Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5384 5385 5386 5387 5388 5389 5390
  • Зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэхийг ОУВС-гийнхан зөвлөлөө
    2016 оны 8 сарын 18
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

    Харин ноён Коши Матай:

    -Та бүхэн Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад баяр хүргэе. Монгол Улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ.

    Нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцоллоо.

    Ерөнхий сайд Ж.Эрэдэнбат, манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа, эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ
    2016 оны 8 сарын 18
    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин-ийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

    Монгол Улсаас мал аж ахуй, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн БНХАУ-д экспортлох чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Үүнийг улам эрчимжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох, мах боловсруулах үйлдвэр байгуулах, гэр хорооллыг орон сууцжуулах талаар санал солилцлоо.

    Хоёр улсын “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл” нь талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход чухал үүрэгтэй. Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улс дамжин өнгөрөх тээвэр хийх, далайд гарахад хөнгөлөлттэй нөхцөл бий болгох, хилийн боомтын хэлэлцээрийг соёрхон батлах зэрэг нь эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Аварга Ч.Санжаадамба нарын цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр
    2016 оны 8 сарын 18
    МОНГОЛ УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА, АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА, НАЧИН М.БАТ-ОТГОН, Л.ШИНЭБААТАР, Ц.НЯМДОРЖ, Э.ВАНДАНЦЭРЭН НАРЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
  • Төсвийн тодотгол батлагдах хүртэл тендер зарлахгүй
    2016 оны 8 сарын 18
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч Засгийн газраас тогтоол баталлаа. Үүнд:

    2016 оны наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох.
    Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болов.
    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх. 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болов.

    ТОВЧ МЭДЭЭ:

    Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
    Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар болов.
    Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгав.

    Шаардлага хангаагүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үүргийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтанд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Фото: Рио 2016 12 дахь өдөр
    2016 оны 8 сарын 18
    Фото: Рио 2016 10 дахь өдөр
  • Драмын театр “Ромео, Жульетта”-гаар хөшгөө нээнэ
    2016 оны 8 сарын 18
    Драмын театр “Ромео, Жульетта”-гаар хөшгөө нээнэ
  • Төгрөгийг доллараар солих нь ихэсчээ
    2016 оны 8 сарын 18
    Иргэд төгрөгөө ам.доллароор

    солих нь ихэслээ
    Н.САНЖАА
    Ам.долларын ханш улам савлаж байна. Төвбанкнаас зарласан өчиг;фийн албан хан-шаар нэг ам.доллар 2237 тогрөгтэй тэнцэж байсан бөгөөд энэ нь долоо хоногт 100 төгрөг буюу тав орчим хувиар чапгарсан үзүүлэлт болов. Мөн сүүлийн хоёр сард төгрөг 300 орчмоор суларсан нь 2013 оноос хойших хам-гийн өндөр үзүүлэлтэд тооцогддоо. Валют арилжааны “Найман шарга” төвд ч тус валю-тын ханшийн савлагаа өдөрт 40-50 төгрөгөөр хэмжигдэж буй нь анхаарал татаж байна. Жил бүрийн өдийд голлох валютуудын ханш өсдөг жишиг байдаг ч үүн шиг богино )сугацаанд хүч-тэй савласан тохиолдол цөөн. ^Гиймээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, валютын нөөц татарч байгаагаас гадна Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нарын өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандсан мэдэгдэл үүнд нөлөөллөө гэж зарим шин-
    жээч үзэж байна. Манай улсын валютын нөөц хасах утгатай болсон, төсөв өр төлбөрийн да-рамтад орсон зэрэг мэдээллээс үүдээд иргэд төгрөгөө ам.доллароор солихоор хошуурсан бололтой. Ингэснээр зах зээлд эрэлт зо-хиомлоор өсөж, ам.доллар хомсдож буй аж. ТУхайлбал, арилжааны банк, валют арилжаа-ны төвүүдэд тус валютыг худалдаж авах хү-сэлт ихээр ирэх болжээ. Зарим арилжааны банк үүний эсрэг арга хэмжээ авч, ам.доллар болон төгрөгий^ гүйлгээйдээ хязгаар тог-тоож эхэллээ. Тухайлбал, иргэд нэг өдөрт хад-галамжаасаа дээд тал нь 2.5 сая төгрөг гарган, ам.доллар худалдан авах боломжтой байгаа аж. Мөн бэлэн мөнгөөр валют худалдан авах хязгаар нь нэг сая тогрөг болжээ. Ийнхүү ноён ногооны “амыг татаж” дийлэхгүй нь гэдэг сө-рөг мэдээлэл зах чээлд хуурай өвсөнд тавьсан түймэр шиг хурдан тархаж, ам.долларын зо-хиомол хомсдол үүсгэх уршиг тарилаа. Энэ нь ханшийн савлагаагаар илэрч буй аж.
  • Улаанбаатар, Баотоугийн хооронд шууд ниснэ
    2016 оны 8 сарын 18
    Улаанбаатар, Баотоугийн хооронд шууд ниснэ
  • АН-ын ҮЗХ-ны хурлаар зарим гишүүдийг хөөнө
    2016 оны 8 сарын 18
    Ардчилсан намын /АН/ Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ энэ сарын 25-нд болохоор товлогдсон. Тус нам дээр байгуулагдсан шинэчлэлийн хорооноос өгсөн мэдээллээр хүн нэг бүрийн алдаа дутагдлыг ярихаас илүү дүрмээ шинэчлэх, тогтолцоогоо шинэчлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудал ч хөндөгдөнө гэлээ.

    Сонгуулийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоол гаргаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах товч дарсан нэр бүхий найман гишүүнийг намаас хасах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй долоон гишүүнийг буруутгах хандлага тус намынханд бий. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-гоор дээрх 15 гишүүнийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

    Дашрамд дуулгахад, эзгүй байгаа намын даргын суудалд Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар горилж байна. Гэхдээ ҮЗХ-оор намын даргаа томилохгүй аж.
  • Танилц: Өчигдөр томилогдсон дарга нар
    2016 оны 8 сарын 18
    Танилц: ЗГХЭГ-ын дэд дарга, дөрвөн агентлагийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчид
  • Хонины цэцэг болон шүлхий өвчний тархалтыг зогсоожээ
    2016 оны 8 сарын 18
    Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд ,Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар зэрэг байгуулагуудын холбогдох албаныхан малын гоц халдварт өвчин, хонины цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг танилцуулсан байна. Тухайлбал өнгөрсөн сард өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байсан аж. Нэг голомтод 6 малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 16 үхрийг зориудаар устгажээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг тус аймгуудад хүргүүлж 145 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж уг өвчний гаралт тархалтыг зогсоогоод байгаа аж.
  • Рио-2016: Монголын багийн өнөөдрийн хуваарь
    2016 оны 8 сарын 18
    ”Рио 2016” олимпийн наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдын хуваарийг хүргэж байна.
  • АН-ын шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна
    2016 оны 8 сарын 18
    Ардчилсан намын шинэчлэлийн ажлыг хэсгээс “Улс төрийн намын шинэчлэл, шийдэл” сэдвээр эрдэмтэн судлаачидтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг 2016 оны 8 дугаар сарын 18 нд Сонгуулийн Ерөнхий хорооны дугуй зааланд 14:00 цагаас эхлэх бөгөөд хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдэх шийдлүүд, улс төрийн намын тухай хуулийн төсөл, нээлтэй ил тод байдал, гишүүнчлэл гэх мэт өргөн хүрээний сэдвүүдээр хэлэлцэх болно. Уг хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөллийг нээлттэй оролцохыг урьж байна.
  • Цэцэрлэг, сургуульд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулна
    2016 оны 8 сарын 18
    Цэцэрлэг, сургуульд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад хяналт тавих ажлын хэсэг байгуулав
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай танилц
    2016 оны 8 сарын 18
    АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУД
  • 1 хоногт 4132 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ
    2016 оны 8 сарын 18
    2016 оны 08-р сарын 17-с 18-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс 4132 удаа холбогдсоноос нийт 1861 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 80, зөрчлийн 1133, согтуугийн 329, зам тээврийн ослын 319 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар 8 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 3, хулгайлах гэмт хэрэг 27, халаасны хулгайн гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 2, залилан мэхлэх гэмт хэрэг 1, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1 бүртгэгдэж, зам тээврийн хэрэг 12, осол 8 гарч 13 хүн гэмтэж нэг хүн нас барсан байна.
  • Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг батлав
    2016 оны 8 сарын 18
    Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлав. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Яагаад ерөөлийн оронд хараал байна вэ?
    2016 оны 8 сарын 18
    Эрүүл саруулаар эргэцүүлэн боддог бүхэн нам, эвсэл харгалзахгүйгээр нэгдэж, нэгийг бодож, хоёрыг хийхгүй бол, нэгдэж, нийгмээ хувьсгалт тэмцлийн бус эрүүл саруул замаар хувьсган өөрчлөх талаар нэг юм хийхгүй бол хожим хий дэмий амаа барьж, харуусан шогшрохоос өөр юу ч хийж чадахгүй түвшинд хүрч мэднэ шүү.
  • 28-наас эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүл ажиллана
    2016 оны 8 сарын 18
    8-р сарын 18
    9 цаг 14 минут
    Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүл ажиллана
    Нийгэм Боловсрол

    Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан.

    Мөн эргүүлүүдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    0
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757
    Сэтгэгдэл бичих
    Шинэ мэдээ
    Ерөнхий боловсролын сургуулийн орчимд эргүүл ажиллана
    5 минут 1 секундын өмнө
    Каори Ичо олимпын 4 удаагийн аварга болов
    8 минут 27 секундын өмнө
    Аймгууд өвөлжилтийн бэлтгэлдээ шуурхайлан оржээ
    16 минут 18 секундын өмнө
    С.Батцэцэг, Э.Сумъяа нарын сугалаа гарчээ
    20 минут 44 секундын өмнө
    РИО 2016: Ширээний теннис /шууд/
    27 минут 23 секундын өмнө
    Цэргийн сургуулилтын танк гүүрнээс унаж 3 цэрэг амиа алджээ
    33 минут 29 секундын өмнө
    Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг ирэх даваа гаригаас бүртгэж эхэлнэ
    1 цаг 10 минутын өмнө
    Б.Булгантай хамт нэг хүнийг сэжигтнээр татан саатуулан шалгаж байна
    1 цаг 20 минутын өмнө
    Цахилгааны хязгаарлалт хийнэ
    1 цаг 30 минутын өмнө
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
    1 цаг 40 минутын өмнө
    Улаанбаатарт өдөртөө 21-23 градус дулаан байна
  • Мөнгөн урсгалын ач холбогдол
    2016 оны 8 сарын 18
    Мөнгөн урсгал нь таны бизнесийн үйл ажиллагааны нийт мөнгөн орлого болон бизнестээ зарцуулсан нийт мөнгөн зарлагыг харуулдаг.Орлогын тайланд тусгагдсан цэвэр ашиг нь зөвхөн бүртгэлийн ашиг байдаг. Санхүүгийн бүртгэлийг аккруэл сууриар бүртгэдэг. Аккруэл суурь гэдэг нь мөнгөний орох гарах хөдөлгөөнд үндэслэгдэж бус гүйлгээ гарсан тухай бүр бүртгэхийг хэлдэг. Одоо үүнийг жишээн дээр ойлгоцгооё.

    Танай байгууллага А компанид 1 сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд тус компани 80%-ийн урьдчилгаа өгч, үлдсэн 20%-иа сарын дараа төлөхөөр болжээ гэж үзье.

    Үүнийг Орлогын тайланд тусгахдаа гэрээний нийт дүн болох 1 сая төгрөг нь борлуулалтын орлого болж бүртгэгдэнэ. Харин урьдчилж төлөгдсөн 0,8 сая төгрөг нь таны Мөнгөн урсгалын тайланд орох бол үлдэгдэл 0,2 сая төгрөг нь Балансад авлага гэж бүртгэгддэг.

    Үүнээс үзэхэд Орлогын тайланд бүртгэгдсэн орлого нь 100% мөнгөөр төлөгдөөгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл авлага өндөртэй байгууллагын орлогын чанар муу тул цэвэр ашигт үндэслэн зээл олгох шийдвэр гаргах нь эрсдэлтэй юм.

    Дээрх жишээнээс харвал зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид цэвэр ашгийг тань харахаас илүүтэйгээр ирээдүйд таны бизнес хэр их мөнгийг суллах боломжтойд буюу мөнгөн урсгалын тайланд тань үндэслэн шийдвэрээ гаргадаг байна.

    Иймд бизнес эрхлэгч та цэвэр ашгаасаа илүү мөнгөн урсгалын тайлангаа тогтмол төлөвлөж, энэхүү төлөвлөгөөтэйгээ гүйцэтгэлээ уялдуулж сайжруулснаар, мөнгө дутагдах эсвэл их хэмжээний мөнгийг дансандаа ашиглахгүй үнэгүйдүүлэхээс хамгаалж чадна.
5384 5385 5386 5387 5388 5389 5390
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    6 цаг 40 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    7 цаг 9 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    7 цаг 36 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    8 цаг 17 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 53 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    9 цаг 13 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    9 цаг 25 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    9 цаг 40 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    10 цаг 11 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    10 цаг 21 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    10 цаг 33 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    10 цаг 45 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    11 цаг 5 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    11 цаг 6 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    11 цаг 29 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    11 цаг 38 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    12 цаг 10 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    12 цаг 39 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    13 цаг 7 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    13 цаг 41 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК