Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5438 5439 5440 5441 5442 5443 5444
  • МАН-д сайдын төлөөх тэмцэл ширүүн өрнөж байна
    2016 оны 7 сарын 20
    “Мэргэжлийн” гэгдэх Засгийн газарт ажиллах сайдын төлөөх тэмцэл МАН-д ширүүхэн өрнөж байна. МАН шинэ Засгийн газрыг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн төрийн албыг цомхон чадварлаг байлгана гэж амласан билээ. Тиймээс ч сонгогчид хамгийн түрүүнд энэ амлалтдаа яаж хүрэх вэ гэдгийг л ажиглаж байна.


  • Унадаг дугуйтай хүнийг мөргөж гэмтээжээ
    2016 оны 7 сарын 20
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 173 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

    Тухайлбал: СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудлын урд замд мяралзаа ХХК-ны H.Aerocity маркийн авто машины жолооч Г нь унадаг дугуй унаж явсан 49 настай эрэгтэй Н-ийг мөргөж гэмтээсэн байна.

    ЧД-ийн нутаг Чингэлтэйн гудамж Микро автобусны буудлын эцсийн буудалд T.Voltz маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 05 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээжээ.
  • Хагалгаа хийх шаардлагагүйгээр харааг ингэж сайжруулдаг
    2016 оны 7 сарын 20


    Хүн бүр л бие махбодийнхоо эрүүл байдалд цаг ямагт анхаарал хандуулдаг. Гэтэл хүн амын дийлэнх нь хараа мууддаг асуудалтай тулгардаг. Ялангуяа 50 насыг шүргээд ирэхээр нүдний торлог бүрхэвч гэмтэх нь түгээмэл тохиолддог зүйлийн нэг. Үүнээс үүдэн хүмүүс хараагүй болох нь бий. Эхлээд аливаа зүйлийг харахад бүрэлзэн, тодорхой харагдахгүй болдог бөгөөд яваандаа хар толбо үзэгдэж илэрдэг. Энэ нь улам даамжран өнгө ялгахгүй, өрөө тасалгаан дотор байгаа үедээ бүр харж чадахаа больдог. Сүүлийн үед энэ өвчнийг эдгэрдэггүй гэж үзээд байсан бол шинжлэх ухааны судалгаа үүнд нааштай хариуг өгчээ. Хараагаа хэрхэн хамгаалах вэ Харвардын анагаах ухааны их сургуулиас хийсэн судалгаа нь харааны тал дээр асуудалтай насанд хүрэгчид бие организм дахь холестрины түвшингээ бууруулж чадвал уг асуудлаас ангижирч чадна гэдгийг нотолжээ.

    нүд 01

    Бие органимзд холестрин ихээр хуримтлагдаад ирэхээр нүдний торлог бүрхэвчинд өөхөн давхарга үүсч үүнтэй холбоотойгоор хараа муудаж бүрэлздэг гэнэ. Холестрины түвшинг бууруулах зорилгоор судалгаанд 23 өвчтөнийг оролцуулсан бөгөөд үр дүнд нь мэдээж хараа нь сайжирчээ. Тэгэхээр энд яг юуны тухай яриад байна гэхээр сармисыг хэлээд байгаа аж. Хэрвээ та өдөр бүр тал хумс сармис идээд байвал байгалийн аргаар холестрины түвшинг бууруулж байгаа хэрэг юм. Түүнчлэн артерын даралт их байх нь нүдний торлог бүрхэвчний идэвхтэй үйл ажиллагааг дарангуйлдаг байна. Тэгэхээр нүдний торлог бүрхэвчийг хурц байлгахын тулд хангалттай хэмжээгээр хүчилтөрөгчөөр хангах шаардлагатай. Сармис бол цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах байгалийн гаралтай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.
  • Хотын дарга Даншиг наадмын төсвийг хэмнэхийг үүрэгдэв
    2016 оны 7 сарын 20
    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан. Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр наадмын үеийн цаг агаар, талбайн тохижилт, худалдаа үйлчилгээ, наадамчид, гаднын зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ж.Эрдэнэбат: Олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаа намирч, Төрийн дуулал дахин дахин эгшиглэх болтугай
    2016 оны 7 сарын 20
    “Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олимпод оролцох тамирчид, үе үеийн олимпийн медальтнууд, иргэд оролцлоо.

    Ёслолын ажиллагааг нээж Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр,

    “Монголчууд бидний хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг тээсээр “РИО-2016” зуны олимпийн XXXI наадамд 42, паралимпийн зуны XV наадмыг зорих 8 тамирчнаа үдэн мордуулахад бэлэн боллоо.

    Хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон Олимпийн наадамд манай Монгол Улс 1964 оноос оролцож эхэлснээс хойш өнөөг хүртэл чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл нийт 24 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

    Монгол Улсын Засгийн газар, Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хороо баг тамирчдаа олимп, паралимпийн наадамд амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоогоор хангахад онцгойлон анхаарч ажилласан.

    Мөн их спортод хайртай ард түмэн, зон олон та бүхний баг тамирчдаа гэсэн урмын дэмжлэг, уухайн түрлэг, сэтгэлийн хандив чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэе.

    “Рио-2016” олимп, паралимпийн наадамд оролцох Монголынхоо баг тамирчдыг сэтгэл санаа, санхүүгийн хувьд дэмжиж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд маань тамирчиддаа туслах аяныг буухиалан үргэлжлүүлсний дүнд Олимпийн хөгжлийн сангийн тэтгэлгийг баг тамирчиддаа олгож байна.

    Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд, манай улсын баг тамирчид Бээжин, Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтаа ахиулж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэл дүүрэн байна.

    “РИО-2016” олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа намирч
    Монгол Төрийн дуулал дахин дахин эгшиглэхийн билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом үндэсний хэмжээнд аялсан. Энэ санд цугласан хандиваас олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олголоо. Зуны олимпийн наадам энэ оны 8 дугаар сарын 5-нд, паралимпийн наадам 9 дүгээр сарын 7-нд эхлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Орхон голын ус үерийн аюултай түвшинд хүрчээ
    2016 оны 7 сарын 20
    үерийн аюултай түвшинд хүрчээ
  • ”Цагдаагаас төрсөн генералууд” ном хэвлэгдэн гарлаа
    2016 оны 7 сарын 20
    ”Цагдаагаас төрсөн генералууд” ном хэвлэгдэн гарлаа
  • ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ
    2016 оны 7 сарын 20
    Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд дурдсанаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ.

    Энэ оны зургаадугаар сарын байдлаар шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

    Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар эдгээр халдвартай хүний цаана 1000 орчим хүн байх магадлалтай аж.

    Өмнө нь ХДХВ/ДОХ-оор өвчлөгчдийн дийлэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүд байсан бол өнөөдөр энгийн эрчүүд тусах нь түгээмэл болжээ.

    Ингэснээр ДОХ-ын халдвар бусад бэлгийн замын өвчин шиг түгээмэл, хурдацтай тархах боломж бүрдэж буйг салбарын эмч нар анхааруулж байгаа юм.
  • “Алдрын од” одонг ”Харанга” хамтлаг гардана
    2016 оны 7 сарын 20
    Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, ”Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
  • Олимпод оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болж байна
    2016 оны 7 сарын 20
    Олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ Чингисийн талбайд болж байна.
  • Таван шар орчим хэрэглээний халуун ус түр хязгаарлана
    2016 оны 7 сарын 20
    Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна.

  • Шинэ Засгийн газрын бүтэц Ерөнхийлөгчийн таалалд нийцсэнгүй
    2016 оны 7 сарын 20
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичиг илгээв.
  • Гарьд П.Сүхбат агсны хөшөө сүндэрлэлээ
    2016 оны 7 сарын 20
    Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол улсын Гарьд, Гавъяат тамирчин Пунцагийн Сүхбат агсны гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь сүндэрлүүлжээ.


  • Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэллээ
    2016 оны 7 сарын 20
    Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ. Одоогоор Замын цагдаагийн газар 40 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэх захиалгатай байгаа аж.

  • Гэмт хэргийн тоо нэмэгджээ
    2016 оны 7 сарын 20
    Улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилд 14962 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 107 хэрэг буюу 0.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг (493), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (207) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2016 оны 6 дугаар сард 2758 болж, өмнөх сарынхаас 8 хэрэг буюу 0.3 хувиар буурчээ. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 8259 хэргийн 4978 буюу 60.3 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 3.2 пунктээр, нийслэлийн хэмжээнд 4.1 пунктээр өссөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2016 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 77 буюу 14.0 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 61 буюу 3.2 хувь, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 169 буюу 13.8 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 122 буюу 4.1 хувиар буурчээ. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2016 оны эхний хагас жилд улсын дунджаар 77 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 буюу 2.7 хувиар нэмэгдсэн байна.

    Гэмт хэргийн улмаас 5690 хүн гэмтэж, 413 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 54 буюу 1.0 хувиар нэмэгдэж, харин нас барсан хүн 100 буюу 19.5 хувиар буурсан байна.
  • Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Гааль, Татварыг салгахаар болжээ
    2016 оны 7 сарын 20
    Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Гааль, Татварыг салгахаар болжээ
  • “Нарантуул” худалдааны төв өнөөдрөөс ажиллаж эхэллээ
    2016 оны 7 сарын 20
    Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалттай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн “Нарантуул” худалдааны төв ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
    2016 оны 7 сарын 20
    Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна.

    Мөн дугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай Улсын ИХ Хурлын тогтоолыг нийтлэв.

    Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарлаж, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоожээ.

    Эмхэтгэлд, Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах үйл ажиллагаанд дагаж мөрдөх ажээ.

    Тогтоолоор, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийг хэрхэн хөтлөх, мөнгөн төлбөрийг хэрхэн төлөх, хураан авах, мөнгөн төлбөрийг ямар зориулалтаар зарцуулах, хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох зэргийг нарийн тогтоож өгсөн байна.

    Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлд “ Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн заалт нэмсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв
  • Тарвага агнах, худалдаалах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 7 сарын 20
    ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна. Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандахыг хүсье.


  • Голын уснаас дахин хоёр иргэний амь насыг аварлаа
    2016 оны 7 сарын 20
    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 12:00-20:30 цагийн хооронд Орхон голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх ээлжит эргүүлийг хийлээ.

    Тус хугацаанд хоёр иргэн согтуугаар усанд орж байгаад хөл алдан живж, гол даган урсаж байсныг эрэн хайх аврах ангийн усчин аврагчид аврах ажиллагаа явуулан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн газарт хүлээлгэн өгөв.

    Untitled-1

    Голын усны төвшин ихэсч үерийн аюултай түвшинд хүрсэн, ойрын өдрүүдэд халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул нийт ард иргэддээ усанд осолдохоос урьдчилан сэргийлж, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний уснаас хол байхыг анхааруулж байна.

    Untitled-3
5438 5439 5440 5441 5442 5443 5444
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 14 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    9 цаг 44 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    10 цаг 10 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    10 цаг 51 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    11 цаг 47 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    11 цаг 59 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    12 цаг 14 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    12 цаг 45 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 55 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    13 цаг 7 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    13 цаг 20 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    13 цаг 40 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    13 цаг 40 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    14 цаг 3 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    14 цаг 13 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    14 цаг 44 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    15 цаг 14 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    15 цаг 42 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    16 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК