Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5433 5434 5435 5436 5437 5438 5439
  • Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол дээр ерөнхийлөгчийн хэлсэн үг
    2016 оны 7 сарын 22

    Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

    “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр төр нь, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж байна.

    1779 онд анх удаа Цаст Очирваань хайрханыг “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлж, наран саран хоёр бүтэн мандсан цаг дор” буюу зуны дэлгэр цагт тахих болсноос хойш эдүгээ 230 гаруй жил өнгөрч буй.

    Бид хайрханыхаа дээд тэнгэрт тахил цацал, хүж, торго, сум тэргүүтнийг өргөж, тэнгэрт хандсан зарлигийн айлтгал дуудан сонсгож ёсолно оо. Хурсан бүхэн хурайлан дэмжиж, журамлан үйлдэж, ёс заншлыг чандлан сахиваас тэнгэр, лус хийгээд дэлхий ээж баясаж, хишиг буяны хур дэлгэрэх нь дамжиггүй ээ.

    Хамаг Монголыг даагч шүтээн – Хутагт сахиус

    Очир баригч нууцын эзэн – Очирваани бурханы орон,

    Хаан төрийн зарлигт Түшээ гүн өргөмжит

    Отгон тэнгэр - Этүгэн Хайрхан уулын их тэнгэр тэргүүтэн хийгээд эргэн

    тойрны уул, усны эзэд ээ,

    Нар хуртай зуны наадам цэнгэлд баяссан найртай сайхан энэ л өдөр товлож тогтсон ёсоор Тэнгэр сахиус, лус савдагаа баясган, тахил өргөлөө дээжлэж, тайллага ёсоо үйлдэхээр туг, сүлдээ залж Монгол төр ёсолж байна. Хийморь сүлдээ даатган Монгол түмэн сүслэж байнаа.

    Баялаг Мянган сүмбэр уул, Цэцэрлэг

    Баянзүрх, Хөх энгэр тэргүүтэн уулсын

    Байгаа мянган шивдаг нь залрагтун.

    Бадархундага, Баянбулаг болон

    Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур

    Баялаг Буянт болон Ширээ, Чулуут

    Бас бус ус далайн лусууд Таалан соёрхоно уу.

    Тахилын чуулганы эздийнхээ алдар ачлалыг магтан ариун номын дууг сонсгоё оо. Рашаан, цацал, сан, сэржмээ өргөн, арц хүж, агь ганга тэргүүт тансаг үнэртнээ асаан ариусгая. Сонордогтун, баясагтун.

    Амтат идээ шүүсээ таваглан, айраг таргаа сөгнөж, арвин баялаг эд зүйлсээсээ дээжлэн өргөе. Болгоохтун, таалахтун.

    Тэнгэрт дуут сумаа нисгэж, цөс зоригийг тань бадраая. Тэнхээт хүлэг морин эрдэнээ зүслэж онгольё. Хуурын татлага, уртын дуу, уран биелгээ, хүчтэний дэвэлтээр сонор болоод мэлмийг тань мялаая. Баясагтун, цэнгэгтүн.

    Заллага айлтгалыг хүлээн авч, Бадар хундагат Богд Очирваань хайрханы сүлд тахилгын сүншигт овоонд таацан хурсан тэнгэр лусын эзэддээ улс монгол, зон олныхоо хүсэл айлтгалыг өчье.

    Учран золгосон энэ өдрөөс чинагши угтан ирэх 5 жилдээ буман олны эвийг бататган, улс монголын заяаг түшин, байгаль дэлхийг баясгаж, үр тариа арвинтай, мал сүрэг өсөлттэй, хүн зон энх тунх, амьдрал үйл нь тэгш дүүрэн, төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөл даатгалыг айлтгая аа. Соёрхон болгоож, нигүүлсэн ивээгтүн. Хурай Хурай Хурай

    Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

    Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ.

    Түүхийн явцад төр, шашны хос ёсны төгөлдөр утгат зан үйл, заншил уламжлал болж тогтжээ. Өнөө цагт энэ нь хүн төрөлхтөний тогтвортой хөгжлийн үндэс болсон ногоон хөгжлийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн, байгаль хамгааллын төдийгүй үндэстний оюун санаа, үзэл ухамсар, шашин соёл, төр ёсны өргөн дэлгэр агуулгатай болж буйгаараа нэн ач холбогдолтой юм. Түүнчлэн тахилгын ёслол нь өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг ойлгох, монгол ёс заншлаа мэдэх, иргэдийн төрөлх газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хөглөн, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг бадраахад чухал билээ. Залуучууд минь үүнийг болгоогоорой.

    Үндэстэй бүхэн нь эм, ундрагатай бүхэн нь рашаан болсон “маш баясгалант” энэ сайхан оронд, Очир баригчийн ивээлд хүмүүн төрөл олсон Монголчууд та бид үнэхээр азтай агаад атаархам хувь заяатай хүмүүс ээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Гагцхүү бид одоо эвийг бат сахин, хүчийг нягт нэгтгэн, улам ихийг хийж бүтээх, хөгжин дэвжихийн төлөө илүү ихээр тэмүүлэх, хичээх цаг иржээ. Хүний явдал өөрчлөгдөж, дэлхийн байдал хувьсаж байна. Бид өөрсдөө л хичээхгүй бол, одоо л хичээхгүй бол хожимдоно, хоцрогдоно. Хичээвэл хөгжил дэвшилтэй хөг нийцнэ, хотол даяартай хөл нийлүүлнэ. Хичээл зүтгэлийг тэтгэх ХАРСАН ТЭНГЭРтэй улс билээ монголчууд бид.

    Сүрлэг энэ хайрхан уул шигээ ихэмсэг агаад эрхэмсэг оршихуйн тэнгэрлэг заяа бидэнд бий. Та бид саяхан төрийн эрх барих байгууллагаа ардчиллын зарчмаар сонгож байгууллаа. Төр ёсны их баяр наадмаа улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

    Хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалт үр дүнтэй болсны сацуу, дэлхийн 53 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон Ази, Европ хоёр тивийн буюу ACEM-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулав. Монгол Улс зууны боломжийг ашиглалаа. Бид дэлхийд нэг шат ахилаа.

    Миний эх орон энэ бөмбөрцөг дээр хамгийн олон найз нөхөдтэй байх ёстой. Монгол Улс дэлхийн бүх оронтой сайн харилцаатай байх нь бидний эрх ашиг юм. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан нь дээр гэдэг үг байдаг. Энэ бүхний үр дүн ирэх он жилүүдэд гарнаа.

    АСЕМ-ын чуулга уулзалтад Монголчууд нэгдмэл байж, Монгол хүн эх орныхоо нэр төрийг дээдэлдэг гэдгээ харууллаа. Ард түмэндээ их баярлалаа. Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ улам улам сайнаар дуурсах болтугай.

    Бүрэн эрхт улсын омог төгөлдөр Монголчууд аа,

    Хэдхэн хоногийн дараа хүн төрөлхтөний спортын их наадам Олимп эхэлнэ ээ. Өнөө жилийн олимпид Монголчууд урьд урьдынхаас илүү олуулаа оролцоно. Энэ бол бахархам амжилт бас баяр баясал, монголын спорт, монгол хүний бие бялдар, оюун ухааны хөгжил дэвшлийн илэрхийлэл мөн.

    Монголын анхны олимпын медальтнууд Отгонтэнгэр хайрханы рашаан сувилалд бэлтгэл сургуулилтаа хийж, Очирваань бурханы авшиг ерөөл хүртсэн тамирчид байсан гэдгийг онцолж энэ өдөр Та бүхэндээ сонордуулахад бахтай байна.

    Он жил олон өнгөрсөн ч чөлөө учрал бүрдсэн энэ өдөр “Илтэд үзүүлэгч” шидтэй Очир баригчийн рид хувилгаан чанарт бишрэн бахдаж, олон түмнийхээ талархал сэтгэлийг дашлуулан өргөхийн ялдамд олимпод оролцогч тамирчдынхаа онгод хийморийг бадрааж, Алтан соёмбот далбаагаа Риогийн тэнгэрт дахин дахин мандуулахыг хүссэн зон олныхоо эгээрэл хүслийг Этүгэн хайрханыг эрхшээгч тэнгэр Танаа даатгаж өчье, ивгээл соёрхолдоо багтаана уу.

    Монголын тамирчдын од гийж, Монгол төрийн дуулал дэлхий дахинаа дахин дахин эгшиглэх болтугай. Хурай хурай хурай

    Хурсан олон иргэд ээ, хувь хишигт Завханчууд аа,

    Хамаг олон ардын оройн дээд шүтээн хайрханы онгод тэнгэр, нөхөр сэлт хийгээд орон дэлхийн лус савдаг, эзэн сахиус нугуудаа баясган цэнгүүлэх ёслол хүндэтгэлээ жудаг ёсыг сахиж, журамтай сайхан үйлдээд, бие сэтгэлээ ариусгаад, бэлгэтэй үгсийг хэлцэж, буянтай үйлсийг бүтээж, өрх гэр, төр улсаа өнөд оршоож, өөдлөн мандуулахыг Та бүхэндээ хандан уриалъя.

    Та бүхэн цагийн хүрдний зогсолтгүй эргэлтээр улиран одсон он жилүүдэд төрсөн нутгийнхаа гал голомтыг мандуулж, аймаг орноо улам хөгжүүлэн, бахархал омогшил үүсгэсэн олон үйл явдлын гэрч болж нутаг усныхаа нэгэн цагийн түүхийг хамтдаа бүтээж буурал түүхийн хуудаснаа баринтаглан үлдээлээ.

    Халуун хошуутай адуун болоод хонин сүргүүдээ түм, бумд хүргэн, эрдэнэт мал сүргийнхээ тоог 3 саяас давуулан өсгөжээ. Эрдэмлэг, оюунлаг хүн зоны үйлс өрнүүн, бүтээл туурвил арвин, арга билиг нийлэмжтэй байсанд Монгол Улсын Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.

    Өнгөрсөн он жилүүдэд Идэр, Тэсийн голын гүүр, Тосонцэнгэл хүртэлх хар зам, Донойн нисэх буудлын зам, Улиастай хотын гэрэлтүүлэг, эмнэлэг, сургууль, багийн хөгжлийн төв зэрэг хийж бүтээсэн ажил ихтэй байна. Улсын тэргүүний аймаг хэмээх хүндтэй алдарыг хүртжээ.

    Хутагтын орны хүмүүн Завханчууд Та бүхэндээ ажил үйлсээ дэгжээж, аймаг орноо улам хөгжүүлж, улсынхаа хөгжилд түрлэг нэмж, уугуул ус нутагтаа өнөржин жаргахын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Монгол хүн бүр онгон сүрлэг Отгонтэнгэр уул шигээ орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, тэнгэрлэг бадрангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.

    Монголчууд бид улс орныхоо өмнө тулгарсан амин чухал зорилтуудыг хамтын хүчээр амжилттай шийдвэрлэж чадах аваас хотол олны минь амьдрал ахуй чинээлэг, хүн ардын зүрх сэтгэл амгалан, үр хүүхдүүдийн маань эрдэм ухаан төгс, зориг тэмүүлэл ирмүүн байх болно.

    Олон түмэн та биднийг Очирвааны тэнгэр ямагт тэтгэх болтугай.

    Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.

    Хурай, Хурай, Хурай” гэлээ.
  • Уралдааны морьдыг маргааш бүртгэж, дугаар олгоно
    2016 оны 7 сарын 22
    Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-ний өдөр Хүй долоон худагт болно.

  • Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийг эхлүүлэхээр санамж бичиг үзэглэв
    2016 оны 7 сарын 22
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.


  • Б.Наваанжамц Дифлимпийн дэлхийн аварга боллоо
    2016 оны 7 сарын 22
    Турк улсын Самсун хотноо зохион байгуулагдсан Дифлимп буюу Дүлий Сонсголийн бэрхшээлтэй иргэдийн оролцдог дэлхийн аваргын тэмцээнд манай жүдогийн тамирчид анх удаагаа оролцож багийн амжилтаараа мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, Б.Наваанжамц 81 кг жинд Алтан медаль хүртэж Дэлхийн аварга болжээ. Мөн Мөнх-Оргил 73 кг жинд Мөнгөн медаль, Шижирбаатар 100 кг жинд Хүрэл медалийг тус тус хүртсэн бахдам сайхан амжилттай оролцжээ.

    Дашрамд дурдхад, 2009 онд Тайваний Тайфай хотод зохион байгуулагдсан Зуны XXI-ээр олимпод оролцож жудо бөхөөр Д.Очбадрал анхны алтан медалийг, Б.Мөнх-Оргил хүрэл медалийг,Б.Наваанжамц мөн Олимпийн хүрэл медаль хүртэж байсан. 2013 онд Болгар Улсын Софиа хотноо зохион байгуулагдсан Зуны XXII-аар олимпод амжилттай оролцож Б.Наваанжамц Олимпийн хүрэл медаль, Б.Мөнх-Оргил Олимпийн хүрэл медаль тус тус хүртэж Олимпийн хошой хос хүрэл медальтай болсон билээ. 2015 онд Тайваны Таяон хотод зохион байгуулагдсан Ази Номхон далайн тивийн аваргын тэмцээнээс Б.Наваанжамц 81кг жинд Мөнгөн медаль, Б.Мөнх-Оргил 73 кг жинд хүрэл медаль, Б.Шинэбаяр 60 кг жинд хүрэл медаль тус тус авч байсан бахархам сайхан амжилттай залуус билээ.

    24tsag.mn
  • Танилц: Долдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    2016 оны 7 сарын 22
    Сар өдөр

    Дүүрэг


    Засвар хийх цаг


    Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил

    18, 19/VII


    Налайх


    10.00-17.00


    2-р хороо 22-31-р байр, Чандмань Налайх төв, 2-р хорооны байр

    19/VII


    Төв аймаг


    10.00-17.00


    Баян, Баянжаргалан, Баянцагаан, Өндөртолгой сум, Багахангай

    20/VII




    Баянзүрх


    10.30-17.30


    УСУГ-ын худагууд

    Налайх


    10.00-17.00


    2-р хороо Соёлын ордон, 1-9-р байр, Элит ресторан, 5 давхар байр

    Төв аймаг


    09.30-18.00


    Авдрантын хорих анги, Мод үржүүлэг болон эдгээрийн ойр орчмоор

    11.00-17.00


    Төвлөрсөн зуух, Вайлд ресорт, Мандала ресорт, Буянт-Ухаа ЖБ-2, Богд хаан уулын ДЦХЗ, Монгол-Кувейт, МАК, МУИС-ийн полигон, Бугат хаус ХХК-ууд

    21/VII




    Баянзүрх


    10.30-17.30


    УСУГ-ын худагууд

    Хан-Уул


    10.30-17.00


    10-р хороо Жаргалан экохотхон, Зуурмагийн үйлдвэрийн ойр орчмоор

    10.30-18.00


    УСУГ-ын худагууд, Цэцэрлэгт хүрээлэн, Парксайд хотхоны орчмоор

    Төв аймаг


    09.30-18.00


    Авдрантын хорих анги, Мод үржүүлэгболон эдгээрийн ойр орчмоор

    22/VII




    Хан-Уул


    10.30-18.00


    3, 15-р хороо Хос өргөө-2, Хос-21-23-ргудамж, Цагаанхүү АТС-34, Хурд, Цэцэгс хотхон, Хурд групп болон эдгээрийн ойр орчмоор

    Төв аймаг


    09.30-18.00


    Авдрантын хорих анги, Мод үржүүлэг болон эдгээрийн ойр орчмоор

    23, 24, 25/VII


    Төв аймаг


    09.30-18.00


    Лүн сум Ногоон хэрэм-1, 2, Батсүх үнээний ферм, Мөнх их мандал ХХК болон ойр орчмоор

    25/VII




    Сүхбаатар


    10.30-17.30


    7, 8-р хороо 11-р хорооллын 3А, 4, 5, 5А, 6, 11, 21, Эрхүүгийн 2, 6, 36/1-р байр, Монгол шуудан ХК-ийн 20-р салбар, Чингис хаан, Хэл иргэншил, Сувилахуйн ДС-ууд, 2-р сургууль

    Хан-Уул


    11.00-18.00


    УСУГ-ын худагууд

    Төв аймаг


    10.30-17.30


    Баяндэлгэр сум Гарденсити, Шувуун саарал ХХК-ууд, Скайтел, Мобикомын станцууд, иргэн Бямбадорж, Пүрэвбазар, Цэцэрлэг болон ойр орчмоор

    26/VII




    Баянзүрх


    10.30-17.30


    УСУГ-ын худагууд

    Төв аймаг


    09.00-19.00


    Лүн сум Ногоон хэрэм-1, 2, Батсүх үнээний ферм, Мөнх их мандал ХХК болон ойр орчмоор

    10.00-18.00


    Баяндэлгэр сум Гарденсити, Шувуун саарал ХХК-ууд, Скайтел, Мобикомын станцууд, иргэн Бямбадорж, Пүрэвбазар, Цэцэрлэг болон ойр орчмоор

    27, 28/VII


    Төв аймаг


    09.00-18.00


    Атар, Нөхөрлөл, Лүн сум Даргиатын ам, Авдрант, Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Ногоон хэрэм-2 ХХК-ууд болон ойр орчмоор

    27/VII




    Баянзүрх


    10.30-17.00


    13-р хороо 13-р хорооллын 38, Эрэлийн 39В, 40, 41, Дамдинсүрэнгийн 45, 56, 58, 59, 63А, Б, 65, 66, 87, 92, 93, , 143,145, 147, 152А, 167,170Б, С, ХД 67, 91, 93, МД 60, Олзвойн 39А, Б, В, Г, 40, 78, Ургац өгөөжийн 145-р байр 111-р дунд сургууль, Эрэл эмнэлэг, Шинэ Монгол сургууль, Улаанбаатар дунд, их сургууль, Гангар инвест, Гангар орд, Намьянжүгийн соёлын төв, RHEMA төлөөлөгчийн газар, ESSO ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул


    10.30-18.00


    11, 3-р хороо Эрдэнийн төгөл хотхон, Сонор рекордс, Мэрэг ван, Зайсан, Анома ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Төв аймаг


    10.00-18.00


    Баяндэлгэр сум Гарденсити, Шувуун саарал ХХК-ууд, Скайтел, Мобикомын станцууд, иргэн Бямбадорж, Пүрэвбазар, Цэцэрлэг болон ойр орчмоор

    28/VII




    Баянзүрх


    10.30-16.00


    27-р хороо Ганц худаг, ШШГЕГ-ын ЦХБАӨЗ, харьяа хорих 441-р анги

    11.30-16.00


    8-р хороо АТҮТ Баянзүрх салбар болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул


    10.30-18.00


    4, 11, 15-р хороо Оргил, Богдын өндөр 52, Ноблисс-66, 68, 72, 74/1, Удирдлагын академийн 84 айл, 56-р байр, 46B, 46C, 46D, 46E, 46F, 62,63, 64, Од29, 30-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Төв аймаг


    09.00-19.00


    Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сум

    29/VII


    Баянгол


    10.30-17.30


    1, 3-р хороо Буян, Агни трейд, Мобель, Тээвэр-Ачлал, Биндэр трейд, Деко, Мон Багет, Тайтгар, Сангийн далай сан, Буян төгс ХХК-ууд, ХХХС үйлдвэр, Модны үйлдвэр, Нийслэлийн гамшгаас хамгаалах газар, Иргэн Адьяасүрэн, Нарантуяанарын үйлчилгээ, Дунд гол орчмоор

    Төв аймаг


    09.00-18.00


    Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сум

    30, 31/VII


    Төв аймаг


    09.30-18.00


    Атар, Нөхөрлөл, Лүн сум, Даргиатын ам, Авдрант, Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Ногоон хэрэм-2 ХХК-ууд тэр орчмын хэрэглэгчид
  • Ирэх долоо хоногоос бокс, жүдогийн баг тамирчид Риог зорино
    2016 оны 7 сарын 22
    Бразил улсын Рио Де Жанеро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд ”Рио-16” зуны олимп болно. Манай улсын “Рио-2016” олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 7-нд Риог зорих юм. Харин ирэх долоо хоногоос бокс, жүдогийн баг тамирчид Бразил улсыг зорино.

    Орхон аймаг дахь “Олимп” бэлтгэлийн баазад чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид маань олимпийн үндсэн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, шигшээ багийн албаны хамт олон өнөөдөр шигшээгий тамирчидтай уулзаж, олимпийн бэлтгэл сургуулилт ямар шатандаа явж байгаа талаар танилцах юм байна.

  • Энэ амралтын өдөр “Их Хурд-7” болно
    2016 оны 7 сарын 22
    Монголын уяачдын баяр буюу шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 23, 24-нд Хүй долоо худагт болно.
  • Сэрэмжлүүлэг: Хүчтэй аадар бороо орж сэрүүсэхийг анхааруулж байна
    2016 оны 7 сарын 22
    Өнөө маргаашдаа нутгийн хойд болон зүүн хэсгээр хүчтэй аадар бороо орж сэрүүсэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.
  • Шуурхай: Байнгын хороодын дарга нарыг томиллоо
    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

  • Хан-Уул дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлажээ
    2016 оны 7 сарын 22
    нөөдөр буюу долдугаар сарын 22-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжэ
  • Үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдыг урамшууллаа
    2016 оны 7 сарын 22
    Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/532 дугаар захирамжаар шагнуулж байгаа цагдаагийн алба хаагч нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар баяр хүргэж, талархал илэрхийллээ.

    Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цагдаагийн алба хаагчид та бүхэн хүйтэнд хөрч, халуунд халж иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг. Би та бүхнийг шагнаж, урамшуулах тухай захирамж гаргахдаа цагдаагийн албын хамгийн хүнд хэцүүг нь үүрч байдаг хэсгийг сонгосон. Цаашдаа ч нийслэлийн Засаг даргын хувьд цагдаагийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, алба хаагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын материаллаг бааз суурийг бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Чуулганы хуралдаан эхэллээ
    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ
  • Б.Батцэнгэл: ИТХ-ын хууль бус шийдвэрийг Ерөнхий сайд батламжлахгүй байх гэж найдаж байна
    2016 оны 7 сарын 22
    УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж өнгөрөөд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шинээр бүрдсэн парламент, аймаг, нийслэлийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тодруулж эхлээд буй. Гэвч зарим аймагт нэр дэвшигчидтэй холбоотой Сонгуулийн хууль зөрчсөн асууцал сөхөгдөж буцаан татах шүүхийн шийдвэр хүртэл гарч эхлээд байна.
  • А.Сүхбат: Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ
    2016 оны 7 сарын 22
    Мэргэжлийн Засгийн газрын сайд нарын томилгоог УИХ-ын гишүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлсээр байна.
  • Долларын ханш хурдацтай өсч байна
    2016 оны 7 сарын 22
    Долдугаар сар гарснаас хойш ам.долларын ханш хурдацтай өсч эхэллээ.
  • Иргэдийнхээ зөв тэнцвэртэй хооллохыг уриалав
    2016 оны 7 сарын 22
    Хүмүүсийн амьдралын түвшин дээшилж хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олшрохын хэрээр хувь хүн зөв, тэнцвэртэй хооллохыг хичээхгүй бол эрүүл мэндэд нь хор уршиг дагуулж мэдэх юм. Өдгөө хорт хавдар, цусны даралт ихсэх, титэм судас нарийсах зэрэг өвчин хүн төрөлхтний эрүүл мэндийн ноцтой асуудал болжээ.Хятад улсын Эрүүл мэндийн байгууллага саяхан ”Хятад иргэдийн зөв хооллох тухай удирдамж”-ийг шинэчлэн хэвлэжээ.

    Хятад улсад ард иргэдийн хоол хүнсний хүрэлцээ нэгэнт шийдэгдэж, асуудал биш болжээ. Гэвч зарим хүн зөв хооллох ухамсаргүй, дуртай хоолоо цадтал идэж, өөх тос, чихрийг хэтрүүлэн хэрэглэж, хэт таргалан, улмаар архаг өвчинд нэрвэгдэх явдал нэмэгдэж байна. Тоо баримтаас үзвэл, өдгөө Хятадын хүн амын 25 хувь нь цусны даралт өндөр, 9.7 хувь нь чихрийн шижин өвчтэй болжээ.

    Хятад улсын Эрүүл мэндийн байгууллага эдгээр асуудлыг зохицуулж, иргэдийн хүнсний бүтцийг зөв болгохын тулд Амин дэмийн нийгэмлэгт эрх олгон, ”Иргэдийн зөв хооллох тухай удирдамж”-ид засвар хийж, 5-р сард шинээр нийтэлжээ. Хятадын Эрүүл мэнд, гэр бүлийн хорооны Халдварт өвчнөөс сэргийлэх албаны мэргэжилтэн Чан Жилэ ”Энэхүү удирдамжид зөв хооллох тухай шинжлэх ухаанч санал дэвшүүлж, эрүүл мэндэд ашиг тустай хоол хүнс хэрэглэн, идэвхтэй хөдөлгөөн хийж, буруу хэвшлээ өөрчлөхийг уриалсан. Иргэдэд чиглэсэн зөв хооллох тухай удирдамж бол тус номын гол агуулга юм. 2 наснаас дээших бүх эрүүл хүнд хандан 6 зүйлт санал дэвшүүллээ. Тухайлбал: Олон төрлийн хоол хүнс идэхийг хичээж, голлон үр тариагаар хооллох. Хоол, хөдөлгөөн хоёрыг тэнцвэртэй байлгаж, жингээ барих. Жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, буурцагны хэрэглээг нэмэгдүүлж мах, загас, өндгийг зохих хэмжээгээр идэх. Давс, тосыг багасгаж, архи, чихрийг хязгаарлах эдгээр болно.” гэжээ

    Хятад улс 1989 онд анх удаа иргэдийн зөв хооллох удирдамж гаргаж, 2007 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бол энэ жил ийнхүү 4 дэх удаагаа шинэчиллээ. Энэ удаа нэг өдөрт уух усны хэмжээг нэмэгдүүлж, 1500-1700 миллитр ус уухыг санал болгон, жимс, мах, буурцаг, давсны хэрэглээгээ бууруулахыг зөвлөжээ. Энэ шинэ удирдамжийн онцлог нь ”дөрвийг цөөлж, нэгийг нэмсэн” гэж Хятадын Амин дэмийн нийгэмлэгийн дарга Ян Юешинь танилцууллаа. Ингээд түүний ярихыг сонсъё:

    ”Ийм өөрчлөлт оруулсан шалтгаан нь хоёр талтай. Юуны өмнө засвар оруулсан удирдамжид хүнснээс уураг, энерги авах хэмжээг өөрчилсөн учраас зарим хоолны хэмжээнд өөрчлөлт орууллаа. Жишээлбэл насанд хүрсэн хүний энерги авах хэмжээнд 200 килокалорын өөрчлөлт гарсан учраас хоолны хэмжээг ч өөрчлөв. Хоёрдугаарт, Эрүүл хооллох тухай гадаад дотоодын судалгааны үр дүн, сүүлийн үеийн онолд суурилан, тохируулсан юм. Тухайлбал, урт хугацааны турш ямар хоол идвэл эрүүл мэндэд тустай, ямар хүнс эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зэрэг тухай мэдээллийн дагуу зарим хоолны хэмжээг өөрчиллөө.”

    Та бүхэн тоо баримтын бага сага өөрчлөлийг хэт анхаарч, санаа зовох шаардлагагүй. Ер нь боломжийн хэрээр олон төрлийн хүнс хэрэглэн, харьцаа нь ерөнхийдөө зүй зохистой байвал болчихно гэж судлаачид ярьж байлаа. Шинэ удирдамжид иргэдийн зөв зохистой хүнсний бүтцийн суварга, хоолны аяга, хүүхдийн хоолны таваг зэргийн зургийг ашигласан учраас ойлгомжтой болжээ.

    Удирдамжийн дагуу, насанд хүрсэн эрүүл хүн өдөр бүр наад зах нь 12-оос олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, долоо хоногт 25-аас олон төрлийн хүнс хэрэглэх ёстой гэсэн бөгөөд үүний зэрэгцээ өдөрт 6000-аас илүү түргэн алхахыг санал болгожээ. Ногоо идэх хэмжээ ерөнхийдөө бага байгаатай холбогдуулан, хүн бүр өдөрт 300-500 грамм хүнсний ногоо идэх хэрэгтэй бөгөөд түүний талаас илүү нь гүн өнгөтэй ногоо байх ёстой гэсэн байна.

    Бээжингийн Их Сургуулийн Эм эмнэлгийн салбарын Олон нийтийн эрүүл мэндийн дээд сургуулийн профессор Ма Гуаньшэн хүнсний ногоо сонгох тухай ингэж тайлбарлаж байна:

    ”Хүнсний ногоонд витамин, ширхэглэг эд зэрэг эрүүл мэндэд ашиг тустай олон төрлийн амин дэм агуулагддаг. Ногоог хангалттай идвэл дархлаа сайжирч, өвчнөөс сэргийлэн, таргалах эрсдэл буурдаг. Хүнсний ногооны төрөл зүйл олон, өнгө нь ч янз бүр. Ногооны өнгө гүн байх тусам витамин, ялангуяа каротин зэрэг амин дэмийн агуулга их байдаг. Иймээс хүнсний ногоо авахдаа гүн өнгөтэйг нь сонгохыг санал болгож байна”

    Хятад улс иргэдийн эрүүл хоолны удирдамжийг анх гаргаснаас хойш гучаад жил болж байна. Энэ удирдамж иргэдийг зөв хооллох дэвшилд хөтөлж, эрүүл аж төрөхөд нь дэм болсоор иржээ. Давсаар жишээлэхэд Хятад иргэд 1992 онд дунджаар 12.9 грамм давс иддэг байсан бол 2012 онд 10.5 грамм болжээ. Хэдийгээр энэ хэмжээ өндөр боловч иргэдийн зөв хооллох ухамсар дээшилж байгааг сайшаах хэрэгтэй.

    Зөв хооллох удирдамжийн сурталчилгааны дагуу олон иргэд амин дэм, эрүүл мэндийн тухай зөв ойлголттой болж, хотын иргэд, ялангуяа нас ахисан хүмүүс жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг илүү хэрэглэж, харин тос давс ихтэй хоол бага идэхийг хичээдэг болж байна.

    Зөв хооллох удирдамж ард иргэдийг эрүүл аж төрөх зам руу хөтөлж байгаа боловч өргөнөөр сурталчлан дэлгэрүүлж, хүн бүхэнд ойлгуулахад мөн ихээхэн цаг хугацаа орох биз ээ.
  • Хятадад хорих ялаар шийтгүүлсэн монгол иргэнийг эх оронд нь авч ирэхаар болжээ
    2016 оны 7 сарын 22
    Монгол Улсын иргэн О-нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжийн рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.
  • Буун дуун гаргаж танхайрсан этгээдийг эрэн сурвалжилж байна
    2016 оны 7 сарын 22
    Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, иргэдийг цочроосон хэрэг гарчээ.
  • Байнгын хороодын даргад нэр дэвшигчдийг дэмжлээ
    2016 оны 7 сарын 22
    Улсын Их Хурлын Байнгын хороод өнөөдөр /2016.07.21/ үдээс хойш хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

  • Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёл урлагийн арга хэмжээнүүд
    2016 оны 7 сарын 22
    Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн ”Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    ”НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ
5433 5434 5435 5436 5437 5438 5439
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 0 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    9 цаг 29 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    9 цаг 56 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    10 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    11 цаг 33 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    11 цаг 45 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    12 цаг 0 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    12 цаг 31 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 41 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    12 цаг 53 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    13 цаг 6 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    13 цаг 26 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    13 цаг 26 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    13 цаг 49 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    13 цаг 59 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    14 цаг 30 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    15 цаг 0 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    15 цаг 28 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    16 цаг 1 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК