн газрын асуудал.‬‬ Яагаад гэвэл энэ орд бол Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаагаар эзэмших эрхтэй болчихсон байгаа. Ямар үнийн дүнтэйгээр, хэрхэн яаж гаргах вэ гэдэг асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийднэ хэмээн бөөрөнхийлөв. Тэрээр "... тус ордыг бусдын өмчлөлд шилжүүлээгүй, төрийн зүгээс хөрөнгө оруулагчтай хамтран ямар нэг хувь нийлүүлсэн байгуулахгүйгээр, төлбөртэйгээр Баруун болон Зүүн Цанхид үйл ажиллагаа явуулах тул нийт ордын үнэлгээний асуудал энэхүү хэлцэлд хамааралгүй гэж үзэж байна" гэсэн хариуг Ардчилсан намын бүлэгт өгснөөрөө 1072 хувьцаа консорциумд ямар ч хамаагүй, тэрийгээ Засгийн газар л хариуц гэж  хоёрдмол утгагүйгээр хэлж байна.

    УИХ-ын даргын онцгой анхааруулж байгаа зүйл бол олборлогчийн мэдэлд төмөр зам байгаа нөхцөлд өрсөлдөөнийг хааж бусад нүүрс олборлогчдод дарамт учруулах эрсдэл юм. "Тавантолгойгоос хил хүртэлх автозамыг “Энержи ресурс” бариад өөрийнхөө машиныг үнэгүй явуулж, бусдын машинд өндөр тариф тогтоосон учраас арга ядаад төр худалдаж авдаг шиг л юм болно. Одоо бүх машин төлбөрөө төлөөд явдаг болсон. Төмөр зам тэдний мэдэлд орвол өөрийнхөө барааг үнэгүй явуулаад бусдын тээврийг явуулдаггүй, явууллаа ч өндөр тариф тогтоох болно. Австралид “BHP” компани ганцаараа монополь төмөр зам тавьчихаад бусад компаниа явуулахгүй хорь гучин жил заргалдаад засаг нь дийлэхгүй, арга ядаад хажуугаар нь дахиж шинээр төмөр зам тавьсан байгаа юм" гэж анхааруулсныг харгалзахгүй гэрээ байгуулагдвал нөхөж баршгүй хохиролыг монголын уул уурхайд учруулахаар болжээ.

Сүүлчийн мэхлэлт - “1” л хамгийн зөв зам

    УИХ-ын дарга "... одоогийн Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчихгүй шүү дээ. Ард түмний Тавантолгой ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар л явах ёстой" гэж хэлсэнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн ордыг ашиглах эсэхээ ард түмнээсээ асууна болоод явчихав. Яг асуудаг дээрээ тулахаар Тавантолгойг Оюунтолгойн ард нуусан байдлаар асуулт зохиож түмэнд илгээв. Асуулт дараах байдалтайгаар таржээ: “1”-ийг сонгох бол Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдээ хэрэгжүүлэх зам, “2”-ыг сонговол хэрэглээгээ танах зам.

    Санал асуулга явуулдаг нийтлэг журмаар бол эсрэгцсэн хоёр зүйлийг бус нэг зүйлийг дэмжих үгүйг л асуудаг. Мессэж, онлайн асуулга бол хууль зүйн чадамжгүй. Яг сонгууль явуулах гэж байгаа шиг нууцлалтай, битүүмжлэлтэй, хяналттай орчныг бүрдүүлж асуулгыг явуулдаг юм. Хэрэглээгээ танах уу, ОТ болон бусад төслийг хэрэгжүүлэх үү гэдэг нь тэнэг хүн ч хариултыг нь өгөх сонголтыг тулгаад ард нь ТТ-гоо нууж байгаа хурган заль юм. УИХ-аас М.Энхсайхан тэргүүтний хийсэн гэрээг батлахгүй болоод ирмэгц ард түмэн ТТ-н гэрээг батлаж байна гэх тулгалт хийж гэрээгээ батлуулах гэсэн арга юм уу даа. Нэгмөсөн "Тавантолгойн 4 хувь дээр менежмент хийж чадаагүй өрөнд баригдсан компанид 96 хувийнхаа менежментийг хариуцуулах уу?" -тийм, үгүй гэсэн сонголттойгоор асуулга явуулчих хэрэгтэй байх.

    ТТ-г тойрсон эдгээр мэхлэлтүүдийг хараад байх тусам монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцох үедээ зарласан "нүүрсчин бүлэг" монголын улс төрд бодитойгоор оршиж, ТТ-н баялгийг гартаа оруулах, орлогод нь хяналтаа тогтоох санаархлаа олон нийтийг мэхлэх замаар хэрэгжүүлсээр байгаа нь харагдна.

    Мэхт мэхэндээ болох вий дээ. Монголоор дүүрэн тэнэг хүмүүс байхгүй гэдэгт би лав итгэж байна.

Эх сурвалж: Үндэсний тойм сэтгүүл


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (182.160.34.228)
    ene hiij bga ajil n yag Ouy tolgoi shig huvilbaraar yavaad bna daa
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • teneg (122.201.21.39)
    монголоор дүүрэн тэнэгүүд бгаа ш дээ. Тийм болохоор л урд зүгийн гар хөл болсон улс төрчид, компаниуд давраад байхад дуугүй суугаа
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (46.188.122.62)
    Алтанхуяг Хятадад амласан зуйлээ гуйцэлдуулэх гэжТаван толгойг огох худлаа Сайханбилэгийн эсэргууцэгчтэй хун болж жужигчиний тоглоол Алтанхуягын тушаалыг Энхсайхан биелуулэх гэж зутгэж байна тэр нээс 5 гишуунтэй Энхсайхан хэнч найдаж ийм то сол УИХ-д оруулах вэ дээ
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.118.34)
    ajil xiix negnee ingeed baibal xen ajil xiix be, bugdeeree olborno biz dee
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.122.140)
    МЭДЭЭЖИЙН 1-ИЙГ НЬ Л СОНГОНО ШҮҮ ДЭЭ, ИЙМ МЭДЭЭЖИЙН ЮМАН ДЭЭР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ШОУ ХИЙЖ ЖҮЖИГЛЭХЭЭ БОЛЬ,2-УУЛАНГ НЬ ХЭРЭГЛЭЖ болно,САНАЛ АСУУСАН БОЛЖ ОТ, 5 ТОЛГОЙГ ГАДНЫХАНД ӨГЧИХӨӨД АРД ТҮМЭН ТЭГ ГЭСЭН ГЭЭД СУУЦАГААЖ БАЙХ НЬ ДЭЭ, ХУРГАН ЗАЛЬ ГЭХҮҮ ДЭЭ,ДЭЭРХЭЭС ХАРАХАД ТОМ ЛУЙВАР. ХУУРАЛТ,ЗАЛЬ МЭХ ЯВЖ БУЙ ЮМ БАЙНА ДАА. ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭХЭЭС ӨМНӨ УИХ, ЗГ УАБЗ ДЭЭР АВЧ ҮЗЭЖ, ХӨНДЛӨНГИЙН ЭРДЭМТЭН, МЭРГЭЖИЛТНҮҮД ОРОЛЦСОН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛУУЛЖ ШИНЖИЛЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • иргэн (103.26.192.146)
    Энхболд дарга аа. наад Энержи ресурсийн өр дарах төлөвлөгөөг таслан зогсоогоорой
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (49.0.162.38)
    battulgiin zahia gedeg ni ilt bna.Odoo booj uheh gej bgaa chaavaas.Ard tumnee bodood naadhaa ajliig ni hiilgeechee.
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.55)
    Эм Си Эс гэж ***** нар монголоор тоглож байна даа тэр Оджаргал гэж ***** ***** мөнч их монголчуудыг доромжилж байна даа
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.10)
    Энхсайхан чадна
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Unen bichsen bna (27.123.214.117)
    Yag unen
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • бэлтрэг (180.149.97.1)
    Хэ хэ. Энэ женко Баттулга ч байж ядаж байх шив.Энд тэндхийн сайт, сонингуудад элдвийн мэдээ шидээд л.
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • irgen (202.179.11.202)
    Enkhbayariin helsen ug unen l bsan bna daa
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • зочин (122.201.24.199)
    Сайханбилэг хамгийн ёс зүйгүй ЕС-аар тодорлоо Иргэдийг шантаажмлж айлгаж улам ядуур бүсээ чангал хоосон хонох гэх мэт аймаар үгүүдээр илэрхий дарамталж улс төрийн намуудын хуйвалдаан ордны хуйвалдаанаар том ордуудыг гадаадынханд өгөх арга замыг сонгоод байгааг иргэд дургүйцэж зэвүүцэж байна ЕС-ын ёс бус яриа үйлдлийг хорихгүй байгаа их хурлын дарга ба ерөнхийлөгч намуудын дарга нарыг ч иргэд ихээр гайхаж байна ИХ-д суудалтай намууд ч яагаад чимээгүй байгааг ч иргэд ихээр сонирхож харж байна Монголын улс төрчид ямар буруу муухай хүмүүс болсныг иргэд гайхан харж байна Ёс бус санал асуулгыг зогсоохыг шаардаж байна Ёс бус аргаар асуудлыг шийдэх ийм муу буруу жишгийг АН МАН-ын улс төрчид тогтоож буйг иргэд эсэргүүцэж байна
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Уржигдар 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК